УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр захирамж гаргаж, хуулийн байгууллагуудад үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр захирамж гаргасан байна.

Уг захирамжийн дагуу,

  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж,
  • “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексэд Монгол Улсын жагссан эрэмбийг сайжруулах,
  • Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ард иргэдэд саад учруулж байгаа хууль бус дарамт саадыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг АТГ-тай хамтран байгууллаа. Ажлын хэсгийн цаашид ажиллах төлөвлөгөөг гаргахыг үүрэг болгожээ.

Дээрх захирамжийн хүрээнд Монгол Улсын хууль, Засгийн газарт олгосон төрийн хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцаж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг шалгаж, АТГ-т шаардлагатай тохиолдолд ЦЕГ-тай дээрх ажлыг хамтран зохион байгуулах, УЕП-той хамран ажиллах үүрэг даалгавар өгсөн байна.  

  • Мөн Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас бусад бизнес эрхлэгчид, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүнд суртал учруулж байгаа бүх төрлийн хууль бус зөвшөөрөл, бүртгэл, гэрээг бий болгодог байдлыг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ирэх сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх,
  • Авлига албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр багц хуулийн төсөл боловсруулж аравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
  • Иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа албаны нууц гэдэг асуудлыг хүчингүй болгох чиглэлээр төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд ирэх сарын 10-ны дотор оруулж, хэлэлцүүлэх,
  • Мөн “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөж байгаа Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг тус тус үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 19:00

Авилга, хулгайтай тэмцэх т�##�аар цагаа олсон зөв шийдвэр гаргасан байна.Даанч наад хуулийн байгууллагууд чинь тэмцэж чадвар байна уу. Эхлээд дээрх нэр дурдагдсан байгууллагуудад цэвэрлэгээ хийхгүй бол болохгүй дээ

Зочин
Зочин
8 сар 13, 2025 19:34

Ша�##� худлаа. Занданшатар гарч ирснээр Монголын амьдр�##� ЗОГСОНГИ байд�##�д шилжлээ . Хөгжил хөдөлгөөн гэж зүйл огт байхгүй болчихлоо доо. Нөгөө хэд нь л амжуулж хөдлөөд байх шиг. Эм си эс, Элбэгээ, ХХБ, Лодой . Ачит ихт гээд л

лалар пзданууд.
лалар пзданууд.
8 сар 13, 2025 19:37

Өөрийн намаа цэвэрлээчээ..Жонкуу ,Хэро,Данхын Пздаануудыг �######�уул

Зочин
Зочин
8 сар 13, 2025 19:57

Авлигын уурхай болсон АТГ-н �##�бан туша�##�тнуудыг ш�##�гахаас эхлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
8 сар 14, 2025 08:02

Усан дотор г�##� гаргах гэж байгаа юм шиг сонсогдлоо модоншатраа

Холбоотой мэдээ

Back to top button