Нийгэм мэдээ
Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн замыг их засвартай холбогдуулан хааж, түр замаар зорчуулна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/207, А/208, А/209 дугаар тушаалыг үндэслэн Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай автозамын их засварын ажилтай холбогдуулан дараах замын хэсгүүдэд тээврийн хэрэгслийн хөлдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулах болсныг анхаарна уу.
1.А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам
- 198 км-ээс 203 км хооронд 09 сарын 15-наас 10 сарын 01-ний өдрүүдэд
- 207 км-аас 210 км хооронд 08 сарын 15-наас 09 сарын 15-ны өдрүүдэд
2.А0202 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам
- 73 км-ээс 80 км хооронд 07 сарын 31-нээс 09 сарын 01-ний өдрүүдэд
- 80 км-ээс 89 км хооронд 09 сарын 01-ээс 10 сарын 01-ний өдрүүдэд
3. А202 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам
- 89 км-ээс 96 км хооронд 07 сарын 31-нээс 09 сарын 01-ний өдрүүдэд
- 96 км-ээс 105 км хооронд 08 сарын 10-наас 10 сарын 01-ний өдрүүдэд тус тус зам хааж түр замаар зорчуулах болсон тул энэ хугацаанд жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчино уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 км замыг бүтэн сар засварлах юм гэнээ
3-5 л км замыг 2, 3 сар засна гэж арай ч дээ, чаддаг гаднын ч болтугай компаниар хийлгэж болдоггүй юм уу