Нутагтаа нуур бүтээсэн М.Мөнхбат: Сумандаа сая мод тарина, болно гэж бодвол боломж олон болж харагддаг

Ховд аймгийн Булган сумын иргэн М.Мөнхбаттай ярилцлаа. Тэрбээр төрсөн нутагтаа 4 га газрыг хамарсан нуур бүтээгээд буй. Мөн нуурынхаа хажууд 6,000 мод тарьж ургуулснаас гадна үржүүлгийнх нь мод 500 мянгад хүрээд байгаа юм. Түүний хувьд байгалийн экосистемийг бүрдүүлж, баян бүрд бий болгохоор тасралтгүй таван жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд нутагтаа нэг сая мод тарьж, ургуулахаар төлөвлөөд байгаа аж.

-Та ямар ажил эрхэлдэг хүн бэ. Нутагтаа байгаад байна уу эсвэл хот энэ хоёрын хооронд ирүүд очууд байна уу?
-Миний хувьд Улаанбаатар хотод “Тorguud sports brand" гээд спорт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг эхлүүлээд долоон жил болж байна. Мөн Япон улсаас спорт хувцас тэр дундаа Микаса, Мизүно, Асикс зэрэг брэндүүдийг оруулж ирж, хэрэглэгч нартаа нийлүүлдэг. Харин орон нутагтаа өөрийн дур сонирхол, хоббигоор мод тарих, үржүүлэх ажил хийгээд таван жил болж байна. Анх 2020 онд газар аваад эхлүүлж байлаа.
-Таны үндсэн мэргэжил?
-Би гадаад худалдааны мэргэжилтэй. Японоос брэнд спорт хувцас оруулж ирж байгаа гэдэг мэргэжилтэй маань холбоотой. Газар тариалан, мод тарихад дурлах болсон шалтгаан бол аав ээжтэй холбоотой. Намайг багад социализмын үед байгуулагдсан "Хөх тохой" гэдэг жимсний аж ахуйд ажилладаг байсан юм.
-"Нутагтаа би нуур бүтээлээ" гэдэг бичлэгийг нь олж үзээд, холбогдож тодруулга авсан. Хэн ч харсан сайхан гэхгүй байхын аргагүй нуур байна лээ. Энэ бодол, санаа хаанаас эхлэв?
-Нэгдүгээрт манай Булган суманд байгалийн өгөгдөл нь бий. Нутгийн ард түмэн Булган голоо түшиглэж, газар тариалан эрхэлсээр ирсэн хөдөлмөрч улс. Хүүхэд байхаасаа энэ хүмүүс дунд байж, сайхныг нь харж, мэдэрч өссөн болохоор ч тэр үү нэг л мэдэхэд мод тарих гэдэг ажил руу яваад орчихсон. Нуур бүтээсэн газар, мод тарьдаг газар хоорондоо их ойрхон л доо. Модоо тарьж байхдаа ус тогтдог энэ газрыг яаж ашиглаж болох вэ гэдэг бодол толгойд эргэлдсээр байсан гэх үү дээ. Тэгээд л тэр газраа томруулаад, далан босгоод нуур хийхээр шийдсэн. Эхний жил нэлээн их ажил болоод 4 га газартаа далан босгоод, усаар дүүргэж үзсэн ч бүтэлгүйтсэн. Тэр том талбайд ус хийгээд дүүргэчихээр хавар их салхитайд давлагаа нь далангаа сэт цохичихдог юм байна.
