“Тайга” бол ганцхан шоун арга хэмжээ биш

Редакцын бус контент
Сүүлийн үед “Тайга” фестивальтай холбоотойгоор элдэвмуу яриа, цуу дам яриа ихсэж байна. Харамсалтай нь энэнь бодит байдлыг гуйвуулж, бүтээлч эхлэлийгбаллуурдах оролдлого мэт санагдаж байна. Нутгаахайрладаг хүн бүр үнэн, шударга, бүтээлч зүйлийгдэмжих ёстой бус уу?
“Тайга” бол ганцхан шоун арга хэмжээ биш. Энэ болХөвсгөл нутгийг олон нийтэд шинэ өнцгөөс таниулсан, бүтээлч эхлэл. Залуус ажилтай, бизнес эрхлэгчид орлоготой, нутгийн нэр хүнд нэмэгдсэн том боломж юм.
Жуулчид, дотоодын зочид, соёлын орон зай хайж яваазалуусын урсгал нэмэгдсэн. Хөвсгөл аймгийг зөвөөрхаруулах шинэ цонх нээгдсэн. Бид өөрсдөө шүүмжилжунагах биш, улам уухайлах учиртай…
Сүүлийн үед “Хэн нэгэн мөнгө олж байна, тэгэхээр л буруу” гэх хандлага цахим сүлжээнд ноёлж байна. Таамаг, харсэжигт тулгуурласан бичвэрүүд “үнэн” мэт тарааж байна.Харамсалтай нь энэ бүх эерэг үйл явцыг үгүйсгэх, “хэннэгэн мөнгө хийж байгаа бол заавал буруутай” гэх сэтгэлгээгазар авчээ. Үүнээс ч илүүтэй, өөрсдийн нутгаасаа төрсөн, өөрийн хүчээр хөдөлж буй нэгнээ түгжилдэж, сэм хөндөхүйлдлүүд олширч байна.
Монголчууд “түгжилдэх” гэдэг үгийг ясны урвалт, хоронатаархлын дүрслэл болгон хэрэглэдэг. Нэгэн цагт сайннөхдийн дунд байсан ч, дараа нь хойноос хутгасанурвагчийг “түгжил” хэмээн зүйрлэдэг. Үүнийг өнөөдөрбидний зарим нь цахим сүлжээнд хэрэгжүүлж эхэллээ.
Хэн нэгэн хийж эхэлмэгц түүнийг дарж авах, хардаж сэрдэх, “ар талд нь хэн байна”, “хятад мөнгө байна”, “мансууруулахбодис байна” гэхчлэн баримтгүйгээр цуурхах нь өгөөжтэйбүтээлч хөдөлгөөнийг гутаах төдийгүй, цаашлаад биднийирээдүйд тээг болох хандлага юм.
Санхүүжилтийн тухайд хэн ч албан ёсоор баталж, нотолжчадаагүй атлаа “Хятадуудтай холбоотой” гэх ньнотолгоогүй, гүтгэлэгтэй дүйцэхүйц дайралт юм.Баримтгүй, хов маягийн бичвэр бол нутгаа гэх сэтгэлийнилэрхийлэл биш.
Юу ч хийдэггүй, гомдоллохоос цаашгүй хүмүүс олширсонэнэ цаг үед өөрийн хүчээр соёлын арга хэмжээ зохионбайгуулж, залуусыг татан оролцуулж буй Пүрэв-Осор, Тоонотын Дээгий нар шиг хүмүүсийг бид дэмжих учиртай.
Тэднийг үндэслэлгүй гүтгэж, “ар талд нь хэн байна” гэжхардаж, хийж байгаа зүйлийг нь харлуулах нь бүтээлчхөдөлгөөнд дайсагнаж буй үйлдэл. Бид хийж буй нэгнээүгүйсгэх бус, хамтарч, сайжруулах сэтгэлтэй байх ёстой.
“Мансууруулах бодис хэрэглэсэн”, “харийн хөрөнгөоруулалттай” гэх мэт яриа нь одоогоор ямар ч албан ёсооршалгагдаагүй, нотлогдоогүй зүйл. Харин ч ингэж баримтгүймэдээлэл тарааж буй хүмүүс өөрсдөө хууль зөрчижбайгаагаа ойлгох хэрэгтэй.
Хэн нэгэн бичлэг хийсэн байж болох ч тэр нь хэн, хаана, ямар нөхцөлд болсон нь тодорхойгүй. Хов живээрхөөцөлдөх биш, хөгжлийн төлөө ярихад бид суралцах цагболсон.
“Тайга” бол нэгэнт эхэлсэн, олон хүний хүч хөдөлмөрөөрбий болсон соёлын хөдөлгөөн. Хэрвээ алдаа дутагдалбайвал хэлэлцэж, зөвөөр засах нь зөв. Харин шуудхарлуулах, үзэн ядах, унагах оролдлого бол бүтээлчбайдлын дайсан.
Нутгаа хайрлаж байгаа бол хийж буй нэгнээ хардаж биш, хамтарч урагшлуулах сэтгэлтэй байцгаая. Бүтээсэн нэгнийг бус, бурууг хайгч биш, шийдлийг эрэгч байх цаг нь болсон.
"Бидний дуу хоолой зөв байж гэмээнэ нутаг хөгжинө.Баримтгүй гүтгэлэг тараахын оронд бодитой дүгнэж, бүтээлчээр шүүмжилцгээе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.