Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын батлан хамгаалахын сайд дайны дундуур армийнхаа топ генералыг халжээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет Армийн төв штабын дарга, генерал Рэнди Жоржийг ажлаас нь халсан байна. Мөн генерал Дэвид Ходнэ, хошууч генерал Уильям Грин Жуниор нарыг Пит албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Генерал Рэнди бол АНУ-ын армийн хамгийн ахлах генерал учир дайн ид явагдаж байх дундуур түүнийг ажлаас нь халж байгаа явдал олныг гайхшируулж байна. Рэнди Иран руу армийн явган цэрэг оруулахыг эсэргүүцсэн тул албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж магадгүй гэж зарим хүн таамаглаж байгаа аж.

Одоогийн байдлаар Армийн төв штабын даргаар хэн ажиллах нь тодорхойгүй байна. Пит саяхнаас генерал Кристофер ЛаНевийг армийн командлагчаар томилуулахаар ажиллаж эхэлсэн. Энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж хэлснээр Пит Кристоферийг командлагчаар томилоход бэлтгэхийг тулд Рэндийг халсан байна.

Пит өнгөрсөн жил ажлаа хүлээн авснаас хойш АНУ-ын зэвсэгт хүчний хэд хэдэн өндөр албан тушаалтныг ажлаас нь түдгэлзүүлсэн. Жишээлбэл тэр өнгөрсөн жил Пентагоны Батлан хамгаалахын тагнуулын албаны дарга, Агаарын хүчний дэслэгч генерал Жеффри Крузыг халсан. Түүнийг халагдахаас өмнө тус тагнуулын алба Ираны цөмийн байгууламжид өгсөн цохилт нь Трампын хэлснээс бага цар хүрээтэй гэмтэл учруулсан гэх дүгнэлт гаргасан юм.

Эх сурвалж: NBC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИНЕЕЕЕЕ
ЗОЧИНЕЕЕЕЕ

АНУ ОРМУЗЫН ХООЛОЙГ ДЭЛБЭЛЧИХЭЭД /ДЭЛХИЙН НЕФТЬ ГАЗЫН 20 ХУВЬ/ ӨӨРИЙН НЕФТЬЭЭ ҮНЭ ХҮРГЭЖ ЗАРАХ ГЭЖ БАЙГАА ЮМАА. АНУ ӨӨРӨӨ ДЭЛХИЙН НЕФТЬ ГАЗЫН ТОМ НИЙЛҮҮЛЭГЧ БАС ВЕНЕСҮЭЛИЙН НЕФТИЙГ АВСАН, ПАНАМЫН СУВГИЙГ БАРЬЧИХСАН. ЭНЭ БҮСИЙН ОРНУУДАД БАЙГАА БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ СЭРГЭЭХЭД МӨНГӨ ХУГАЦАА ИХ ЮМ ШААРДАГДАНА ТЭР ЗАВСРААР АНУ ХОЖИХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАС БОЛООГҮЙ ЗАСВАРЛАХ СЭРГЭЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОЖ МӨНГӨ ЦОХИНО ҮНДСЭНДЭЭ ЛУЙВАР ИЗРАЙЛЬ БОЛОХООР НААД ХООЛОЙГООР БУС ИЗРАЙЛЫГ ДАЙРУУЛААД ДАМЖУУЛАХ СУВГАА ТАТЧИХ ГЭЖ ХЯНАЛТДАА АВАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛСЭЭЭН . ИХ ЮМ БОЛНО ШҮҮ ЮМ БОЛООГҮЙ БАЙНА. ТОГЛООМ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА ТЭР БАЯРХҮҮ ГЭГЧ ТОЙМЧ ШАЛ ХУДЛАА ЮМ ЯРИАД БАЙГАА

Холбоотой мэдээ

Back to top button