Технологи
Apple компани iPhone 17 загварын гар утсаа 9-р сарын 9-нд танилцуулна

Apple компани iphone 17 загварын шинэ гар утсыг олон нийтэд танилцуулах хугацаагаа албан ёсоор зарлалаа.
Тус компани энэ оны 9-р сарын 9-ний өдөр 10 цагт iPhone 17 шинэ загвар болон apple watch ухаалаг цагны дараагийн загваруудыг танилцуулахаар болжээ. Мөн өөр бүтээгдэхүүний шинэчилсэн хувилбарыг танилцуулах хүлээлттэй байгаа бөгөөд одоогийн байдлаар зарлаагүй юм.
iPhone 17 загвар нь Pro, 17 Pro Max болон iPhone 17 Air гэсэн цоо шинэ загвар танилцуулж магадгүй бөгөөд бүх загвар нь өмнөх загваруудаас хамгийн нимгэн загвар болно гэсэн хүлээлт бий. Шинэчилэн танилцуулагдах iPhone 17 загварын гар утас нь 9-р сардаа багтаан худалдаанд гарах товтой байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Forbes
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.