Сэлэнгийн түймрийг бүрэн унтраахад 12 аймгийнхан хамтарчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 га талбай галд өртсөн урьдчилсан дүн гараад байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос түймэр одоогийн байдлаар бүрэн унтраад байгаа талаар мэдээлжээ.
Тэдний зүгээс "Манай аймагт гарсан ой хээрийн түймрийн голомтод ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, дэмжин ажилласан Улсын Онцгой комисс, түймрийг бүрэн унтраасан Онцгой байдлын ерөнхий газар, НОБГ, УУАА 09-р анги, Үндэсний аврах бригад, АЭХА 111-р анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймгийн ОБГ, Зэвсэгт хүчний 303-р анги, голомтод ажилласан 2576 албан хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд болон Сэлэнгэ аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олонд Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс халуун талархал илэрхийлье" хэмээжээ.

Мөн түймрийн голомтод ажилласан орон нутгийн 1801 иргэн, ААН байгууллага, мэргэжлийн ангийн ажилчин, албан хаагчид нийт 4377 хүн, арын албанд ажилласан аймгийн болон сумдын шуурхай штабын бие бүрэлдэхүүн, хандив дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутагт минь тохиолдсон гамшгийг устгахад их хувь нэмэрээ оруулсан нийт Монгол ах дүү нартаа гүн т�##�арх�##� илэрхийлье.