АНУ-ын хууль тогтоогчид: Монголын эдийн засгийн бүрэн эрхт байдлыг дэмжих нь Америкийн стратегийн ашиг сонирхолд нийцнэ

АНУ-ын Конгресст Ардчилсан намаас суудаг Эд Кэйс, Ами Бера, Жонатан Жаксон нар “Бүрэн эрхт байдал болон олон улсын байгууллагууд хамтран оршиж болно гэдгийг Монгол харууллаа” гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд Ерөнхийлөгч Доналд Трамп үг хэлэхдээ бүрэн эрхт байдлыг улс орнуудын гол чиглүүлэх зарчим хэмээн тодорхойлж, даяарчлалын эсрэг ойлголт гэсэн. Трамп болон зарим удирдагчдын хувьд бүрэн эрхт байдал гэдэг нь улс доторх үйл явдалдаа илүү анхаарч, олон улсын байгууллагуудаас холдох гэсэн үг. Гэвч бид саяхан Монголд айлчилж, АНУ болон НҮБ хэрхэн хамтран ажиллаж буйг газар дээр нь үзсэний дараа үүний яг эсрэг дүгнэлтэд хүрлээ. Бүрэн эрхт байдал ба олон улсын хамтын ажиллагаа нь эсрэгцэл биш, харин бие биеэ дэмждэг ойлголтууд юм.
Монгол дахь НҮБ-ын тэргүүн төлөөлөгч Жаап ван Хиерден хэлэхдээ “НҮБ Монгол Улсын бүрэн эрхт байдлыг тууштай дэмждэг” гэсэн. ОХУ, БНХАУ хоёрын дунд орших Монголын хувьд энэ дэмжлэг нь бэлгэ тэмдэг биш, харин зайлшгүй шаардлагатай зүйл юм. Харин АНУ-ын хувьд Монголын ардчиллыг дэмжих нь үндэсний ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Монгол мөнхийн хоёр хөршөө өөрчлөх боломжгүй, тэдэнтэй зэрэгцэн орших ёстой. Гэхдээ үүнээс гадна гурван дахь хөрш буюу АНУ-тай хэл, худалдаа, аюулгүй байдлын хүрээнд харилцаа хөгжүүлэхийг сонгосон. Энэ стратегийн харилцааг бататгахад НҮБ тогтвортой зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Хэл бол стратеги
2023 онд Монгол зоримог мөн маргаан дагуулсан алхам хийж, англи хэлийг улсынхаа албан ёсны гадаад хэл болгосон болгосон. Энэ шийдвэр нь Бээжин, Москва хоёрт таалагдаагүй ч Монголын гадагш чиглэсэн эрмэлзлийг харуулж байгаа юм. Одоо Монголд улсын бүх сургууль англи хэл заах ёстой. Мөн тус улс англи хэлний багш нарыг бэлтгэж байна. Энэ оны зургаадугаар сард Монголын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам болон олон улсын байгууллагууд хамтран Улаанбаатарт “Англи хэлний Мэргэшлийн Төв”-ийг нээсэн.
АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Энэхүү төв нь Монгол Улсад англи хэлний боловсролыг шинэ шатанд гаргах ажилд голлох үүрэг гүйцэтгэнэ. Эцэст нь тус төв монголчуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгоно” гэж хэлсэн юм. НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) зэрэг байгууллагууд энэхүү зорилгод чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тус байгууллагууд цахим сургалтыг дэмжих, улсын хэмжээнд багш нарыг сургах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Монгол Улсад бүрэн эрхт байдал гэдэг тусгаарлалыг бус, харин сонголт хийхийг хэлдэг. Өөрсдийн нөхцөл, болзлоор дэлхийн эдийн засагт оролцох чадвараар иргэдээ хангахыг хэлнэ.
