Н.Учралын танхимд удирдах салбараасаа ангид мэргэжил, ажлын туршлагатай 4 сайд байна

"Үнэнээ хэлье, сайдын 32 шинж төгс бүрдсэн, супер хүмүүс томилоогүй нь үнэн" гэсээр Н.Учрал өөрийн Засгийн газрын танхимынхаа гишүүдийг УИХ-д танилцуулсан. Тэгвэл түүний танхимыг бүрдүүлж байгаа 19 сайдаас:
- Эрх зүйч- 6
- Улс төр судлаач - 2,
- Санхүүгийн чиглэлээр төгссөн - 6,
- Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагаар төгссөн- 1,
- Цахилгааны инженер- 1,
- Гадаад хэлний багш- 1,
- Нийгмийн ухааны багш- 1 ,
- Олон улсын сэтгүүлч- 1 байна.
Харин удирдах салбараасаа ангид мэргэжил, ажлын туршлагатай дөрвөн сайд байна.
Н.Учралын Засгийн газрын сайд нар хаана, ямар сургуульд, ямар мэргэжил эзэмшсэн болохыг дараах инфографикаас харах боломжтой
800Хэнийг танхимдаа ажиллуулж, сайдаар томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ хариуцаж буй салбарынхаа чиглэлээр суралцаагүй, ажилласан туршлагагүй хүмүүсийг сайдаар томиллоо хэмээн Н.Учрал олон нийтээс багагүй шүүмжлэл сонсоод буй юм. Тэгвэл суралцсан, ажилласан байдлаараа одоо удирдах салбараасаа ангид явж ирсэн сайд нарыг нэрлэе.
Э.Батшугар. Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. JPMorgan хөрөнгө оруулалтын банкир, МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, Монгол банкны Дэд ерөнхийлөгч, Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажилласан туршлагатай. Гэхдээ Н.Учралын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болсон. Түүнийг томилогдох үеэр гишүүд багагүй шүүмжилсэн. Хариуд нь Н.Учрал "Сүүлийн гурван Засгийн газарт эмч нар эрүүл мэндийн салбарт ажилласан. Сайжраагүй. Би Э.Батшугарыг мэс засал хий гэж томилоогүй. Энэ салбарын менежер хий гэсэн юм" хэмээн хэлсэн билээ.
Ц.Идэрбат. Гадаад хэлний багш мэргэжилтэй. Гэхдээ энэ мэргэжлээрээ ч ажиллаагүй. 2003 оноос 2021 он хүртэл Хэнтий аймагтаа улс төрийн ажилтан, Засаг даргын орлогч, МАН-ын хорооны дэд дарга хийж сүүлд Засаг даргаар нь ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон нэгэн. Сая Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болов.
Д.Батлут. Цахилгааны инженер мэргэжилтэй. "Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч хийсэн ажлын туршлагатай. Улмаар 2020, 2024 онд гишүүнээр сонгогдож, Г.Занданшатарын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, сая Н.Учралын Засгийн газарт улиран томилогдсон билээ.
Ц.Сандаг-Очир. Нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын хорооны дарга хийж, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ажиллаж байгаагүй, БОУАӨ-ийн чиглэлд ер ажиллаж байгаагүй нэгэн юм. Түүнд тулгарч буй ойрын сорилт бол манай улсад зохион байгуулагдах COP17 олон улсын хурал юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгд тэгээд л сүүлд нь хуулийн оройн ангийн диплом олоод авчихдаг юм
Амарсайхан гэхэд хуулийн ажил нэг ч өдөр хийж байгаагүй хүн байна
мэргэжил нь таарахгүй сайд нар гэдэг чинь л асуудал даа
салбартаа ажиллаж байгаагүй хүн яаж удирдах юм бол
салбартаа ажиллаж байгаагүй хүн яаж удирдах юм бол
mergejliin bish humuusiig tavih ni buruu shuu
энэ чинь туршилт биш шүү дээ улс орны ажил
manager hiine gdg neg hereg ch mergejil bas chuhal
салбараа мэдэхгүй сайд байвал ахиц гарахгүй л дээ
ene bol turshlagaas iluu tanil tal nuluulsun yum shig
энэ засгийн газар их шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой
uul ni mergejliin humuus deer tavih heregtei bsn
ene bol neg l itgel turuulehgui bn
salbariin mergejiltnuudaa yagaad ashiglahgui bgaa yum bol
улс төрийн томилгоо л гэж харагдаж байна
ene bol ur dun deer l haragdah bh daa
mergejilgui hun yaj shiidver gargah ve dee
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Очиж очиж нэг муу гадаад хэлний багшаар Монгол Улсын ХАА-г удирдуулна гэж байхуу. Даанч дээ та минь. Тун харамсалтхй
Ж.Энхбаяр гэж хулхи боловсролтой яаж эдийн засаг мэдэх вэ дээ яана даа зайлуул
Маастрихтын их сургууль төгссөн гэх юм хэлэхэд ч ичмээр Нэг дамжаа ухаантай юманд суучихаад их сургууль төгссөн гээд л бичээд байхдаа ичдэггүй юм боловуу
САНДАГААГ ШУУД ДЭМЖДЭГ ШҮҮ