Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Парламентын засаглалаа хамгаалах түүхэн үүрэг 126 гишүүнд оногдов

Өнгөрч буй долоо хоногийн улс төр гол өрөг Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл байв. Харин бусад үйл явдал нь уг хуулийн төслийг парламентын босго давуулахад чиглэсэн ивээс бүхий өрнөл байлаа гэж харагдаж байна. Ерөөс хуулийн төсөл боловсруулагч хэн байхаас үл хамааран батлуулах гол зорилго нь байдаг. Ялангуяа УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн өндрөөс ирж буй энэ хуульд ивээс, түлхээс, чимхээс байх нь тодорхой юм. Эдгээр ивээс, холбоос бүр алсдаа Ерөнхийлөгчийн дахин сонгогдох замыг засаж, түүний эрх хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж буй нь ч тодорхой болов.

Энэ бүхэн хаврын улс төржилт үү гэвэл үгүй. Их эртнээс өрөгдсөн, өрнөсөн зүйл л дээ. Хамгийн ойрын бөгөөд тод жишээгээр эхэлье. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцордог, 2025 оны зургадугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх агуулгад гишүүдийн олонх нааштай болсон тул Ерөнхийлөгч яаралтай горимоор УИХ-ын чуулганд орж ирэн “Би сургаж бэлтгэсэн, дэмжиж хамгаалсан болохоороо хайртай байдаг юм энэ хоёрт” хэмээн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт үг хаясан. Харин гишүүдэд хандаж хэлсэн үгийн агуулгыг товчилбол “Барагтайхан байгаарай”. Түүнийг ийн лүндэн буулгаад гарсны дараа танхимын салхи эргэж, засаг огцорсон байдаг. Есөн сарын дотор гурван Засгийн газар огцордгийн цаад шалтгаан ч Ерөнхийлөгчийн талаас эрх хэмжээгээ нэмэгдүүлэх ашиг сонирхол байж гэдэг нь одоогийн үйл явдлуудаар батлагдаж байна. Тогтолцооны гажуудал хэмжээндээ тулчхаад дотоод дахь толхилцоон нь олон нийтийн өмнө цухалзаад байсан байгаа юм.

Өдгөө тэр дахин парламентыг ёворч үзэж байгаа нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчийн институтээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хууль санаачлан, өөрсдөөр нь хэлэлцүүлэн батлуулахаар зүтгүүлээд байгаа дүр зураг нь өөрөө олныг өгүүлж буй. Мөн ёс зүй хэмээх хэмжих тодорхой нэгжгүй агуулгаар гишүүдийг татна гэдэг нь парламентын өөрөө удирдах ёс, бүрэн эрхэд харшилж, төрийн бус намын засаглал тогтоох эрсдэлтэй гэдгийг хуульчид ч, сөрөг хүчин ч хэлж байна.

Гэхдээ тэр хэнээр хэрхэн замаа засуулж, хэдийд амсхийж, аль үед давшихаа хэдийн тооцсон нь үйл явцаас ажиглагдана. М.Нарантуяа-Нара гишүүний өнцөглөж болох үг, үйлдлийг өгөөш болгон ёс зүйн зөрчил гэх сэдвийг өндийлгөж ирээд, түүнээ дэд хороогоор хэлэлцүүлэх нэг өрөг. Энэ нь цаагуураа УИХ-ын гишүүд ёс зүйгүй байна, цэгцлэх хэрэгтэй гэх мессежийг олон нийт хүргэх тоглолт. Эргээд ард түмэн үүнийг хүсэж байна гэдэг агуулгаар барьцаа ахиулах зорилго, дөрөөгөө чангалах тактик.

Хуулийн төслийг  ТББХ дээр гишүүд дэмжсэн нь ийм учиртай

Ерөнхийд нь хурлыг даргалж буй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  Ж.Батжаргал чиглүүлээд аваад гарсан гэхэд болно. Тэр бол УЗ-ийн гишүүн, нам дахь 38 талын, бүр тодруулбал “Ерөнхийлөгчийн хүн”. А.Ариунзаяа Х.Баасанжаргал гишүүнээс эхлээд нам  үгэнд оромгүй аядаад эхлэхээр нь “Энэ хуулийг бид үзэл баримтлалын хувьд дэмжээд гарах нь зүйтэй биз” хэмээх зааварчилгаа өгсөн. Энэ тулгалтаа  албажуулахын тулд “Хуулийн  төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих” гэдэг томьёоллоор санал хураалт явуулж, санаснаа гүйцэлдүүлэв.  Нөгөө талаар “Том ах”-ын санаачилсан хуулийн төслийг Байнгын хорооны босго давуулалгүй унагаачхаж зүрхлээгүй байх. Нэгэнт нэг талдаа гарч, өрөлт авчихсан зогсож буйгаараа Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа, Ч.Лодойсамбуу нар л дэмжихээс татгалзсан.  

