Top StoriesУЛС ТӨР

Н.Алтанхуягийн цагаадсан хэрэгт 4 прокурор эсэргүүцэл бичсэнээр ял авах эсэхээр тав дахиа шүүгдэнэ

АН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гишүүдээр Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Баярцогт, Х.Тэмүүжин гэхчлэн дүрүүд нэрлэгдэж буй.

Эдгээрээс олон нийтэд таалагдах хамгийн өндөр магадлалтай гишүүн нь Н.Алтанхуяг хэмээгдэж буй. Тэр Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж, өнгөрсөн онд цагаадсан. Гэсэн ч Н.Алтанхуяг нарт хамаарах хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрт дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр НДЗШШ-д /2026.02.10/-ны өдөр товлогдсон байна.

Уг хэргийн шүүхийн явцад өрнөсөн үйл явдлын тойм болон прокуроруудын бичсэн эсэргүүцэл, цаашаа өрнөж болох процессыг тайлбарлан хүргэж байна.

Чихэнд хоногштол буюу дөрвөн жилийн тэртээгээс шалгаж эхэлсэн Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг давж заалдах шатны шүүхэд хоёр дахиа шүүгдэхээр боллоо. Уг гарал, өрнөл бүрийг нь тайлбарлах аргагүй. Иймд товч, тодорхой тайлбарлая.

Юутай ч хуулийн заалт нь ийм "ЭХ-ийн 22.1-2 | Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ"

Хоёр дахь удаагаа шүүгдэж байгаагийн учир: Энэ хэрэг анх 2022 онд хуулийнхны овоо хараанд өртөж, шалгагдсан. Улмаар анхан, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй гэж үзсэн. Үүнд прокурор эсэргүүцэл бичсэнээр 2024 онд УДШ хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн.

Н.Алтанхуягт холбогдох хэргийг нь тодруулбал, Ерөнхий сайд байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан учир прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзсэн байдаг. 

Улмаар 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүх хурал үргэлжилсэн.

Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт Н.Алтанхуяг ямар ч хамаагүй. Намайг чирч оруулсан Оюунболдод хариуцлага тооцох хэрэгтэй. Монголд хууль үйлчилдэг л бол миний гэм буруугүй илчилнэ. Энд зогсож байгаадаа дургүй хүрч байна. Хүн гэдэг амьтан баярлах, уурлах, дургүй хүрэх үйлдэл хийж болно биз дээ. Хүний хувь заяа шүү дээ. Та нар арай хэтэрч байна.

Надад мөнгөний сонирхол хулгай дээрэм хийх сонирхол байхгүй. Гэрийн хүмүүжил тэр. Тэр 299 гэх тогтоолд Хөгжлийн банк гэх үг байхгүй. Үүн дээр нэмээд 256 дээр мөн яллагдагчаар татсан. Яагаад хоёр тогтоол дээр яллагдагчаар татагдсанаа би мэдэхгүй байна. Хүнд хэрэг тулгадаг хүмүүсийн захиалагат ажил л байсан. Би хэлмэгдсэн" хэмээж байсан.

Ингэж итгэлтэйгээр өөрийгөө өмөөрч байсан тэрбээр 10 хоног хуралдсан анхан шатны шүүхийн тогтоолын цагаадсан хүмүүсийн нэрсэд багтаж чадсан. Тодруулбал, БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ 23 хүнийг цагаатгаж, 19-ийг нь буруутгасан байдаг.

Цагаадсан хүмүүсийн нэрсийг Танилц: Хөгжлийн банкны хэргээс цагаатгасан хүмүүсийн нэрс нийтлэлээс харах боломжтой. Мөн буруутгагдсан 19 хүн, гурван ААН-д ямар шийтгэл оногдуулсныг Хөгжлийн банкны хэрэг: Буруутгагдсан 19 шүүгдэгч зорчих эрх хасах, торгох ялаар шийтгүүлэв нийтлэлээс унших боломжтой.

