Нийгэм мэдээ

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо

Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. 

Тодруулбал, энэ оны 04 дүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг залилж байсан байна. 

Иргэд та бүхэн хэн нэгэнд тусламж үзүүлэх гэж байгаа бол урьдчилан сайтар нягталж залилах гэмт хэргээс сэргийлээрэй.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Бүх насаар нь хорих шаардлагатай

Холбоотой мэдээ

Back to top button