Тодотгоход, саяхныг хүртэл өнөөгийн Ерөнхийлөгчийг саяхныг хүртэл “Том ах” хэмээн егөөддөг байлаа. Гэтэл түүнд ахын суудал жижигдэж, хааны сэнтий зүүдлэгдэх болсон нь улс төр дэх өрөг, өрнөлүүд тодоор харуулсаар.

Байнгын хорооноос"шидсэн" хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулав

Ж.Батжаргалын түлхэж дээшлүүлсэн хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогт чирээд гарах чиглэлтэй байсан нь илт. Ерөнхийлөгчийг элбэн түшсэний хүчинд тав дахь парламентдаа спикерийн суудалд суугаагийн хувьд тэр зэргийн хариу барих нь дамжиггүй. Гэвч юмс санаснаар нь болсонгүй. Арга ч үгүй юм. Холимог тогтолцооноос бүрдсэн, олон намын төлөөлөл бүхий парламент шүү дээ.

Олонх намын зүгээс, Ерөнхийлөгчийн талаас санаачилсан парламентын дархлаанд эрсдэл учруулж болохуйц хуулийн төслийг зүгээр сууж байгаад хүлээж авахгүй. Иймд С.Бямбацогт санал хураалтыг хойшлуулж шийдвэрлэсэн. Энэ нь цаг хожих, нам дотроо саналаа хайрцаглах, сөрөг хүчнээс кноп цуглуулахад таатай шийд юм. Угтаа бол тэр Ерөнхийлөгчийг санасныг хэрхэн бүтээх тухай биш, парламентын засаглалаа төгөлдөржүүлэхэд санаа тавих ёстой юм.

Улс төрд шинэ үе хүч түрж, парламентад шинэ салхи салхилж эхэлжээ

Болж өнгөрсөн зүйлсээс олж харж болох хамгийн гэгээлэг өнцөг бол шинэ залуу гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүд зоримог байр сууриа илэрхийлж буй явдал юм. Есөн сарын өмнө шөнийн 12 цагт чуулганы танхимд Ерөнхийлөгчид загнуулаад чимээгүй толгой гудайж суусан шинэ гишүүд чамбайрсан байна. Сөрөг хүчний байр суурь дээшилжээ. Ерөөс энэ 126 гишүүн бол Монголын парламентын ардчиллын намтар дахь түүхэн зузаатгал мөнөөс мөн. Олон намын суудалтай, нийгмийн бүлгүүдийн төлөөлөлтэй парламентыг тийм амар хайрцаглана гэж саналтгүй болж. Намынхаа томчуудад загнуулаад, хэлснийг нь ёсоор болгодог үе улирч. Харин үүнийг зарим хүн хүлээн зөвшөөрөх, халаатай албаа өгөхөөс эмээж байгаа аж.

Хүмүүс үе хоорондын мөргөлдөөнөөс өнөөгийн асуудлууд үүссэн гэж хардаг. Тодруулбал, МАН Ерөнхийлөгч тэргүүтэй 60-70 -аад оныхон, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхны зөрчил, ах дүүгийн хагарал гэдэг. Угтаа тогтолцооны гажуудлаас үе хоорондын мөргөлдөөн үүссэн юм байна. Манай улс парламентын засаглалтай. Гэхдээ Үндсэн хуулиараа төрийн засаглалын онцгой бүрдэл болох Ерөнхийлөгчийн институтийг бий болгосон.

Төрийн өндөр албан тушаалтнуудын эрэмбийг тоолохдоо 01, 02,03 гэж Ерөнхийлөгчөөс эхэлдэг. Ингэж явсаар парламентынхаа дээр гараад суучихсан, түүндээ эрдчихсэн аж. А.Үйлстөгөлдөр, А.Бямбажаргал нарын хуулийн төсөл танилцуулж буй хүмүүсийн харилцаа, үг хэллэгээс ч "Бид та нараас дээгүүр инстутийнх шүү" гэдэг хандлага нэвт харагдаж байв. Сүүлдээ "Бараг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч том уу , тойргоос сонгогдсон та нар юм уу, жагсаалтынхан хэн юм бэ" гэх нь холгүй. Амаар үгчлэн хэлээгүй ч үйлдлээрээ үзүүлж буй.

