Нөхөртөө элгээ өгөх гэж буй Б.Золжаргал: Ханийгаа "үхсэн ч гомдолгүй" гэж 7 удаа гарын үсэг зурсан, ахиж тийм мэдрэмж авмааргүй байна
Д.Отгонбаяр одоо 38 настай. Тэр таван жилийн өмнө БНСУ-д ажиллахаар очсон ч удалгүй цус ихээр алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Харь газар таних хүнгүй, ганцаараа байсан түүнийг эхнэр нь тусгай үүргийн нислэгээр, 20 гаруй сая төгрөг төлж, ковидын үед авчруулжээ. Ингэж тэр эх орондоо ирсэн байна.
Харин ирсэн даруйдаа эмнэлэгт үзүүлэхэд элэгний “B” болон “D” вирустэй, элэг нь хатуурсан гэх онош сонсжээ. Өөрөөр хэлбэл, элгээ солиулах шаардлагатай. Үгүй бол таван жил л насална гэж хэлжээ.
Ингээд Отгонбаяр ажил хийх боломжгүй, хоёр кг аас хүнд зүйл өргөж болохгүй гэх чанга дэглэмийг сахиж эхэлсэн байна. Гэсэн ч өнгөрсөн таван жилийн хугацаанд түүний биеийн байдал муудсаар элэгний хэвийн бус үйл ажиллагаа уушги, дэлүү, зүрх зэрэг бусад эрхтэнүүддээ нөлөөлөх болжээ.
Элэг солиулахад донор хэрэг болж түүний ах, эгч хоёр зөвшөөрсөн ч "C" болон "D" вирустэй тул боломжгүй болсон байна. Харин эхнэртэйгээ хамт 150 гаруй шинжилгээ өгсний эцэст "донор болох боломжтой, Монголдоо хагалгаа хийнэ" гэх сайн мэдээ сонсоод байгаа юм. Одоо тэдэнд 100 сая төгрөг хэрэгтэй.
Эмч нар саяхан түүний улаан хоолой өргөсөж, венийн шудас нь шаар шиг хагарахад бэлэн болсон гэдгийг сануулсан байна. Мөн оны эхээр элэг нь уургаа гаргаж дийлэхгүйд хүрч, усжиж эхэлсэн тул гэдэс нь томорч, шээхээ больж, усаа авхуулдаг болжээ.
Тэр энэ тухай, "Гэдсэн дэх усаа 6-7 удаа авхуулсан. Усаа авхуулахад дээрддэг байсан бол одоо дээрдэхээ больсон. Даралт болон бусад үзүүлэлт дандаа буурч байгаа. Эхнэр маань ажил хийдэг байсан ч донор болох хүнд зөвшөөрдөггүй тул ажил хийхгүй байхаас өөр аргагүй болсон. 12 сараар гаднаас шаардлагатай зүйлүүдээ захиалж эхэлнэ. Тэр үед мөнгө нь бэлэн байх ёстой” гэлээ.
-Д.Отгонбаяр: Эхнэр маань надад элгээ өгөхөөр болсон-

-Элэг шилжүүлэн суулгах зардал 100 сая төгрөг гэж сонсоод хамгийн эхэнд юу бодогдов?
-Урд нь арай бага дүн хэлж байсан ч 100 сая төгрөг болно гэсэн. Энэ мөнгө бүрдэхгүй бол гэр бүлээ зовоож байхаар эртхэн шиг бурхны орондоо очсон нь дээр ч юм уу гэж бодсон.
-Хэдий өвчтэй ч гэсэн хань ижил, гурван хүүхдэдээ нөмөр, бараатай ингээд сууж байх өөр л байгаа даа?
-Тэр утгаараа л тэвчиж байна. Эхнэр бид хоёр ярилцаад олон түмнээсээ тусламж гуйж үзье, зүтгэе гэж шийдсэн юм. Цаанаас аврах ёстой бол аврагдах л байлгүй гэж бодож байна. Аргаа барсан хүний л үг юм даа. Бүр итгэлээ бас алдчихаагүй ээ.
-Эд хөдөлмөрлөх насандаа хүндээр өвдөнө гэдэг хэцүү. Давагдах гээд ирэхийн цагт /"яагаад заавал би гэж" гэдэг асуултыг хүн өөрөөсөө асууж эхэлдэг л дээ. Энэ асуултыг өөртөө тавих хэр хэцүү байна вэ?