Ингээд усаа цааш нь тариалангийн талбай руу алдсан, гэхдээ бууж өгөөгүй. Дараа жил далангаа бүр өндөрлөе эсвэл доторлоё гэж ярилцаад энэ жил талбайгаа дахиж томруулаад, далангаа дээгүүр нь машин явах дайны болгосон. Уг нь доторлох төлөвлөгөөтэй байсан ч санхүүгийн хувьд хэцүү ачаалалтай болох гээд болж өгөөгүй. Ядаж л даралт авч байгаа хэсгийг нь доторлоё гэж байсан ч далангаа тавьчихсан чинь усаар дүүргэмээр санагдаад болдоггүй. Тэгээд усаа дүүргээд үзтэл болчихсон. Дүүрээд сайхан болсон чинь хоёр хун хүртэл ирж суугаад, тэрийг нь бичлэг хийж оруулсан юм. Хүмүүс ч сайхан хүлээж авсан. Сөрөг хандалт нэг ч байгаагүй, бүгд эергээр харсан учир маш их урам болсон. Тэнд одоогоор 6,000 орчим мод байгальд нь тариад ургуулчихсан байгаа. Ирэх жилээс нуураа тойруулж тарихаар төлөвлөөд байна.
-Баян бүрд бий болгох нь ээ?
-Гол зорилго энэ л дээ. Гадаргын усыг нөөцлөх нь өөрөө олон талын ач холбогдолтой. Тэнд усны шувууд, ан амьтдын амьдарч болох таатай орчин, эко систем бүрдэж байгаа. Нэмээд уур амьсгалынн чийгшлийг хадгалж, хуурайшилтаас сэргийлж өгдөг гэнэ ээ. Өөрөөр хэлбэл нутаг орон хуурайшаад, цөлжөөд байгаагийн эсрэг авч хэрэгжүүлж болох гоё арга шүү дээ. Хөв цөөрөм байгуулъя гээд улс даяараа л ярьж байна. Бизнес талаас нь гэвэл аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай сум бол жимсний орон, үүнийгээ ч ашиглая. Аялагч хүлээж аваад, нууртаа завь хүртэл тавиад явдаг болгоё гэдэг ч юм уу. Нэгэнт л хөрөнгө зараад бүтээн байгуулж байгаа учраас бүр л сайхан болгож, тохижуулъя гэдэг зорилготой байна даа.

-Хүмүүсээс авсан урам яаж нөлөөлөв, танд?
-Хүмүүсийн чин сэтгэлийн үг гэдэг хүчтэй юм. Нэг ч сөрөг сэтгэгдэл олж хараагүй. Тэр дундаа "энэ залууд "Хөдөлмөрийн баатар" өг" гэдэг ч юм уу. Тиймэрхүү сэтгэгдлүүд их байсан. Мэдээж тэр хэмжээнд үнэлэгдэх зүйл биш ч сайхан л санагддаг юм байна. Маш их урам авсан. Бүр их зүйлийг хийх хүсэл тэмүүлэлтэй болоод байгаа. Хаврын тариалалт, тохижуулалтын ажил эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Дараагийн ажлууд тархин дотор ундраад л явж байна даа.
-Эхний мэдээ нийтлэгдсэний дараа анзаарагдсан, олонтойгоо хүн байна гэж. Тэдгээр хүмүүст үнэлэгддэг таны гол чанар юу бол?
-Би хүнд худлаа хэлэх дүргүй, зарчимч. Нэмээд хүний хөдөлмөрлөж байгааг хараад дуурайх хүн олон байдаг гэж боддог. Тиймээс аль болох залуучуудад өөрийн биеэр үлгэрлэж явахыг боддог. Энэ талаас маань ойлгож, хүлээн зөвшөөрч хүндэлдэг байж магадгүй гэж бодож байна. Хүнд заахаас илүү хамтдаа хийгээд явбал өөр л дөө.
-Нуур бүтээлээ, мод тарилаа гээд бий болсных нь ард ярихаар зарим хүмүүст амархан санагдаж болох юм. Хөдөлмөрч, тууштай, хүлээцтэй хүний л хийх ажил шиг санагдлаа. Өгөөжөө одоо л өгч эхэлж байна гэхээр?