Ардчилсан уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудлаар завсарлага авсан. Ингэснээр пүрэв гарагт санал хураалт явагдана гэсэн үг. Энэ бол АН бүлэг дээрээ саналаа нэгтгэх, Ерөнхийлөгчийн талаас саналаа хайрцаглах чилийсэн урт хугацаа.

Эхнээсээ Ерөнхий сайд Н.Учрал гишүүдэд хуулийг төслийг дэмж гэсэн чиглэл өгч, чат бичих, нам доторх цөөнхийн эмэгтэйчүүдийг голчлон түүж АТГ -аар шалгуулан айлгах тактикууд яваад эхэлснийг улс төрийн хүрээнд ярьж байна. Өөр ч ажиллагаа энэ өдрүүдэд өрнөх нь мэдээжийн зүйл болж таарав.

Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш өдий зэргийн улс болох гэж хэцүү бэрхийг олон туулсан. Асар их үнэ цэнээр босгосон ардчилсан парламентын засаглалаа илүү төгөлдөршүүлэх чухал он жилүүд хүлээж буй. Атал ардчиллын замналаас ухрах, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох санаархал улам бүр цухалзаж, улс төрийн өрөлтүүд ойр ойр угсрагдах боллоо. Анхны 126 гишүүнтэй парламентад парламентын дархлаагаа хамгаалж үлдэх түүхэн үүрэг ийн оногдож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

парламентын дархлаа гэдэг чинь тоглоом биш шүү

Зочин
Зочин

126 гишүүн жинхэнэ шалгалтанд орж байна даа

Зочин
Зочин

ard tumen uneheer yu huseed baigaa ni chuhal shuu

Зочин
Зочин

эмэгтэй гишүүд зоригтой байгаад нь таалагдаж байна

Зочин
Зочин

эмэгтэй гишүүд зоригтой байгаад нь таалагдаж байна

Зочин
Зочин

Ухнаагийн сагсуу харыг байранд нь буцааж тавь. Новш чинь Элбэгдоржоос ч доор самраад байх юм

Зочин
Зочин

Учрал гэж бас нэг гариг андуурсан гар гарч иржээ. Огцорвол таарна

Зочин
Зочин

Парламентаа хамгаалахаас өөр аргагүй.Учир нь бүх хулгайч луйварчин залилагчид парламентын хамгаалалтанд орж хэргээ замхруулж дараагийн хэргүүдээ хийж эхэлдэг...

аан
аан

Зарим залуу гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүд шударгаар, зоригтой дуугарч байгаа нь их чухал шүү. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг үтэр түргэн зогсоо.

Зочин
Зочин

ene bol uneheer tom asuudal shuu parlamentaa hamgaalah heregtei bn

Зочин
Зочин

ардчиллаа хамгаалж чадах эсэх нь одоо л харагдана

Зочин
Зочин

ерөнхийлөгч дэндүү нөлөөтэй болоод байна уу даа

Зочин
Зочин

zaluu gishuudiin duu hooloi sain sonsogdoj bn

Зочинтийм
Зочинтийм

Одоогийн УИХ - ын ГИШҮҮД гэдэг чинь ЗҮГЭЭР л ГАЛ ХАМУУД \ өнгөрсөн ба ирээдүйн \ шүү дээ . Тэд " парламент . Парламентын дархлаа " гэсэн ухагдахууныг онолын хувьд ч , түүхэн тогтолцооны хувьд ч мэдэхгүй , мэдье гэсэнч сэтгэлгээний эрэмбэ нь ойлгох түвшинд хүрээгүй . Тэд зөвхөн ямарч аргаар болов МӨНГӨ УНАГАХ \ авлига , хулгай , залилан , дарамт , хүчирхийлэл , аминаас ч буцахгүй ... \ - ын төлөө л оршин буй ХҮНҮҮД ... Тэд чадахгүй ...

Зочин
Зочин

Яг үнэн, Их хуралд шургалсан цөөвөр, өлөн чононууд

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

erunhiilugchiin erh medel het nemegdeh ni ayultai sanagdaj bn

Зочин
Зочин

ene huuli heregtei yu esvel uls turin togloom uu

Зочин
Зочин

gishuudiig erguulen tatah ni zov ch yum shig buruu ch yum shig

Зочин
Зочин

ene bol zugeer neg huuli bish systemiin asuudal bn

Зочин
Зочин

парламентын засаглал гэдэгээ ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

DARHLAA GEH SHIG AJILAA TASALDAG AVILGA AVDAG BUDUULEG ES ZUIGUI GISHUUNIIG L TATAH ESTOI GSEN ENGIIN SHUDRAGA ZARCHIMTAI ER N BOL DAANCH OYUERDENIIN TALIINHAN BUUR BANTAN BOLGOOD ZUURCH ORHILOO

