Өдрийн сурвалжилга: “Тавантолгой–Зүүнбаян”, “Тавантолгой–Гашуунсухайт”, “Зүүнбаян–Ханги"-аар дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцлоо
Монгол Улсын төмөр замын үндсэн сүлжээ 3000 орчим км урттайгаар өргөжин тэлж, улсын хэмжээний болон дамжин өнгөрөх тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан суурь бүтэц эзэмшигч байгууллагууд ачаа тээвэрлэлтийн хэмжээ болон суурь бүтцээр дамжин өнгөрөх тээврийн зохицуулалтын талаар харилцан тохиролцох шаардлага нэмэгдэж байгаа юм.
-Төмөр замын ачаа тээвэр, тээвэр логистикийн чанарыг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ-
Энэ зорилгоор жил бүр суурь бүтэц эзэмшигч байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК хамтран тус зөвлөгөөнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.
Зөвлөгөөний хэрүүнд талууд төмөр замын тээврийн хөгжил, өнөөгийн байдал, суурь бүтцийн ашиглалт, тээврийн урсгал, харилцан уялдаа холбоог сайжруулах арга замын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
⸻
-Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээний өнөөгийн байдал-
Монгол Улсын төмөр замын үндсэн сүлжээ 3000 орчим км урттай бөгөөд дараах суурь бүтэц эзэмшигч байгууллагуудын төмөр замууд багтдаг.
Үүнд:
- “Улаанбаатар төмөр зам” ХНН – 1809.5 км
“Монголын төмөр зам” ТӨХК
- “Тавантолгой–Зүүнбаян” чиглэл – 416.1 км
- “Тавантолгой–Гашуунсухайт” чиглэл – 223.6 км
- “Төмөртэй–Хандгайт” чиглэл – 23.4 км
“Монголин Транс Ложистикс” ХХК
- Дорноговь аймгийн Алтан ширээ суманд 10.3 км салбар төмөр зам
- Цагаан хаалга-Хандгайт-83.7 км
"Монголиан Транс Лайн" ХХК
- Номгон-Ханги чиглэл 226.9 км
Төмөр замын суурь бүтэц эзэмшигчдийн тоо нэмэгдэж, төмөр замын сүлжээний цар хүрээ болон тээвэрлэлтийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа энэ нөхцөлд ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
⸻
-Төмөр замын суурь бүтэц эзэмшигчдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа-
Энэхүү эрэлт, шаардлагыг тодорхойлох зорилгоор “Суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт,
Зам, тээврийн хөгжлийн яам, төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Монголин Транс Лайн” ХХК, “Монголиан Транс Ложистикс” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Харин хэлэлцүүлгээр 2026 онд “УБТЗ” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой–Зүүнбаян”, “Тавантолгой–Гашуунсухайт”, “Зүүнбаян–Ханги” чиглэлийн дотоодын сүлжээний төмөр замуудаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг ярилцав.
Мөн ачаа тээвэр, тээвэр логистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан буй асуудал, цаашдын шийдлийн талаар холбогдох байгууллагууд танилцуулга хийж, санал солилцлоо.






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.