Эдийн засгийн мэдээ

"Говь" ХК-ийн бүтцийн өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороо цуцаллаа

Энэ оны 8-р сард “Говь” ХХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлаж, компанийн хэлбэрийг өөрчлөх, дүрмийг шинээр батлах тов гаргасан. Улмаар 9-р сарын эхээр хувьцаа эзэмшигчдээсээ нэгж хувьцаа бүрийг худалдан авах зар гаргаж, тус бүрийг нь 249 төгрөгөөр эргүүлэн худалдаж авахаар болсон билээ.

Энэ нь "Говь" ХК нь олон жижиг хувьцаа эрхлэгчдийн эрхийг зөрчсөн гэж хувьцаа эзэмшигчдийн зүгээс уг шийдвэрийг нь шүүмжилсэн удаатай. Харин тус компанийн гаргасан шийдвэртэй холбогдуулан дараах мэдэгдлийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргажээ.

Үүнд,

“2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн холбогдох шийдвэрүүдээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "Говь" ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд болон нэр бүхий компанид төлж барагдуулсан байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн ба “Гоёо” ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй  боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүсч, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.

Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” ХК-ийн 2025.10.24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна.

Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх зэрэг үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эүэмшиж буй 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоолоо.

Жич: “Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх үүрэгтэй” гэжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гоёо ХХК гээд бичээд байх юм, Говь ХХК-ийн тухай ярьж байгаа биз дээ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Баатарсайхан Гоёдог бас худ�##�даж авсан юм. Хувийнхаа зээлийг хувьцаат компанийн өрийг дарна гэдэг чинь хууль бус үйлдэл

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас л эргүүтэх юмаа. Говь �##�ь хэдийн Гоёог авчихсан шүү дээ!!!

Гоёо эднийхтэй нэгдсэн юм
Гоёо эднийхтэй нэгдсэн юм
Reply to  Зочин

Зочин

том компанийг ашиггүй ажиллуулах урлаг
том компанийг ашиггүй ажиллуулах урлаг

сайн ш�##�гаж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бодитоор хамга�##�ж чадах эсэхээс хөрөнгийн зах зээлийн цаашдын үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч нар шийдвэрэээ гаргана. Таван богдын бусад эзэмшлүүд НББОУС-ыг ягшт�##� мөрддөг эсэхийг нягт�##�ж байж хөрөнгөө оруул�##�тын шийдвэрээ гаргаарай

Зочин
Зочин

Говийн нэрээр хөгжлийн банкнаас зээл аваад 5 богдын бусад с�##�бартаа ашигласан байдаг шүү . Хөгжлийн банкний сонсгол дээр яригдаж байсан. Хувьцаа эзэмшигч нарт ноогдол ашигийн нөхөж өгөх ёстой. Монголд хувьцаат компани бүрэн утгаараа хөгжихгүй байна. Хян�##�т ш�##�г�##�т Сул бна .

Холбоотой мэдээ

Back to top button