-Тэгэлгүй яах вэ. Таван жилийн уйгагүй хөдөлмөр шүү дээ. Миний хувьд арван жилээ төгсөөд Япон улсад очиж, сурч боловсроод ажиллалаа. Хөдөлмөрийн үр шимийг яс махандаа тултал мэдрээд ирсэн гэж боддог. Боломж л гарвал зүгээр байдаггүй. Хүмүүсийг уриалдаг, зөвлөдөг, зөв үлгэрлэх гээд үздэг. Гол нь бүх ажлыг хамтдаа хийж, өөрөө заавал оролцоно. 5,000 модыг тариад ургуулна гэдэг тийм ч амар ажил биш. Хажууд нь 500 мянган мод үржүүлчхээд байгаа. Энэ бүхэн маш их хөдөлмөр, цаг хугацаа л даа.
Мэдээж нэгэнт хийж эхлүүлээд энэ хүртэл ирснийх цаашид улам олон болгоно. Ижил зорилготой, мөрөөдөлтэй хүмүүст тусална, нэмж модоо тарина. Хөдөлмөрөө илүү олон хүнд түгээнэ, халдварлуулна. Уйгагүй хөдөлмөрлөсөн болохоор одоо л энэ нуурыг, тэр моддыг хүмүүс мэдэж, үнэлэхтэйгээ болж байна. Таван жилийн өмнө бол хэн ч мэдэхгүй, тоохгүй, хоосон газартай тийм л байлаа. Одоогоор миний хамгийн гоё зорилго бол эх орондоо 1 сая мод тарьж, ургуулах. Санаанд багтаад байгаа. 500 мянган мод үржүүлчихсэн хүнд сая мод ургуулна гэдэг тийм ч холын мөрөөдөл биш, ойрхон байгаа.
-Үйлдвэртэй юм байна, мөнгөтэй юм байна. Энэ зэргийг хийлгүй яадаг юм гэж бодох ч хүмүүс бий л байх. Энэ бүхнийг бүтээхэд мөнгө чухал байв уу, хөдөлмөр, сэтгэл чухал байв уу?
-Надаас их мөнгөтэй, баян хүн олон бий. Зүгээр л хөдөлмөр зүтгэлтэй, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй нь эргэн тойрондоо хэрэгтэй, өгөөжтэй зүйл хийдэг байх. Би өөрөө олсон ашиг орлогоосоо заавал байгаль дэлхийдээ, хүрээлж байгаа хүмүүстээ өгөөжтэй байх гэж зорьдог. Миний эргэн тойрны хэнээс ч асуусан мэддэг. Мөнгөний их, багадаа биш болгоё бүтээе гэдэг чин сэтгэл, тууштай зүтгэл байхад манай сайхан Монгол оронд маш их боломж бий гэж хардаг.
-Нутаг орон ямар байна. Боломж, бодит байдлын тухайд?
-Болно гэж боддог хүнд боломж олон болж харагддаг байх. Би ингэж л хардаг. Ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт маш их боломж хөдөөд байна. Сайхан хамтраад зүтгэх их чухал байна. Ингэж чадвал заавал гадагшаа явъя, хот хүрээ бараадъя гэхгүйгээр сайхан амьдрах боломжтой.
Ялангуяа манай Булган сум газар зүйн маш гоё онцлогтой. Эндээс нэг цагийн зөрүүтэй, нам дор учир нар тусах цаг нь урт, хавар эрт эхэлж намар орой дуусдаг, хөрсөнд нь юу ч тарьсан ургадаг гэх мэт. Мөн олон төрлийн жимс ургана. Том алим, давжаа алим, чавга, тарвас, тинга гэхчлэн жимсээрээ алдартай. Жимсний эх орон ч гэж нэрлэцгээдэг. Сум орон нутгийнхан маань ковидоос хойш илүү их жимс ногоо тарьдаг болж, маш их ургац авч, масс тариалалт руу орж байгаа.

-Цаашид энэ л цэгт хүрчихвэл гэж зорьсон зүйл мэдээж бий байх. Өөр салбараас боломж хайх уу?
