Цэцэд үүсгэсэн маргаан: Ерөнхийлөгчийн тухай хуулийн амьгүй заалт гэнэт сэрэв
МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, намын дотоод хагарал тэмцлээ яах ийхээ ярилцаад тун завгүй байлаа. Гэтэл яг үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэц дээр иргэнээс нэгэн маргаан үүсгэжээ.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт нь 2019 оны 11-р сард нэмэлт өөрчлөлт оруулан батлагдсан Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн эсэх асуудлаар цэцэд маргаан үүсгэсэн байв.
Үнэхээр өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6-р бүлэг, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна" гэдэг хуучин заалт хасагдаагүй хэвээрээ байдаг.

Ингэхээр дээрх хуучирсан заалтыг өнөөг хэр хасаагүй нь одоогийн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар хэсгийн 2-т заасан "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэдэг заалттай илт зөрчилдөх тул дээрх заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох тухай юм.

Гэхдээ улс төрийн энэ эгзэгтэй цаг үед яагаад хуучирсан, хасагдаагүй заалт цэц дээр дахин хөндөгдөх болов. Магадгүй, цэц уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нэгэнт шийдвэрлэсний араас "Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна" гэдэг яриа гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.
2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилд нэг удаа сонгох эрхтэйгээр хуульчилсан бөгөөд үүнийг дагаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль өөрчлөгдөх ёстой байсныг ийн гээж орхисон нь тун сонирхолтой.
Ерөнхийлөгч парламентын засаглалыг дэмжсээр байх болно гэсэн байр суурь илэрхийлдэг ч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах туухай хууль өргөн барьсан. Үндсэн хуульд гар хүрэхгүй гэж тэр мөн өөрийн байр суурийг илэрхийлчихээд буй.
Уг нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг санаачилсан бөгөөд уг хуульд ерөнхийлөгчийн бүрэн эрх, хязгаарлалтыг тодорхой зааснаас гадна "4.5. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэдэг хариуцлагын тухай заалт ч бий. Гэтэл өнөөг хэр энэ хууль өргөн баригдаагүй, боловсруулалтын шатандаа яваа статустай царцчихсан. Хууль санаачлагч хуулийн төслөө таниулж, ярьсныхаа араас прокуророос түүнийг болон ойрын хүмүүсийг нь шалгаж байгаа гэх мэдээлэл өндрийг авч байв.
Үндсэн хуулийг хөндөх аргагүй. Гэхдээ ийн харвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах, улмаар цааш өөр бусад хуулийг ч мөн хөндөх улс төрийн нөхцөл үүсэж байна уу гэж бодмоор.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм энгийн зүйлийг олон жил анзаарахгүй явна гэдэг төрийн байгууллагуудын ажил ямар байгааг харуулж байна
хуучин заалт хасаагүй явж байдаг нь өөрөө асуудал шүү ийм зүйлс дээр анхаарал сул байна даа
ene bol zugeer alda bish sanalaar uldeesen yum bishuu gej bodogdoh yum
Үндсэн хуультай зөрчилдөж байгаа заалтыг одоо болтол засахгүй явсан нь үнэхээр хариуцлагагүй санагдлаа
Үндсэн хуультай зөрчилдөж байгаа заалтыг одоо болтол засахгүй явсан нь үнэхээр хариуцлагагүй санагдлаа
4 jil 6 jil 2 oor zaalt baigaad baidag ni ali ni zov yum be gej huniig bur budilulj baina
энэ цаг үед гэнэт ийм маргаан гарч ирж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой ч юм шиг
tsagaa olj gargaj irdeg ni sonin shuu zugeer neg sanamsargui bish baih
Асар алсын хараатай, тооцоотойгоор төрөөр тоглодог болж. Ард нь сайн багш байна даа. Хүүк ганцаараа чадах уу, айн?
ene bol zuvhun huuliin aldaa bish systemiin asuudal bolchihson ym bish uu
huuli batlahdaa sain shalgadaggui yum uu esvel daraa ni martchihdag yum uu
ene asuudal deer tsets yamar shiidver gargah ni sonirholtoi baina
ер нь иймэрхүү жижиг мэт боловч том нөлөөтэй алдаанууд их байдаг байх даа
энэ зориуд санаатай орхисон байна .Нэгэн цагт маргаанд ялагдахад хүрвэл үүнийг гаргаж ирж асуудлыг хүндрүүлэх бодлого тэгээд хугацаа хожих
ene bol neg hunii bish buh systemiin hariutslaga shuu
huuliig shinechleh shaardlaga baigaag haruulj baina daa ene bol
yamar ch gesen odoo zasahgui bol daraa ni bur ih asuudal uusne
tsagaa oloogui ued gargaj irdeg ni dandaa neg uchirtai sanagddag
төрийн хуулиуд иймэрхүү алдаатай байхад жирийн хүмүүс яаж ойлгох вэ дээ
Ард түмний сонголтыг УИХ хүчингүй болгох Тэмүүжингийн санал зөв юм уу?
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Үндсэн хуульд 4 жилээр сонгоно гээд заачихсан байхад 5 дах жилдээ орчихсон ерөнхийлэгч хийгээд явж байгаа нь өөрөө хууль бус. Энэ Хүүк хойд солонгосын памбагар шиг мөнхийн ерөнхийлөгч болох гэж улайрч байна. Энэ нь өөрөө МАН-ыг булшлах болно.