НИЙГЭМ

Сэлбэ хотын тендерт Л.Бат-Оршихын "Нутгийн буян" ХХК зэрэг дөрвөн монгол компани шалгарчээ

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан.  Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн байна.

Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК  зэрэг нэг хятад, дөрвөн монгол компани 5000 мянга орчим айлын орон сууц барих тендерт шалгарчээ.

Тодруулбал,

  • Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” компани,

Уг компани нь 1965 онд байгуулагдсан Хятадын барилгын компани бөгөөд орон сууц, дэд бүтэц, механик болон цахилгааны угсралт, архитектурын засал чимэглэл зэрэг төрөл бүрийн төслүүдийн ерөнхий гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн дэлхийн хамгийн том барилгын групп болох Хятадын Төрийн Барилгын Инженерийн Корпорацийн (CSCEC) 100 хувийн охин компани, үндсэн аж ахуйн нэгж болж үйл ажиллагаагаа явуулдаг байна.

  • Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК,

Тус компани 2007 онд байгуулагдсан. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сургууль, цэцэрлэг, ахмадуудын асрамж, ногоон байгуулж зэрэг Улаанбаатар хот, Засгийн газраас зарласан тендерүүдэд шалгарч байсан. Гүйцэтгэх захирлаар нь Загдхүүгийн Мягмардорж ажилладаг.

  • Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгийн буян” ХХК,

Энэ групп нь 2011 онд байгуулагдсан. Ерөнхий захирлаар нь Л.Бат-Орших ажилладаг. Бөхчүүдээр дамжуулж олонд танил болсон тус компанийг улс төрчид тендерээр тэжээдэг. Хариуд нь Л.Бат-Орших нь төрийн түшээдийн сонгуулийн санхүүжилтийг барилгаар босгодог нэгэн гэгддэг. Тус компани өнгөрсөн онд л гэхэд Богдхан уулын Арцат, Зайсангийн аманд болон Төмөр замын төв вокзалын хажууд “Ochir city”, “Happy residence”, “River palace”, гэсэн тансаг зэрэглэлийн гурван хотхон зэрэг барьж буй. Мөн “Сүрлэг-Ордон” ХХК-ийн нэрээр Яармагийн дэнжид таван блок оффис, орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор барьж байв.

  • Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК,

2010 онд байгуулагдсан тус компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компанийн гүйцэтгэх захирал нь Ганбат Батбаяр. Уг компани олны мэдэр Мандала гарден болон Мандала тауэр төслүүдэд ажиллаж байжээ.

  • Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.

Тус компани 2013 онд байгуулагдсан. Барилга угсралтын чиглэлээр ажилладаг. Одоогоор сургууль цэцэрлэгийн барилга болон дахин төлөвлөлтийн барилгын ажлуудыг гүйцэтгэдэг байна. Гүйцэтгэх захирлаар нь Шайрийнямбуу Мөнхсайхан ажилладаг. Тэрбээр Үнэн ба Зөв намын Ерөнхий Нарийн бичгийн дарга. Өнгөрсөн жил МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байжээ. 

Эдгээр компаниуд нь Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
номт
номт

дух ЦЭЦГИЙН нөхцөөд бгаа гар мөн үү??????????????????????

Ишшшшшш
Ишшшшшш

Худ Чэчэг чашкагийн нөхцсөн л�##�ар б издээ

Зочин
Зочин

Чаддаг нь орж байг. Ажилчид болон эдийн засгийнн боломжтой компаниудад өг. Ганцхан цүнхтэй юмнууд 2гацаагаад новш өолно

Back to top button