-Хэцүү, хэцүү. Үеийн залуучууд эд хөдөлмөрлөөд, гэр бүлээ сайхан аваад явж байна, гэтэл би… энэ асуултыг эрхгүй өөрөөсөө асууж байна. Би өвчин гэж мэдэхгүй байхдаа бусад шиг энэ амьдралынхаа төлөө зүтгэж л явсан. Байрныхаа зээлийг төлөхийн тулд Солонгост хүртэл очиж ажилласан. Ямар ч ажлыг голохгүй хийсэн. Даанч хүнд ажил хийгээд ядраад байгаа байх гээд гүрийгээд зүтгэсэн ч элэгнээсээ болсныг ухаан алдтaлаа ажилласныхаа дараа мэдсэн.
Үүнээс хойш бараг зургаан жил өнгөрчихжээ. Энэ хугацаанд ажил ч хийх боломжгүй, энэ хэддээ харагдсан болоод л сууж байна. Сэтгэлээр унах үе олон. Тэр болгонд эхнэр маань намайг дэмжиж, сэнхрүүлж, итгүүлж, хүч өгсөөр байдаг. Миний хань дандаа л болно, бүтнэ, чадна, давна гэдэг. Одоо надад донор болж элгээ өгөх гэж байна. Хандив, мөнгө гээд бүхнийг бүтээнэ гээд ганцаараа гүйж байна. Уг нь донор болох учраас тайван амгалан, гэртээ амрах хэрэгтэй гэсэн юм.
-Сүүлдээ толинд өөрийгөө харахаас айж байна-
-Хэдий хань ижил ч гэлээ өөрийн дотор байгаа эрхтэнээ өгнө гэдэг амаргүй шийдвэр байх?
-Миний биеийн байдалд тохируулаад элэгнийх нь 80 хувийг ч авах магадлалтай. Нэгдүгээр эмнэлгийн сэтгэл зүйч эмч “Би хэдэн жил ажиллахдаа танай эхнэр шиг ийм зоригтой, эрч хүчтэй, дайчин эмэгтэйг харж байгаагүй. Ийм эмэгтэй байдаг юм байна. Би хэдий сэтгэл зүйч ч гэлээ ийм байдал гаргахад хэцүү л байдаг. Хүн л болсон хойно. Танай эхнэр шиг эхнэр цөөхөн шүү” гэж хэлсэн. Ийм байхад би болохгүй нь, бүтэхгүй нь гээд шантраад сууж болохгүй.
-Таны зургийг харсан. Их "дүүрэн" сайхан залуу байжээ?
-Би ямар ч хар бор ажил хийж, хөдөө гадаа явсан их хурдан өнгө зүс орчихдог, цав цагаан залуу байсан. Мөнгө төгрөг олохдоо ч би л ингээд гэдэг байдлаар хандаж үзээгүй. Хүмүүс шиг овойж оцойтол олж чадаагүй ч авсан хэдэн төгрөгөө хамтдаа зарцуулж, амьдралдаа л нэмэрлэсэн.
-Энэ асуулт хэцүү санагдаж магадгүй, уучлаарай. Та толинд харж зүрхэлж байна уу?
-Сүүлдээ толинд өөрийгөө харахаас айж байна. Яг үнэнээ л хэлье, толинд харж чадахгүй байгаа. Би ийм байгаагүй гээд… өөр хүн харж байгаа юм шиг. Хуучны маань царай л нүдэнд харагдаад байдаг. "Зомби", араг, яс шиг болчихсон байгаагаа харахаар дуусчихсан хүн шиг гэж бодогдох болсон. Толинд хараад жаахан инээчихье гэхээр болж ч өгөхгүй. Би дал гаруй кг жинтэй байсан. Одоо бараг 50 кг болтлоо турчхаад байна. Биеэ харахад ч эвгүй санагдаад...
-Б.Золжаргал: Таван жил донор хайсны эцэст өөрөө өгөхөөр болсон, 70 гаруй шинжилгээ өгөөд тэнцлээ-

-Таны мөрөөдөл өөрчлөгдсөн үү, гэр бүл болоод амьдралаа эхлүүлсэн тэр үетэй харьцуулахад?
-Би ч иштэй чихрээр л найрагдчихсан хүн дээ. Анхнаасаа болно бүтнэ гээд л хайр сэтгэлээрээ нийлсэн. Тухайн үед хоёулаа сайхан амьдарна гээд зүтгэсэн. Байр, машинтай болно, ингэнэ тэгнэ гээд бусдын л адил мөрөөдөг байлаа. Харин одоо мөрөөдөл маaнь жаахан өөрчлөгдсөн гэх юм уу. Ханиа л эрүүл болгочихвол бусад нь дагаад ирнэ дээ гэж бодох болсон. Энэ бол түр зуурын л асуудал.
