УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Ж.Баясгалан: Ерөнхий сайд та ₮302 мянгаар нэг сар амьдарч чадах уу

"Улсын Их Хурлын асуулгын цаг"-аар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Ерөнхий сайд Г.Занданшатараас дараах асуулт асуулаа.


УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "2022 онд ҮСХ-ны гаргасан мэдээллээр насанд хүрсэн хүний дундаж хэрэглээ сард 657,000 төгрөг гэж гарсан. 418,900 төгрөг бол ядуурлын шугам гэж тооцсон. Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд 397,000 мянган төгрөг, асран халамжлагч нь 302,500 төгрөгийн тэтгэмж авч байна. Нийт 147 мянган иргэн гэсэн хүн. Эдгээр хүмүүс шууд ядуурлын хэмжээнд очиж байна. Бид дундаж давхаргаа ярьж байгаа нь зөв. Хаягдсан энэ доод давхаргынхнаа яах вэ. Зургаан хувь нэмлээ гэхэд 17 мянган төгрөг. Энэ мөнгө өнөөдөр 7 ширхэг талхны мөнгө. Үүнийг 30 хувиар нэмж өгөөч гэж би танд 47 гишүүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн. Энэ асуудалд Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?

  • Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын хэмжээнд ядуурал 27 хувьтай байгаа. Тэр дундаа хөдөө орон нутагт 36 хувьтай. Халамж хавтгайрч байна гэх боловч зорилтот бүлэгтээ шилжүүлж, хөдөлмөрт эрхлэлтийг дэмжиж байж ядуурлыг тогтвортой бууруулна. Ядуурал тэгш бус байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, "Та 302 мянган төгрөгөөр нэг сар амьдарч чадах уу. Ингэж амиа зогоож байгаа 100 гаруй мянган иргэн байна. Ядаж амжиргааны доод түвшинд хүртэл нэмээд өгөөч ээ" гэв

  • Ерөнхий сайд Г.Занданшатар: Төсвийн хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвийг чөлөөтэй хэлэлцүүлсэн. Тэр үед та ерөөсөө 30 хувь яриагүй. Арав арван хувиар нэмээд гучин хувьд хүргэсэн бол жигд нэмэгдэнэ. Гэнэт бүгд 30 хувь нэмэгдэхээр инфляц, талхны үнэ, ам.долларын ханш нэмэгдэнэ. Ийм гэнэтийн өсөлийг шахаад байгаа нь эрсдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button