Эрх мэдлийг тэнцвэржүүлэх солилцоо
Монголын эдийн засгийн бүрэн эрхт байдал бүр ч эмзэг. Монголын экспортын 90 хувийг БНХАУ худалдан авдаг. Үүний нэг жишээ нь ноолуур юм. Монгол дэлхийд хоёрдугаарт ордог ноолуурын үйлдвэрлэгч ч, ихэнх ноолуураа түүхий хэлбэрээр БНХАУ руу гаргадаг байна. Ноолуурыг БНХАУ боловсруулж дахин экспортолдог. Үүнийг өөрчлөхийн тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр малчдад тогтвортой үйлдвэрлэл, ноолуурын чанар сайжруулах талаар сургалт өгч, эко шошго болон гэрчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэн дээд зэрэглэлийн зах зээлд нэвтрэхэд тусалж байна. Ноолуурын зах зээлийн ашгийг Монголд илүү хүрээхийн тулд орон нутгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа юм.
АНУ эдгээр хүчин чармайлтыг дэмжих ёстой. Дэмжиж ч байгаа. Конгрессын хоёр намын дэмжлэгтэй “Гурав дахь хөршийн худалдааны тухай хууль” батлагдвал Монголын ноолуурыг АНУ руу татваргүй экспортлох боломжтой болно. Энэ хууль АНУ болон Монголд ажлын байр бий болгохын зэрэгцээ БНХАУ-аас хамааралтай байдлыг нь бууруулах болно. Монголын эдийн засгийн бүрэн эрхт байдлыг дэмжих нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцнэ.
Энхийг сахиулах нь бүрэн эрхт байдлын илэрхийлэл
Аюулгүй байдлын салбарт ч Монгол итгэлтэй түнш байж ирсэн. 9/11-ний халдлагын дараа Монгол Улс АНУ-тай мөр зэрэгцүүлэн Ирак, Афганистанд цэргийн ажиллагаа явуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Сүүлийн 20 жилийн хугацаанд 22 мянга гаруй Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Тэдний олонх нь АНУ-ын Төрийн департаментын “Дэлхийн энхийг сахиулах ажиллагааны санаачилга” (GPOI)-аар дамжин сургалтад хамрагдсан юм. Жил бүр Монгол зохион байгуулдаг “Khaan Quest” хамтарсан сургуулилтад АНУ, Монгол болон бусад орны цэргүүд НҮБ-ын стандартын дагуу хамтран сургуулилт хийдэг.
АНУ-ын Номхон далайн армийн орлогч командлагч, дэслэгч генерал Жоэл Б. Воул “Бид бүс нутгийн зөрчил, хүмүүнлэгийн хямралаас эхлээд улам бүр төвөгтэй аюулгүй байдлын сорилтуудтай тулгарч байна. Khaan Quest бидэнд эдгээр сорилтыг даван туулах чадвар, итгэлийг өгдөг” гэжээ.
Монголын хувьд энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмэр оруулах нь бүрэн эрхт байдлаа бэхжүүлэх хэрэгсэл. Харин АНУ-ын хувьд дэлхийн аюулгүй байдлын өмнө хүлээсэн үүргийг хамтдаа үүрэх найдвартай түншүүдийг бий болгох арга зам юм.
Яагаад АНУ-ын манлайлал чухал вэ
Энэ бүхэн АНУ-ын НҮБ дахь манлайлал яагаад чухал болохыг харуулж байна. Тиймээс Трампын засаг захиргааны ашиглаж буй ширүүн үг хэллэг, мөн НҮБ-ын төсөвт өгөх бүх санхүүжилтийг зогсоох хуулийн төсөл нь ноцтой асуудал юм. Энэ хуулийн төслийн улмаас энхийг сахиулах даалгаврын санхүүжилтээс 500 сая гаруй ам.доллар, “GPOI” хөтөлбөрөөс 70 сая ам.долларыг хасна. Өөрөөр хэлбэл Монгол Улс энхийг сахиулах чадавхыг бий болгосон хөтөлбөрийг устгаж буй хэрэг юм. Энэ бол шинэчлэл биш, ухралт. Харин ухралт манай өрсөлдөгчдөд нөлөөллөө дэлгэрүүлэх орон зай гаргаж өгнө.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь АНУ цэргээ илгээхээс найм дахин хямд өртөгтэй. Монгол Улсын эхлүүлсэн англи хэлний санаачилга болон ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихэд шаардагдах хөрөнгө нь БНХАУ-тай зэвсэгт мөргөлдөөнд орохоос хэд дахин бага. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын тогтолцоогоор дамжуулан АНУ нь өөрийнхөө болон түншүүдийнхээ бүрэн эрхт байдлыг дэмжих нь хоосон буяны ажил бус, хүчирхэг стратеги юм.