-Өөр салбар руу орох бодол байхгүй ээ. Одоогийн хийж байгаа ажлуудаа үргэлжлүүлж, улам хөгжүүлж тултал нь явах зорилготой. Нэг сая модоо хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамтраад тариад ургуулчихна. Цаашлаад энэ салбартаа олон хүнтэй хамтарч, эх орондоо ногоон масс нэмэгдүүлж, тарьж ургуулж үлдээх тал дээр голчлон анхаарна. Гадагшаа явах бүрд цагаан атаархал төрдөг. Бээжингийн эргэн тойрон 10 жилийн өмнө ямар байлаа, одоо ямар гоё ногоон масс ургуулчихсан байгаа билээ. Энэ мэт бэлээхэн жишээ байхад туршиж үзэх л хэрэгтэй. Өнгөрсөн жил "хамгийн их мод тарьсан сум болъё" гэдэг уриалга дэвшүүлээд айлуудад үнэгүй үрсэлгээ тараасан. Жил болгон зохион байгуулна гэж бодож байна. Товчхондоо илүү олон хүнд халдварлуулмаар байгаа.
-Зэргэлдээ байгаа мал аж ахуй руу оролцож байна уу?
-Уг нь мал аж ахуй эрхлэх гэж газар авсан хүн шүү дээ. Тэгээд мод тариад, модондоо "живчихсэн". Одоо мод тарихгүй л бол хавар, намар өнгөрөхгүй хэцүү болсон. Үндэстэй юмыг ургуулах гэдэг тэр сайхан мэдрэмжийг мэдэрч чадсан хүн холдож чаддаггүй юм байна. Эргэн тойрны хүмүүс маань бүгд мод тарьж байна. Найзууд маань хотоос шилжиж очоод мод тарьдаг болсон. Энэ жил бас шилжиж ирнэ, мод тарина гээд найзууд маань ярьж байна. Тиймээс яг энэ салбартаа эерэг нөлөөлөл үзүүлж чадаж байгаа гэж бодож байна.
-"Torguud sports"-ийг сайн мэднэ. Хэдэн ажилтантай вэ, таны нуруун дээр олон хүний амьдрал явдаг шиг санагдлаа, үйлдвэрт орж ирээд?
-Дөчөөд хүн бий. Яг үйлдвэртэй хамааралтай гучаад хүн байдаг. Газар тариалан дээр 10 хүн гэх жишээний. Бүр холбоо хамааралтай, хамтарч ажилладаг гээд тоолбол бас өөр тоо гарна. Бий болгож байгаа ажлын байр бол 40. Энэ бүх хүнийг миний хийж байгаа, бүтээлцэж байгаа зүйлийнхээ үр шимийг хамтдаа хүртээсэй гэж бодож, зүтгэж байгаа.
-40 хүний ард багадаа гурван ам бүл бий гээд бодохоор их л хариуцлага мэдрэгдэж байна. Анх хэдүүлээ эхэлж байв?
-Анх эсгүүрчин ах, менежер эгч гээд гурвуулаа л эхэлсэн. Дараа нь хоёр хүн нэмж аваад тавуулаа болсон. Энэ бүтцээрээ хэсэг ажиллаж байгаад цаг үе, ажлын ачаалал зэргээс хамаарч, хүмүүс нэмэгдсээр ийм олуулаа болчихсон байна. Энэ долоон жилд хүлээн зөвшөөрөгдөж, танигдаж чадсан учраас захиалга тасрахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа.
-Даваад гарчихсан бэрхшээлүүд мэдээж олон байх?
-Өө зөндөө. Ковидоор хүнсний салбараас бусад бараг бүх газар дампуурсан. Нөхцөл байдал амар байгаагүй. Манайх бараг л хаалгаа барьсан. Тэр хугацаанд ажилчдаа мөнгөтэй төгрөгтэй байлгах гэж их хичээсэн. Ямартай ч хэн хэнд нь даваад гарна гэдэг итгэл байсан болохоор даваад л гарцгаасан. Ковидын дараа бүх ажилчин маань байсан учир сэргэлт хурдан авсан. Үүнээс хойш орлого, захиалга тогтмол өсөж үйлдвэр, дэлгүүрүүдээ өөрсдийнх болгож чадлаа. Хамгийн гол нь тэр хугацаанд хамт олон маань надад итгээд хүлээсэн нь маш гоё мэдрэмж байсан. Тиймээс бүх хүнд тэгш өгөөжтэй хандах гэж хичээдэг. Манайх "хувааж идье" гэдэг зарчимтай.
