Автобусны буудал дээр сууж байсан иргэн рүү хутгатай этгээд халдахыг завджээ

Өчигдөр орой 22:30 минутын үед Баянзүрх дүүргийн урд талын автобусны буудал дээр хүн хүлээгээд сууж байсан иргэн рүү хутгатай этгээд халдахыг завдсан талаар өөрийн цахим хуудастаа сэрэмжлүүлэг болгон бичлэг хийжээ.
Л.Алтантөгс ярихдаа “Өчигдөр орой орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн. Дүү маань дайвар явуулаад тэрийг нь өгөхөөр 22:30 минутын үед дүүргийн автобусны буудал дээр хүлээгээд сууж байтал 50 орчим насны эрэгтэй хүн нэлээд дөхөөд юм асуух шиг болсон. Юу хэлснийг нь сонсоогүй учраас ахиад лавлаад асуутал гартаа жижиг хутга барьчихсан нүүр рүү тулж ирээд “Хутгалуулах уу” гэж асуусан.
Тэгэхээр нь “Та ингэж явж болохгүй ээ, танд юу хэрэгтэй байна” гээд асуутал “Архи авч өг, шоронгоос гараад удаагүй байна, шууд хутгалчихья” гэсэн. Шууд зугатаад гүйх боломж байгаагүй учраас яахаа мэдэхгүй сууж байтал ашгүй дайвар авах дүү маань ирж машинд нь сууж амжсан” гэх мэдээлэл өгчээ. Тухайн эмэтэй иргэний үүргээ биелүүлж олон нийтийн газар хутгатай явж байсан этгээдийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
..их ЗЭВҮҮН ЦАГ ҮЕД АМЬДАРЧ БАЙГААГ БИД МАРТАЖ БОЛОХГҮЙ ЭЭ..
Хөдөөнийх гэдгийг нь анзаараад дээрэмдэх гэж эмэгтэй хүнийг элэг барьж байна. Эдийн засаг хямарч архичид хүртэл гомбоо гуялах чадалгүй болж байгаа нь тэр.
Хөөрхий эмэгтэй хичнээн айж цочсон бол доо ямар аймаар юм бэ
Баянзүрх дүүргийн автобусны буудал нь цагдаагийн газрынхаа яг үүдэнд нь байдаг даа. Цагдаа нарыг доромжилж байна шд
Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.