Хүүхдүүддээ ч гэсэн “Mиний хүүхдүүд аавыгаа ойлгоорой. Аав нь дандаа ийм байхгүй ээ. Хэсэгхэн хугацаанд л ийм байна, бүгдээрээ даваад гарна" гэж байнга хэлдэг. Ханьдаа бол ганцаархнаа ингэж өвдөөгүй гэдгийг нь ойлгуулж, сэтгэл санааг нь дандаа өргөж, ярилцахыг хичээдэг.
-Та ажил хийж байна уу?
-Өмнө нь мэргэжлээрээ ажилладаг байсан ч орон тооны цомхотголоор халагдсан. Харин одоо тогтмол цагийн ажил хийх боломжгүй. Нөхрөө эмнэлэгт хэвтэнгүүт долоо хоног сахина, хамт хэвтэнэ. Хагалгааны өрөөний үүд сахиж олон ч удаа суусан. Миний зорилго бол нөхрөө л эдгээх, эрүүл болгох.
-Санхүү мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байна?
-Есдүгээр сарын 22-нд миний халагдах тушаал гарсан. Аравдугаар сараас цалингүй, орлогогүй байхын хэцүү илт мэдэгдэж эхэлсэн. Тушаал гарахаас өмнө 500,000 заримдаа 600,000 төгрөг орж ирдэг байсан бол тийм ч мөнгөгүй болсон. Донорт тэнцэхийн тулд нийлээд 150 гаруй шинжилгээ өгөх жишээний. Энэ болгонд аав ээж, ах эгч, найз нөхдөөсөө л гуйх шаардлагатай болж байгаа юм. Тэд маань боломжоороо тусална аа. Өмнө нь цагийн ажил хийгээд ч болов өдөрт 60-70 мянган төгрөг олчихдог байсан бол нөхрөө орхиод явж болохгүй учир гэрээ байхаас өөр боломжгүй. Нэмээд өөрөө донор болох учраас ядарч, ажил хийж, тайван бус байж болохгүй гэсэн.
-Гэхдээ донор болохоор тэнцсэн нь сайхан юм даа?
-Бүх материал, шинжилгээгээ бүрдүүлж өгчхөөд хариу хүлээсэн тэр хэдэн өдөр дуусашгүй урт. Байнга утсаа чагнаад л. Дотроо бол тэнцэнэ гэдэг бат итгэлтэй. Гэхдээ л эмч нараа хүлээгээд, тогтож өгөхгүй байсан. Боломжтой гэдэг мэдээгээ сонсоод сэтгэл их уужирсан ч 100 сая төгрөг бүрдүүлээрэй гэдэг чанга санагдсан л даа. Өмнө нь донороо олсон уу гээд эмч асуухаар гараад уйлахаас өөрийг хийж чадахгүй, нөхрөөсөө нуугдаад л. Одоо бол өөрөө донор болох учраас 100 сая төгрөгөө яаж ийгээд бүрдүүлнэ гээд л зүтгэцгээж байна.
Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Анх ковидын үед Солонгост бие нь муудахад тусгай үүргийн онгоцоор авчруулж байсан. 23 сая төгрөгөөр байх шүү. Тэр үед ялгаагүй л хүмүүсээс тусламж гуйж, Онцгой байдлын гадаа долоо хоног болсон. Гэхдээ одоогийн зардал надад тав дахин хэцүү санагдаж байна. Ямар ч байсан хандив гуйгаад үзье гэж бодсон.
-Болдог л юм бол элэгний маань хэдэн ч хувийг ав гэсэн, ханиа эдгээх л чухал байна-

-Та тусламж дэм хүсэж, фэйсбүүкдээ пост бичсэн байсан. Хүмүүс хэр тусалж байна?
-5, 10, 20 мянгаар хүмүүс илгээж л байна. Мэдээж энэ бүхэн багадахгүй шүү дээ. Үүнээс гадна эрүүл энх, аз жаргал, элэг бүтэн амьдралыг ерөөсөн олон хүний сэтгэлийн үг маш их дэм, урам болж ирж байна. Хоёр талд уншиж, уйлаад л. Элэг нэгт монголчууд минь нэгдээд ирэхээрээ сайхан юм аа.
–"Эхнэрийн маань элэгний 80 хувийг ч авч магадгүй" гэж таны нөхөр хэлсэн л дээ. Энэ шийдвэрийг шууд л гаргасан уу?
-Айдас бол байгаагүй. Угаасаа өөр найдвар үлдээгүй л дээ. Болдог л юм бол хэдэн хувийг нь ч авсан хамаагүй гэж боддог, энэ зүйлд бэлэн байсан. Сэтгэцийн эмч хүртэл уулзаад намайг гайхаад л үлдсэн.
