Путиний холбоотон, Кремлийн тамгын газрын орлогч дарга ажлаа хүлээлгэн өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон, Кремлийн тамгын газрын орлогч дарга Дмитрий Козак албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт /2025.09.18/ мэдэгджээ.
Козак Украины дайныг эсэргүүцсэний улмаас Путинд таалагдахаа больсон гэх мэдээллийг “New York Times” сонин өнгөрсөн сард нийтэлсэн юм. Нэгэн цагт Кремлийн хүчирхэг гишүүдийн нэг гэгддэг байсан тэрбээр тус явдлын улмаас нөлөө нь буурч, Кремлийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенкод эрх мэдлээ шилжүүлсэн гэгдэж байна.
Ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд өгч, хувийн хэвшилд ажиллах талаар авч үзэж байгаа гэж “RBC” агентлаг мэдээлжээ. Интерфакс агентлаг мэдээлснээр Путин түүний хүсэлтийг хүлээн авсан байна. Түүний Кремль ажиллах сүүлийн өдөр өнөөдөр /2025.09.19/ гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүнийг маргааш л чадруулана доо !
Бушуухан зүсээ хувилгаж хилээр гарч явахгүй бол ойд аваачиж буудаад булна даа хөөрхийс.
Я�##�аа гэж буудахийн.. Манай Орос ах нар зүгээр л цонхоор шиддэгийн..