ЭДИЙН ЗАСАГ

Олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын бонд мөс зүсэж гарч ирлээ

Засгийн газраас олон улсын зах зээлд шинэ бонд гаргасантай холбоотой сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр Засгийн газраас өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээгээ амжилттай авч хэрэгжүүллээ. Жил болгоны төсөвт дахин санхүүжүүлэх таазыг суулгаж өгдөг бөгөөд ойролцоогоор тэрбум хүртэлх ам.долларт багтаадаг. Дахин санхүүжилтийн арга хэмжээ нь шинэ босгож байгаа бондуудын үлдэгдлээр өмнөх бондуудын хүүг төлөх юм. Хэдийгээр харахад өрийг өрөөр дарж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн купоныг яаж тогтоогоос ихээхэн хамаардаг. Хуучин бондыг шинээр солих уу гэдэг санал авч тендер зарласан бөгөөд үр дүн маш сайн байгаа. Зах зээлийн болон геополитикийн нөхцөл байдал хэдий эрсдэлтэй байгаа ч бондын зах зээл гайгүй гэж харж байна. Өчигдөр гэхэд Монгол Улс ганцаараа олон улсын бондын зах зээл дээр мөс зүсэж гарч ирлээ. Нийт ирсэн санал нь 1.6 тэрбум ам.доллар буюу 3.2 дахин давж ирсэн нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид итгэж байгаа юм байна гэж харагдлаа. Монголтой хамт нийт таван улс орон Засгийн газрын бонд зарлах байсан ч цуцлагдсан. Хэдий нэг талдаа эрсдэлтэй боловч анхдагч байж чадсанаараа саналаа авч, манайх 4 тэрбумаар буюу 8 дахин үржиж захиалга авч чадсан.

Одоогийн байдлаар Номад бонд болон Сенчюри бондын купон 8.65 хувийн хүүтэй байсныг бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлж чадлаа. Хүүгийн хэмнэлт нь 14.5 сая ам.доллар буюу 50.7  тэрбум төгрөг хэмнэж чадсан гэсэн үг.

Өчигдөр 111 хүсэлт ирүүлснээс 94 нь эзмшигч болж чадсан. Олон улсын зах зээлд боломжийн үнэлгээ гэж харж байна. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн нь өрийн удирдлага, төсвийн сахилга бат бөгөөд зээлжих зэрэглэлээ бид ахиулж чадсантай ч холбоотой” гэв.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улсаа худаллсан л гэсэн үг шүү дээ

Зочин
Зочин

Олох арга зам нь яахав. Юунд яаж зарцуулах нь чухал болохоос мөс зүсэж нтр бол хийрхэл.

Зочин
Зочин

Анх удаа бонд гаргасан ч гх шиг эргүү малнууд өмнө нь Чингис хааны нэрийг ашигласан бонд самурай бонд гд гаргаа биздээ улс оронд ямар ч нэмэр болоогүй хаачсан нь бүү мэд хэдэн хулгайч нар нь хуваагаад авсан улс орноороо их өрөнд орсон биздээ

Зочин одхар
Зочин одхар

Өрийг өрөөр дараад ямар их сүртэй юм бэ!!наад өрөөс дарга нар гуссан , харин улныхан юу ч аваагүй шүү

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Б.
Б.

Ард түмнээ өрөнд унагаж байгаа байж мөс зүслээ гэж хуцах юмаа

Зочин
Зочин

Зээл авах ч яахав ашигтай зарцуулж чадвал уг нь түрүүч өрөө яая гэж байж хуваагаад л идчихгүй бол яахавдээ

Холбоотой мэдээ

Back to top button