Ер нь ийм үед үр хүүхэд, хань ижлээ л гэдэг юм билээ. Өөрөө ямар байх хамаагүй. Жаахан цалин авна тэдэндээ зарцуулна. Сүүлийн хэдэн жил өөртөө шинэ хувцас аваагүй, болоод л байна. Эгч маань хааяа хамт дэлгүүр оръё хувцас аваад өгье, нүүрний будаг авч өгье гэдэг юм. Хүний л эгч юм болохоор хэцүү харагддаг юм байлгүй. Биднийг тойроод олон сайхан хүн бий, бий.
–Өөртөө л найдаж, ганцаараа нууж уйлах өдрүүд олон биз?
-Байлгүй яах вэ. Хагалгаанд орох бүрд үүдэнд нь ганцаарааа залбирч суух хамгийн муухай мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг олон авсан. Ахиж авахгүй юм сан гэж боддог. Хагалгаанд орох бүрд нь үхсэн ч гомдолгүй гэж долоон удаа гарын үсэг зурсан. Ийм мэдрэмжийг битгий олон хүн аваасай гэж бодох болсон.
-Одоогийн нөхцөл байдал хэдий хэцүү байгаа ч ханиа алдахаас хэцүү зүйл гэж үгүй байх, тийм ээ?
-Тийм шүү. Хэрэв тэнцээгүй хариу авсан бол гэж боддог юм байна лээ. Тэнцээгүй хариу авсан бол юу ч хийж чадахгүй болно. Юу ч хийж чадахгүй хүлээгээд сууна гэхээр тэр ямар мэдрэмж бол. Хэний ч хүсэхгүй төсөөлөмгүй мэдрэмж шүү дээ. Үг гарахгүй, яаж харьцахаа ч мэдэхгүй болно байх.
Хандивын данс:
IBAN дугаар: 12 000 500
ХААН банк: 5920441932
Эзэмшигч: Б.Золжаргал

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
er hvn tug barin tugal hariulan gedeg belvv bosnoo zaluu mini boson 3 hvvhdee bodood boson shvv ho tanai ger bvl jargaltai saihan amidarnaa as jargal hvsii
З�##�уу минь чи сайн ханийн буянд босно. Босно эдгэнэ ханьдаа хань , үр хүүхдүүддээ аав нь хэвээрээ байх болно гээд сэтгэлдээ шивнэ. Хань чинь тун сайн хүн юм. Ёстой ийм ханьтай байна гэдэг чиний аз...
Саяхан ээждээ элэгнээсээ өгсөн өмнөд Со-ийн жүжигчин за луугийн тухай үзэж байсан. Хага лгаа нь амжилттай болбол найдвар байдаг бололтой . Ямар ч байсан ээж нь нас барсан гэж ярихгүй байсныг бодвол амьд байгаа бололтой байсан. Өөрийнх нь элэг ургаад яг хуучин шигээ 100% болдоггүй гэсэн. 80% орчим болсон гэж байсан. Тиймээс эхнэр нь элгээ бас өөрөө хамгаа лж байх хэрэгтэй гэсэн үг. Эмч нар яг юу гэж зөвлөсөн бол. Уг нь эхнэр нь вирусгүй бол элэгний Б вирусийн эсрэг вакцин тариулж хамгаа лах л хэрэгтэй. Яагаад гэвэл манай улсад хүн вирусын ха лдвар авах өндөр магадла лтай орон. Эмнэлгээс мэс заса лд орсон хүмүүс авдаг . одоо тэр байда л нь хэр цэгцэрсэн. Б бирусийн вакцин хийлгүүлчихвэл В,Д гэсэн 2 вирусээс хамгаа лна. Эмч нар юу гэж зөвлөх нь вэ, зөвлөхгүй бол хэзээ вакцин хийлгэх нь тохиромжтойг асуугаарай. Тэгээд мэс заса лд орсон ч гарсан ч гар нүүрээ ил байдаг газраа ша лба лахгүй зүсэхгүй ха лдвар авахгүйг хичээгээрэй. Манай улс нил вирус !
85%>
Үр хүүхэддээ эсэн мэнд харагдаарай хоёроо амжилт хүсье зоригтой эхнэр бнаа гоё юмаа
Үнэн хэцүү зүйл тохиолдож дээ өөрийн тойргоос сонгогдсон УИХ гишүүнд эмэгтэй гишүүдэд хандаж хандив хүсвэл хандив цугларна да
Ger buld ni gerelt ireeduig husen erooe.Hanidiwt negdlee????
Архи архи архи, монгол эрчүүд өөр юунаас болохов дээ.
Уучлаарай архи огт ам�####�ггүй тамхи татдаггүй хүн л амархан элэгний өвчтэй болоод байна. Өвчтэй ядарсан хүнд наад үг чинь шууд �##�чуур л гэсэн үг.... Үгээ бодож ярь.. Түгжил тимон