Хөгжлийн банкны хэрэгт гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шүүгч нарын нэрс: Ж.Болдбаатар, М.Отгонбаатар, Б.Батсайхан

Эсэргүүцэл бичсэн прокурорын нэрс: Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт

Уг дөрвөн прокурор бүхэлд нь эсэргүүцсэн бичгээ /2025-12-15/-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүрүүлсэн байна. Тус гомдлын шүүх хурал тав хоногийн дараа буюу /2026-02-10/-нд товлогдсоноор Н.Алтанхуяг нарыг ял авах эсэхээр нь дахин шүүхээр болчихлоо. Ер анхан шатны шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцсэн учир 42 иргэн, гурван хуулийн этгээдийг багтаасан том хурал хэдэн өдөр сунжрах нь бүр тодорхой болов.

Хэрэв Н.Алтанхуяг буруутгагдвал АН Ерөнхийлөгчид дэвшүүлэх дүрээс хасах нь тодорхой болох юм.

Шүүх хэрхэн шийдвэрлэхийг бид эргэн мэдээлэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
64 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх түүний нөхөд нэрийг нь дэвшүүлэхгүй гэж л тэгж бгаа байх даа. Аргаа ядсан юм хийх юм даа. Хуулийнхан ичих л хэрэгтэй шдэ

иргэн
иргэн
Reply to  Зочин

ЛУЙВАРЧИД БОЛ БҮХ ЮМАНД ДЭЭР ЛУЙВАРЧИН БАЙДАГ ЮМ БАЙНА!!!

Зочин
Зочин

Ганц найдвартай гарах хүн дээр ажиллагаа явуулж интр ийм гэж юу бхавдэ шудрага л үзэх хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхсэнийх нь найдвартай байх вэ, ёстой сонин ЕС байсан штээ, хойч үе төлж л таарна штээ, гээд баахан бонд гаргаж баахан өр тавьсан засаг штээ энэний үед, энэнээс хойш л бондыг хамаа намаагүй гаргадаг "мода" дэлгэрсэн, ардчилсан намын "нямбаатар" л гэсэн үг

Зоч2ин
Зоч2ин
Reply to  Зочин

Энэ ац яг найдвартай байж харагдаарай лалараа

Иргэн.
Иргэн.
Reply to  Зоч2ин

Хүрэлсүх та хоёроос л ямарч байсан дээр.Хирээ мэдэхгүй бас хараал хэлнэ.

Зочин
Зочин
Reply to  Зоч2ин

Харин тийм найдвартай гарна гэж яаж мэдээд байгаан бол

Их мэдэх
Их мэдэх

Н.Алтанхуягийн хэрэг гэж юу байх вэ...ерөнхийлөгчид нэр дэвшвэл МАН-аас барж идэх ширхэг ч хулгайч олдохгүй. Эртнээс боломжтой өрсөлдөгчдийг намнах ажиллагаандаа оржээ. Хажууд нь хулгайч Ж.Энхбаярын хулгай уул овоо шиг юм байгаа шдэ

Зочин
Зочин

Ядарчээ МАН.

Зочин
Зочин

МАН-ыхан энэ хүнээс айх нь аргагүй дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юунд нь айдгын тэнэг юм ярихын

Зочин
Зочин

Хэн хэн эсэргүүцэл бичив, намын бөөснүүдийн хуулийн сургууль гэгчийн хавтастай хуурснууд

Ard
Ard

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дарах нь дээ

Мэдээаирххахөролл
Мэдээаирххахөролл

Яасан их айж бна аа, eөк болчих нь гэж...

Зочин
Зочин

Зө зө өрсөлдөгчөө дарж нухах арга нь уу⁉️⁉️алуурчны хамсаатангууд наранд ⁉️⁉️⁉️улс төрийн өхсөлдөгчид хаана вэ⁉️⁉️⁉️????????????