-Гарцгүй болтлоо, одоо ингээд зогсчихлоо, үүнээс цааш боломжгүй боллоо гэдэг сорилтуудтай тулж байв уу?
-Ийм сорилтууд дээр бараг ирээгүй. Буланд шахагдах тусам толгой илүү ажилладаг гэж боддог. Гарцгүй буланд шахагдах бүрд олон гаргалгаа олж хардаг. Шахагдаж байсан ч үүний ард юу хүлээж байгаа вэ, гаргалгаа нь юу байх вэ, ямар алхам хийх вэ, дараа нь яах вэ л гэж боддог доо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayrlalaa, M.Munkhbat zaluugiin idevhtei orchin, eh ornoo gesen setgel mash tom. Mash ih uram avlaa! ????????
Sain baina aa, Bulgan sumand iim saihan zorigtoi з�##�уус baidag ni bayarlamaa.
Ene nuur mash goy bolson bna, huuhduud ch medej, orchin amgalan amidarch bolno
Mod tarih ni ergeed ulam ih heregtei, tsag hugatsaand uragaa uguj baina
Uul ni zaluugiin business bas saihan, gehdee bayrlalaa, natur orchindoo ch investment hiigeed bgaa ni unelegdej baina
Hool, ajil, amidral 2-iig holboh ni ih chuhal. Ene zaluu chadlaaraa hiij baina
Bayrlalaa, iim hugjiltei zorigtoi zaluuud bidend uram ugsun shuu!
Mash ih setgeltei, turshlagatai baih ni jinhene holboo togtooh shan arga shuu
Uuruu orchin shan bolgoj, busaddaa ch ulam ih ulamjlal uguh gej oroldoj baina
Torguud sports-iin urgeljlel, suudal ih gaihaltai baina
Mod urguulj, nuur baiguulj baigaa ni hun buhendee zuvluguu bolno doo
Bulgan sumand iim zorigtoi, turshlagatai zaluuud bgaa ni bayarlalaa
Zorilgo, tuushtai ajil ni jinhene huchtei, huuhed shig idevhtei
Mash ih ulamjlal uguh, ochnoos ni huleeh bolomjtoi
Ene nuur, mod ni orchin amgalan bolgoj, eco system bii bolgoj baina
Shuuhiin uram ni bidend ch medegdeh ni zuv, uram ugch baina
Bulgan sumiin gazriin ontslog ni mod tarialald mash ih tusalj baina
Uneheer bagadhaa bish, tom zorig, setgel heregtei baijee
Eh oron, nutag orchindoo idevhtei ajillaj baina gej oilgoloo
Business, nature, humuusee holboh ni mash goy holboo
Iim zorigtoi ajil, setgel heregtei ajliig ulam l demjij baih heregtei
Болж байна шд. Хаа хаанаа ийм сэтгэл зүрхтэй байв�##� дороо өндийнө дөө манай Монгол. олдсоноо хувааж иддэг мундаг з�##�уу байна. Бусад бүх хүмүүс үлгэр жишээ аваасай
goyo yaria bn, Gehdee setguulch nuuriin zurgiig ni tavihgyu bolohoor dutuu bolood bn, sain anhaarna biz eee
Эх орондоо хайртай эгэлгүй сайхан з�##�уус бх юм хүндлэл төрж бахархаж бна
бурхан биднийг ивээг, ийм бүтээлч гэгээн хүмүүсийг бүүр ихээрээ илгээх болтугай.
Ямар сайхан зөв з�##�уу вэ. Мөнхбат шиг хамт олонтойгоо "Хувааж идье" гэдэг зарчмаар ажилладаг бизнес эрхлэгч олон байгаасай. Бас байг�##�ь дэлхийгээ ингэж додомдож, өөд нь татах сэтгэлгээгээ олон хүнд х�##�дварлуулаарай. Амжилт хүсье.
Үнэхээр ухаантай сэтгэлтэй хүн байнаа