Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ дэлхийн аль ч улсад байхгүй шинэ пуужин туршсан гэж Путин мэдэгдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчин нь Буревестик нэртэй шинэ далавчит пуужин туршсан гэж ням гарагт /2025.10.26/ мэдэгдсэн байна. Тэрхүү пуужин нь гаднын орнуудын агаарын довтолгооноос хамгаалах системийг төөрөгдүүлэх хүчин чадалтай гэж Путин хэлжээ.

Кремлийн нийтэлсэн бичлэгт ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов Путинд туршилтын талаар мэдээлэл өгч буй нь буусан байна. Герасимов хэлэхдээ пуужин агаарт 15 цаг орчим нисэж, 14 мянган км замыг туулсан гэжээ. Энэ нь пуужингийн хүчин чадлын дээд хязгаар биш гэж тэр хэлсэн байна.

Путин хэлэхдээ Буревестик нь дэлхийн бусад пуужингуудаас ялгаатай гэжээ. Тэр “Бид энэ пуужингийн боломжит хэрэглээг тодорхойлж, зэвсэгт хүчиндээ ашиглах зорилгоор дэд бүтцийг бэлтгэж эхлэх хэрэгтэй” хэмээн Герасимовт хэлсэн байна. Путин 2018 онд үг хэлэхдээ ОХУ тус пуужинг хөгжүүлж буйг мэдэгдсэн. Тухайн үед тэр хэлэхдээ хязгааргүй зайны тусгалтай, агаарын хамгаалалтын системд баригдалгүй дэлхийг тойрох хүчин чадалтай байна гэсэн юм. Харин барууны орнуудын шинжээчид Буревестикийн хүчин чадалд эргэлзэж байсан.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
EhdЗочин
EhdЗочин

Shaa hulmastai ivan min

Зочин
Зочин

Мундаг байна.

Зочин
Зочин

GUDAL SHAAJ SCHAASAAR L BAITAL ULS N SUIRJIINDOOO

Зочин
Зочин

Дангдаа хрудлаа шаах юмаа аймаар аймаар пуужин хийсэн гээд онгироод байсан яасан байхгүй

Шал худлаа
Шал худлаа

Дандаа л ийм тийм зэвсэгтэй, атомын бөмбөг хаяна, энэ тэр гэж сүрдүүлнэ. Гэтэл иргэд нь Барууны оронд гуйлгачин царайлж очно, одоо бүр дээрэлхдэг байсан Монголдоо гуйлгачин царайлаад ирсэн оросууд зөндөө. Энэ Путин үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ шоронд хийнэ, �##�на, тамлана. Ингэж улсаа удирдах гэж

Зочин
Зочин

OROS HULMASUUD UDAHGUI IRGENII DAINDAA ORJ PUTIN BALAIGAA ALJ IDNEEE KK

Холбоотой мэдээ

Back to top button