Ирээдүй өв сангийн 5.7 их наяд төгрөгийг төсвийн нөхөөс болгож "цөлмөх" гэж байна
Айлын эзэн өрхийнхөө зардлын хажуугаар хуримтлал үүсгэж байснаа байн байн тэр мөнгөндөө гар дүрчхээд байвал хуримтлал гэхийн учир юу билээ. Бид өнөөдөр яг л ийм дүр зурагтай байна. Ирээдүйд, үр хойчдоо үлдээж хуримтлуулж буй сангаа хумсалсаар дуусгаж буй.
Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэн улс орнууд эдийн засагт нь ирэх хүндрэлүүдээс сэргийлэн тодорхой хариу арга хэмжээнүүдийг авсаар байгаа.Үнэн. Манай улсын хувьд эхний ээлжид авсан арга хэмжээ нь автобензиний гаалийн албан татварыг тэглэх шийдвэр байв.
Мөн өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны араас Засгийн газрын нөөцийн сангаас 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаргаж үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээ авна гэцгээлээ.
Үүний өмнөхөн хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалалд ороогүй хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор оруулж, хэлэлцүүлэлгүй шууд дэмжүүлсэн. Агуулга нь төсөв, санхүү, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгө мөнгө шилжүүлэх, Засгийн газар шуурхай шийдвэр гаргах зэрэг эрх бүхий ковидын үеийн хууль шиг юм.
Ингээд харвал "Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал" гэдэг энэ том халхавчийн дор Засгийн газар өөрсдийн эрх мэдлийг томруулж, төсөвт дураар гарах дүрэх нь үү гэж харагдах болов. Түүнчлэн гадаад орчинд үүссэн энэ нөхцөл байдлыг далимдуулан Ирээдүй өв санд хуримтлагдсан мөнгөнд ч гар дүрэх гэж буй асуудал яригдаад эхэллээ.
ИРЭЭДҮЙ ӨВ САН БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ
Ирээдүй өв сангийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард батлуулсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.доллар буюу багадаа 231 их наядын хуримтлалтай болохоор тооцож байлаа. Энэ бол ирээдүй хойч үедээ үлдээж буй хуримтлалын өв юм уг нь.
Хуулиараа энэ санд 2030 он хүртэл гар хүрч, захиран зарцуулах ёсгүй бөгөөд Монголын бүх ард түмний өмч хэмээн тусгасан.
Гэхдээ ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөгийг олгохдоо дээрх Ирээдүй өв сангаас гаргах шийдвэрийг 2022 онд тухайн үеийн Засгийн газар нь шийдвэрлэж, уг сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд мөнгө өгөх нэрийдлээр Ирээдүй өв санд гар дүрээд зогсохгүй 2023 онд ногдох орлогыг нь тэглэж, төсөвт авсан байдаг.
АМНАТ-ийн орлогоос Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтвортой байдлын санд хуваарилагдаад үлдсэн нь Ирээдүй өв сан руу шилжих байдлаар санхүүждэг. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчит үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн 65 хувиас мөн санхүүждэг байсан.
Сангийн сайд асан Б.Жавхлан 2024 онд Ирээдүй өв сангийн мөнгө 3.9 их наяд төгрөгт хүрнэ. 1.8 их наяд төгрөг нь төв банкны долларын дансанд, үлдсэн 1.8 их наяд нь төрийн санд байгаа гэж байв. Гэтэл тухайн жилдээ дээрх ногдох орлогын хувьд ирэх 65 хувийг 20 болгож бууруулснаар Ирээдүй өв сангийн орлогыг буруулахад хүрсэн. Уг нь арилжааны банкуудад зээлэх хэлбэрээр өсгөх арга шийдэл яригдсан ч эрсдэлтэй хэмээн үзсэнээр төв банк, төрийн сангийн дансанд уг нь одоо ч байх ёстой.
Энэ сан ерөөсөө бий болсон цагаасаа үе үеийн Засгийн газар очиж мөнгөгүйдэхээрээ сэгсэрдэг сан болчихоод байсны жишээ нь 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 1.1 их наядыг нь зээл аваад бэлэн мөнгө болгож тараасан түүхээр эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар ҮСХ-ны гуравдугаар сард өгсөн мэдээллээр Монгол Улсын нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөг болж, дөнгөж оны эхний улиралд төсвийн алдагдал нэг их наяд руу дөхөж байна гэжээ. Гэтэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого 56 тэрбумаар буурсан байв. Ингэхээр Н.Учралын Засгийн газар даруй төсвийн тодотгол хийх алхамдаа орсон бөгөөд түүнээс гадна хэмнээд ч төсөв дутагдах, геополитикийн нөхцөл байдлаас үүдсэн гэнэтийн зардал үүсвэл Ирээдүй өв сан руу гар дүрэх асуудлыг нөөц хувилбараар байлгаж буй аж. Ерөөс 2017-2024 он хүртэл энэ сангийн мөнгийг удаа дараа авчихаад, дахин арай гэж хуримтлагдсан мөнгийг одоо аваад ашиглачихвал үндсэндээ цөлмөж байгаагаас ялгаагүй.