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Зандкагийн казиног сэргээ

Зочин
Зочин

ТЭГСЭН НЬ ДЭЭРЭЭ НОРОВЫН НАМТАР ШИГ БУДЛИАНТАЙ НӨХӨР ДӨӨ

Зочин
Зочин

Шүүхээс салдаггүй Алтанхуяг яаж ерөнхийлөгчид нэр дэвших юм бэ

Зочин
Зочин

АВИЛГАЧ ХУЖАА БАЯРЦОГТ, ПҮРЭВДОРЖ, ТЭМҮҮЖИН НАР ЦАХИАГИЙН ХҮЗҮҮГҮЙ АВИЛГАЧ ХОШГОРООГИЙН ТАВИУЛУУД СУРАГГҮЙ ШҮҮ... САВААГҮЙ НОХОЙНУУД САРАНД ХУЦАХ ВИЙ ДЭЭ ККК...

Зочин.
Зочин.

Гэмгүй царайт

Зочин
Зочин

Ерөнхийлөгч болох магадлал өндөр учир хэргийг дахин сэргээв

Зочин
Зочин

Хамгийн зальтай хамгийн гэмгүй царайлсан муухай хүн .Улаанбаатарчуудын уушгийг балласан новш балчраас аваад хөгшин залуу бүх хүмүүсийн уушгийг утаагаар хордуулсан хулгайч чинь энэ Алтанхуяг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Санал нэг хамгийн муу аргатай, их зальжин, хүн муутай хүн манайхан яасан ч амархан мартамхай юм бэ дээ, энэнийг засаглаж байх үеэс л бонд гээчийг замбараагүй "үйлдвэрлэж" баахан өр тавьж эхэлсэн, бөөн өрнөөс ичиж айхаа мэдэхээ байсан нь энж хүнтэй холбоотой өөр бусад хулгайг нь ярихаа байя

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

АВИЛГАЧ ХУЖАА БАЯРЦОГТ, ПҮРЭВДОРЖ, ТЭМҮҮЖИН НАР ЦАХИАГИЙН ХҮЗҮҮГҮЙ АВИЛГАЧ ХОШГОРООГИЙН ТАВИУЛУУД

Зочин
Зочин

АВИЛГАЧ ХУЖАА БАЯРЦОГТ ШОРОНДОО ЖАНГАА ХҮРТЭЭД ҮХЭХ ЁСТОЙ, ПҮРЭВДОРЖ, ТЭМҮҮЖИН НАР ЦАХИАГИЙН ХҮЗҮҮГҮЙ АВИЛГАЧ ХОШГОРООГИЙН ТАВИУЛУУД СУРАГГҮЙ ШҮҮ... САВААГҮЙ НОХОЙНУУД САРАНД ХУЦАХ ВИЙ ДЭЭ ККК...

болороо
болороо

Алтанхуягийн засгийн газрын үед доор нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд зальтай, худалч, шуналтай, өлөн, ашиг сонирхолын зөрчилтэй, хүн зовоож тамладаг, зөвлөх мэргэжилтнийхээ үгийг сонсдоггүй зөрүүд есөн шид нь бүрдсэн сонин хүн байсан гэдгийг л хэлмээр байна. ямар сайндаа дураараа дургих гээд баахан 22 23тай дөлгөөн тулга ганочир гээд сургуулиа дөнгөж төгссөн бацаануудыг зөвлөхөөр авч байхав дээ.