Эх сурвалж: Pacific Forum
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэл сурах бодлого нь зөв байна шүү, англи хэл бол боломж нээдэг түлхүүр юм, хүүхдүүд маань дэлхийн иргэн болж өсөөсэй гэж боддог
Монгол улс ингэж дэлхийд өөрийн байр сууриа бат�##�гаажуулж байгаад бахархаж байна, жижиг улс гээд суух биш бодлоготой �##�хам хийж байгаа нь сайхан байна
USA dahi congressmen nar iim sain ug helsen ni sonin medee baina, Mongol bol ochigdor bish odoo udur udriin hugjliin tuuh bichij baina
Ene niitleliig unshaad uneheer baharhaj bn, manai uls ingej olon ulsiin tavtsand unen utgaaraa bie daaj chadaj baigaa ni saihan medeelel
НҮБ-ын дэмжлэг үнэхээр чух�##� байна, жижиг орон гэдэг утгаараа олон улсын хамтын ажиллагаанд найдаж байх хэрэгтэй юм даа
honestly bol ene article uneheer sonirholtoi bn, Mongoliin sovereignty bol yag tiim oilgolt, hamtran ajillahdaa l bie daasan gedgee haruulj chadna
Монгол англи хэлийг сонгосон нь зөв �##�хам, хүүхдүүд маань дэлхийн түвшинд боловсрол эзэмшиж, цаашлаад эдийн засагт хувь нэмэр оруулах болно
ene niitleliig unshihad medremjtei bolloo, uls oron maani ali ch tom gurnii daraa gishgej yvdagguig haruulj baina
Гурав дахь хөршийн худ�##�дааны тухай хууль батлагдв�##� манай эдийн засагт том түлхэц болно доо, ноолуураа өөрсдөө боловсруулдаг болох цаг
bi hervee congress deer baival ene lawiig demjih baisan, Mongolia deserves this trade preference, mash zov bodlogo shuu
Ноолуурын с�##�барт ингэж НҮБ, АНУ хоёр хамтарч дэмжиж байгаа нь бодит үр дүн гаргах �##�хам байна, м�##�чдад итгэл төрж байна
Ene article unshaad Mongol ulsiin diplomacy side deer uneheer ilerhiilegch humuus ajillaj bgaag oilgoloo, uhaantai policy
Монголын энхийг сахиулагчид үнэхээр бахарх�##�, дэлхийн өнцөг булан бүрт Монголын туг мандаж байгаа шүү дээ, энэ бол жинхэнэ бүрэн эрхт байд�##�
honestly bol Trumptai sanal niilehgui bn, sovereignty geed tusgaarlagdah bish hamtarch chadah chadvar l chuhal yum bn
Би Khaan Quest сургуулилтын үеэр ажиллаж байсан, америкчууд, япончууд, монгол цэргүүд хамт ажиллах нь итгэл төрүүлдэг шүү
mongoliin huuhduuded english hel zaah bodlogo bol zov, yagaad gevel delhiitei holbogdoh gants garam yum shuu
Сонирхолтой нь энэ нийтлэлд НҮБ-ын оролцоог эерэг т�##�аас нь гаргасан байна, ихэнх хүмүүс НҮБ-ыг дэмий байгууллага гэж боддог
Монголчууд намгаасаа гарч дэлхийн гишүүн болж �##�сыг харж чаддаг байх нь орших үндэс мөн
Чингис хаан англи хэлээр чөлөөтэй ярьдаг байсан байхаа. Ноолуур монгол улсыг аварна гэхдээ ямаа м�##�ын бэлчээр байг�##�ь орчныг сүйтгэнэ. Англи хэл яваандаа монгол хэлийг устгана.