НИЙГЭМНийгэм мэдээ

Химийн бодис хууль бусаар ашигласан хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сард нэр бүхий хуулийн этгээд нь ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюулгүй бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил зэрэг бодисын хууль бусаар хэрэглэжээ.

Мөн натрийн метабисульфит, натрийн гипохлорит, калийн гидроксид, хромын ангидрид, калийн дихромат, цайрын исэл, бензол, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан байна. Уг үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15,000,000 төгрөгөөр мөн тус хуулийн 3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 30,000,000 төгрөгөөр тус тус торгож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button