Зочин
Зочин
Reply to  болороо

Яаааг яаг хамгийн муу хүн, яг л увсчуудыг муж талаас харуулдаг хүн

Зочин
Зочин

Ерөнхийлөгч болж магадгүй гээд МАНгарууд өмдөндөө шээс дусааж эхлэв бололтой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ишш больж үздээ

Иргэн.
Иргэн.
Reply to  Зочин

Батцэцэг гарцаагүй ерөнхийлэгч болох хүндээ.Мөнгө төгрөгөө үрээд яахав Батцэцэгээ сонгосон нь дээр.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу гэждээ

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

МАН бүр ичгүүр сонжуураа алдлаа. Идэж ууж дуусаагүй л байгаам байна. МАН ыг тэгэх тусам нь улс төрийн тавцангаас арчихым шүү монголчуудаа

Зочин
Зочин

Тэр прокуроруудын нэрсийг зарлая. Яагаад сонгуультай хугацааг нь тааруулж ийм үзэгдэл гардаг вэ?

Зочин
Зочин

Хүүкэээ болиооо одоо. Хуулийн байгууллага чиний нохойд барьдаг мод биш

зүч
зүч

сонгууль ойртож МАН ээлжит хэлмэгдүүлэлтээ эхлэж байх шив дээ. Дахиж е.с болчихвий гэхээс шээс нь гоожиж бууны нохдоо эрт тавилаа даа...

Иргэн
Иргэн

Уг нь бол ерөнхийлөгч болчих санаатай алсаасаа УВС- тактикийн ажил хийгээд л байгаа юм, хүнийхээ хувьд хэр эр хүн бэ гэдгийг мэдэхгүй Элбэгдоржоосоо дор дотуур хүн байвал баларлаа шүү!! АН- З, Энхболд гээд хэний ч бөгсийг долоодоггүй нэг нөхөр байдаг гэхдээ Монголчууд чинь үнэн хүнд үнэн дургүй ард түмэн шүү дээ тиймээ ч Монгол улс уруудах доройтож явна!!! Хулих худалч Хүрэлсүх ахид нэг хуурах санаатай өчнөөн тууц хайчлах гэж байгаа сурагтай!!! Ккк

Мөнх
Мөнх

Суух ёстой

Мөнхтуяа
Мөнхтуяа

Энэ хулгайч яасан гэж цагаадах юм бэ.Хойч үe төлнө гээд хэлэн тэрбумаар нь өр тавьж, идчхээд, ичихгүй, Eрөнхийлөгчид нэр дэвших гээд явж бдаг.Хогийн хулгайч

Зочин
Зочин

Яаг үнэн зурагтаар мэдэн үзээд сууж байтал хойч үе төлж таарна штээ, гээд баахан бонд гаргах гээд чичрээд дайрж байсан, тэгээд гаргаж баахан өр үлдээсэн хамгийн муж ЕС байсан

Зочин
Зочин

Одоо МАН. АН Бусад намаас түр өөрчлөлт хийгээд үзвэл яадаг юм болдоо.
Буян Жаргалсайхан Доналд Трамп ойролцоо зан характeртай.МАН. АН Бусад намын олон жилийн булихааг гаргаж цэгцэлж.арай өөр нийгмийн хандлага гаргаж магад гээд Eрөнхийлөгчид дэвшүүлээд явуулбал ямар бол?

@. Д.Дашдорж.
@. Д.Дашдорж.

@ монгол.улсын.хууль.зүйн.бодлого.х.бөйх.ёсгүй.
аль.нам.улс.төрийн.захиалгаар.шийдвэрлэж.
болохгүй.улс.төржихгүй.хариуцлагатай.байх.юм.
бол.нийгэмд.үнэлэгдэнэ.!.!.!.?.?.?.

М.АМАР настан
М.АМАР настан

Өгүүлбэр эхлэхэд дургүй байсан ч том үсгээр эхэлнэ үг бүрийн ард битгий цэг тавь Д.Дашдорж гуай.

Иргэн
Иргэн

Аргалж байгаад еөк ийн сонгуулийн хугацааг өнгөрөөх гэж байгаа л даа
Нохой аргаа хэрэглэж байхгүй юу

Зочин
Зочин

МАН ын захиалга . Улс төрийн захиалга гүйцэтгэгч 4 прокурор ичиг ичиг

Зочин
Зочин

За одоо ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэж үзэх нь дээ

Ганхуяг
Ганхуяг

Ene bol sanaatai eserguutsel

Б.
Б.