Rahul
Rahul

Хүнд хүчээр олсон крипто сангаа хулгайлах нь сэтгэлээр унах мэт санагдаж болох ч Trustwavehackerstech зэрэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь итгэлийг сэргээхэд тусалж магадгүй юм. Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авахад тэдний дэмжлэг нь крипто хөрөнгө оруулалтад итгэх итгэлийг сэргээж чадна. Гэсэн хэдий ч кибер гэмт хэрэгтнүүд байнга хөгжиж байдаг тул сонор сэрэмжтэй байх нь чухал юм. Мэргэжлийн туслалцаа авах, аюулгүй байдлын хүчтэй арга хэмжээ авах нь таны хөрөнгийг хамгаалж, эрсдэлийг бууруулахад тусална. Trustwavehackerstech зэрэг үйлчилгээ нь итгэлийг сэргээх, дижитал хөрөнгө оруулалтыг хамгаалахад мэргэжлийн нөхөн сэргээх шийдлүүдийн үүргийг онцолж өгдөг. Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail.com

Fatima
Fatima

Хүнд хүчээр олсон крипто сангаа хулгайлах нь сэтгэлээр унах мэт санагдаж болох ч Trustwavehackerstech зэрэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь итгэлийг сэргээхэд тусалж магадгүй юм. Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авахад тэдний дэмжлэг нь крипто хөрөнгө оруулалтад итгэх итгэлийг сэргээж чадна. Гэсэн хэдий ч кибер гэмт хэрэгтнүүд байнга хөгжиж байдаг тул сонор сэрэмжтэй байх нь чухал юм. Мэргэжлийн туслалцаа авах, аюулгүй байдлын хүчтэй арга хэмжээ авах нь таны хөрөнгийг хамгаалж, эрсдэлийг бууруулахад тусална. Trustwavehackerstech зэрэг үйлчилгээ нь итгэлийг сэргээх, дижитал хөрөнгө оруулалтыг хамгаалахад мэргэжлийн нөхөн сэргээх шийдлүүдийн үүргийг онцолж өгдөг. Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail.com

Rana
Rana

Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.

Зочин
Зочин

Захиалгат мэдээлэл бна.
Их хурлын гишүүд наад захын ёс зүйтэй, ажилдаа ирдэг, толгойдоо байнга мөнгө боддоггүй байхад л болоо юм биш үү!
Юундаа энэ хуулиас айгаад, чичрээд байгаа юм бэ?
Ёс зүйтэй байж чадахгүй, хулгай хийхгүй амьдарч чадахгүй гэдгээ батлаад байгаа юм биш үү.

Зочин
Зочин

Данх их гуцаж байналээ. Гол нь ард тумэн ОЭ,Жэнкогоос бүлэглэлээс салхыг их хүсэж энэ хуулийг батлахыг дэмжиж байгаа.

Pensioner
Pensioner

Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.

How I recovered my investment
How I recovered my investment

Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.

Зочин
Зочин

улс төр хэтэрхий замбараагүй болоод байх шиг

Ажиглагч
Ажиглагч

Утга авцалдаагүй энэ бичвэр, Л.Оюун-Эрдэнийн сэтгэлгээний хэмжээнд бичигджээ. Эх орноо хэдэн их наядаар хорлосон Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хулгайг өмөөрөх аргагүйдээ, ерөнхийлөгчийн засаглал, парламентын дархлаа гэх мэт эмзэг сэдвээр баахан туггижээ. У.Хүрэлсүх ерөнхийлөгчид дахин өрсөлдөхгүй гэж хэлээ биз дээ. Женько, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан гуравт таарсан дэмжигч яасан олон юм бэ?

Зочин
Зочин

Аргагүй монгол улс улныханаар дүүрэн улныхан ямар ч боловсролгүй улааныг үзэж урваж шарыг үзэж шарваж явдаг хүмүүс тэд нар бүгдээрээ Оюунэрдэнэ Амарбаясгалан мэтийн хүмүүсийг дэмждэг.Улныханд бараг бүх хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн ордог шүү...

Дэл
Дэл

Парламентаа хамгаалая гэж байвал парламентын нэр хүндийг унагааж байгаа гишүүдээс салах хэрэгтэй тос дотроосоо өтдөг шүү парламентын босго дэндүү намхан болсон нэр хүнд нь хог дээр гарсан хуучнаасаа улам дордсон

Холбоотой мэдээ

Back to top button