Яг бодит байдалдаа, Ирээдүй өв сангийн мөнгөнд гар хүрсэн өмнөх Засгийн газар, Ерөнхий сайдуудын кэйс бол аргагүйдсэн үеийн арга хэмжээ гэхээсээ нэр хүнд, сонгуулийн пи ар болгосон гэвэл зохино.
Өнөөдрийн байдлаар Ирээдүй өв санд 5.7 их наяд төгрөг хуримтлагдсан байна.
Тиймээс Н.Учрал Засгийн газрыг тэргүүлсэн энэ хугацаандаа ирээдүйн боломжийг хулгайлдаг Ерөнхий сайд гэдэг нэрийг зүүхгүй байх нь нэгдүгээрт, хоёрдугаарт энэ санг хуулийнх нь дагуу 2030 он хүртэл гар хүрэхгүй байх тал дээр тодорхой шийдвэр гаргахгүй юм бол хэзээ дуртай үедээ сэгсэрдэг сан болчихлоо.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирээдүйн өв санг оролдохгүй байх ёстой шүү
Энэ сан чинь ард түмний өмч шүү дээ
Yg unen shuu ene bol huuhduudiin ireeduin mongo
Үр хүүхдийнхээ мөнгийг ингэж болохгүй ээ
Сангаа ингэж байн байн ухаад байвал яах вэ
Tur zasag mongo duusahaar l ene sand hureh yum
Ийм мөнгө байгаа нь ч эргэлзээтэй. Данх бүгдийг шавхсан. Хэн ч хянахгүй.
Идэш нь дийлдэхгүй юмаа.
Засгмйн газар Хэмнэлтийн горимоор ажиллах хэрэгтэй.
Тухайлбал: урсгал зардалд маш их мөнгө үрж байгаа хороодыг цөөлөх хэсгийн ахлагч нарын орон тоог дуусгавар болгох зэрэг ажлуудыг нэн яаралтай хийх хэрэгтэй.
2030 hurtel gar hurehgui geed huulid bsn bizde
Iim yumaa bolimoor yumaa
Хулих Хурандаа Хүрэлсүхийн даалгавараар далдаг хочит Дамдинням шатхууны нөөцийн сав нэрээр хэдэн тэрбумаар цавчаа хийх нь ойлгомжтой болсон!!! Монгол улсад энд тэндгүй хоосон танкирууд байхад шинээр заавал барина, ОХУ сав түрээслнэ гэдэг нь өөрөө луйвар!!!
Хөдөө аж ахуйн биржийн том танкирууд хоосон хэвтэж байгаа шүү МАН мафиуудаа
Энэ сангаар оролдвол хэцүү юм болно доо. Ард түмэн бараг босох байх шүү
Сонгуулийн пи ар болгож ашиглахаа болих хэрэгтэй
Сонгуулийн пи ар болгож ашиглахаа болих хэрэгтэй
Ireeduin bolomjiig odoo idej bn da
Yg baahan ideed duusgah gej bga yum shig
Tur zasag mash hariutslagatai baih ystoi
Ийм байдлаар явбал сан хоосорно шүү
Ireedui bodohgui bn daa
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ өлөнгүүд ээлж ээлжээрээ хоолондооо орсон болж жүжсээр баян ядуугүй буцдаг хорвооо жоохон буянлаг байвуул өөрсөндл хэрэгтэйдэээ
Дандаа далдуур шаана.маш их хураагдсан болон хураагдах ёстой хөрөнгө мөнгө бий дээ.бушуу жтнхэнэ хэрэгтэй төсөвт оруул араас дандаа аудит оруулж ил тайлагнаж бай өлөнгүүдээ
За худлаа биз дээ. Авилгач, хулгайч нар тэр дор нь ҮГҮЙ болгоно. Энэ БОЛ цаасан дээрхи тоо. Цагаан дээр хараар бичсэн ХУДАЛ. Өнөөгийн засаг төрийг хулгайч авилгачдын бүлэглэл удирдаж байгаа цагт итгэх итгэл алга даа