Хамаг хулгай нь илрэх учраас Алтанхуягийг хараад ухаан алдах нь ээ. МАН хол явахгүй ээ. Цахилгаан станцуудаа сэг болтол хулгайлсан. Жагсаал цуглааны хууль гэж нэг ядарсан юм гаргасан. Таван хүн буудсан. Бүх сонгуулийг хулгайлсан. Одоо Непалыг санаад хулчийж суугаа

Боохоймонгол үхэр монгол
Боохоймонгол үхэр монгол

Энэ МАН мангасуудын сонгуульд орохдоо сэдэрдэг өрсөлдөгчөө зайлуулдаг өвчний сэдрэлт байна сонгууль дуусгана цагаадана

Зочин
Зочин

хичнээн ч удаа эсэргүүцэл бичиж, хэргийг дахин задлах боломжтой байдаг юм байна. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн үг юм уу

Зочин
Зочин

Алтанхуягийн гарчихна гээд шээс алдаж байх чинь ээ.МАН бүгд шоронд шаана гэж үхтлээ айж дэ

Зочин
Зочин

Ерөнхийлөгчид өрсөлдөх АН ын нэг хүн гэж шүүх гэж бна

Зочин
Зочин

.Нийслэлчүүдийн УУШИГИЙГ БАЙХГҮЙ БОЛГОСОН НОВШ .ХАТГАА УУШГААР НАС БАРСАН МАШ ОЛОН НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДҮҮД, ХӨГШИД , ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ. ХӨРИН ЭНЭ ХҮНЭЭС НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ УТАА БУУРУУЛНА ГЭЭД ОХИН ,ХҮРГЭН НАРТӨЙГАА ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГ АВААД ИДЧИХСЭН ХҮН .БИД ЯАГААД ИЙМ АМАРХАН МАРТДАГ ЮМ БЭЭЭЭЭ

Зочин
Зочин

Хүрэлсүг гэж хулчгар новш

Өндөр настан.
Өндөр настан.

Энэ нь Н.Алтанхуягийг нэг асуудлаар олон удаа шүүхээр оруулж, тэр бүхний тоогоор нь нэр хүндийг нь унагаж, улмаар ХЭЛМЭГДҮҮЛЖ байгаа нэг хэлбэр шүү.

Зочин
Зочин

Өөдгүй нөхөр дөө. Худлаа эх оронч царайлаад хулгай луйвар болгоныг хийдэг үхдэл

зочин
зочин

Хулгайчууд нээрээ дураараа аашилж байна шүү Алтанхуягийг гаргавал хулгайчдын амьдрал дуусна гэж айгаад иймэрхүү хөгийн юм хийж байна

зочин
зочин

Тэгж байж хулгайч нар непалдуулах вий дээ

Зочин
Зочин

Алтанхуяг ерөнхийлөгч болох хэрэгтэй бусад нь буцаад яв

Зочин
Зочин

МАН мөн ч ядарчдээ хө

Зочин
Зочин

ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ АЛАГ ШОО ҮЗЭХГҮЙ ЭЭ ЗА БҮГДЭД НЬ САНАЛАА ӨГӨӨРЭЙ МОНГОЛНУУДАА АН МАН ГЭЖ ЯЛГАХГҮЙ БҮХ НЭРНИЙХ НЬ АРД ЗУРААРАЙ ЭНЭ БИДЭНД МАШ АШИГТАЙ ТУСНАА

Зочин
Зочин

Өөрийнхөө үүсгэсэн тогтолцооны махны машинд машиндуулаад байж дээ хэ хэ.

Зочин
Зочин

З.ЭНХБОЛД, Н.АЛТАНХУЯГ 2-ООС ӨӨР ХҮН МОНГОЛД ДААН Ч АЛГА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button