Т.Аубакир: НДС-д чөлөөт үлдэгдэл гэж байдаггүй, тэтгэврийн зээл, хугацааг хязгаарлах эрх бидэнд байхгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн өдөртэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулах хоёр шийдвэр гаргалаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан гурваас дөрвөн алба хаагчийг аймаг бүрд ажиллуулна-
Нэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх санал болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагуудаас ирсний хүрээнд бүрэлдэхүүнийг өөрчлөх шийдвэр гаргалаа. Өмнө нь сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга гэх зэрэг хүмүүс байсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөл болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан зохион байгуулахаар боллоо.
Хоёр. Г.Занданшатарын Засгийн газраас тэмдэглэл гарлаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангаж, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо ажиллаж байгаа хэрэгжүүлэгч агентлагийг тохируулагч агентлаг болгож өөрчлөх тухай Засгийн газрын тэмдэглэлийг гаргалаа. Тохируулагч агентлаг байх нь зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн судалгаатай, үр дүнтэй, уялдаа холбоотой ажил болно гэж үзсэн. Өнөөдөр Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Үүнээс хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээ, төрийн үйлчилгээ авах байдал муу байна. Тухайн баг, сумын Засаг даргаар дамжуулан уг иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй ч энэ нь хангалттай биш байгаа юм. Хэрэв тохируулагч байгууллага болговол аймаг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан гурваас дөрвөн алба хаагчийг ажиллуулах боломж бүрдэнэ. Мөн улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.
Одоогийн байдлаар НДС-д чөлөөт үлдэгдэл гэж байдаггүй. Манай Улсын сонгож авч хэрэгжүүлж буй эв санааны тогтолцоонд хуримтлал үүсгэх бололцоо байдаггүй. Бид хуваарилалтын тогтолцоотой. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс тэтгэврийн зээл, хугацаанд ямар нэгэн хязгаарлалт хийхийг огт зөвлөөгүй. Иргэн тэтгэврээ барьцаалан зээл авах нь арилжааны банк болон иргэний хооронд үүссэн гэрээгээр зохицуулагдана.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвхөн казак иргэдийн тэтгэвэрийг нэмж зээл чөлөөлнө монголчууд май шүү гэжаавал аливаа ха ха ха