НийгмийнНийгэм мэдээ

Он гарсаар улсын хэмжээнд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн БЗД, ХУД, болон Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Булган, Халхгол, Хөвсгөл аймгийн Ханх, Түнэл, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдад ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.2 хувиар буурсан дүн хэдий ч түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

Эдгээр түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 1079 хүн, 172 автомашинтай ажиллажээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button