Нийгмийн

Пак Чан Вук найруулагчийн "No Other Choice" киноны постер цацагдлаа

БНСУ-ын алдарт найруулагч Пак Чан Вук өөрийн шинэ уран бүтээл болох “No Other Choice” киноны постерыг цацаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэв.

2003 онд тэр Oldboy киногоороо Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийн кино урлагт тэсрэлт хийж, найруулагчийн чансаагаа харуулсан юм. Oldboy кино олон нийтийн хүртээл болсон цагаасаа хойш кино наадмуудаас 43 шагнал хүртсэн бөгөөд "Бүх цаг үеийн шилдэг арт кино жагсаалт"-ын дээгүүрт бичигдэх болсон билээ.

2016 онд мөн түүний зохиолыг нь хамтран бичилцэж, найруулсан The Handmaiden кино BAFTA кино наадмын Гадаад хэл дээрх шилдэг кино шагналыг хүртэж, кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан юм. Тэрбээр “No Other Choice” киногоо энэ онд багтаан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд тус киноны гол дүрд Өмнөд Солонгосын кино одууд болох Ли Бён Хун, Сон Е Жин нар тоглож байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button