Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Техран АНУ-д огт итгэхгүй байгаа

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Нью баасан гарагт /2026.05.15/ Дели хотноо болсон “BRICS”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцжээ. Тэрбээр уулзалтын үеэр Техран АНУ-д огт итгэхгүй байгаа, Вашингтон үнэхээр хэлэлцээ хийхийг хүсэж байгаа үед л ярилцана гэж хэлсэн байна. Мөн түүний хэлснээр Ирантай дайтаагүй орнууд улсынх нь тэнгисийн хүчинтэй хамтран ажиллабал Ормузын хоолойгоор дамжин өнгөрч болно гэжээ.

Аббас Нью-Делид Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай уулзсан байна. Тэрбээр Субрахманямтай уулзахдаа “Иран Ормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалагчийн хувьд түүхэн үүргээ үргэлж биелүүлэх болно” гэж хэлжээ. Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгсний улмаас дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Техран хаасан. Өнгөрсөн сард АНУ, Иран нар гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч хоёр тал дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадаагүй л байна. Өнгөрсөн долоо хоногт Иран, АНУ нар бие биеийнхээ тавьсан саналыг няцаасны дараа Пакистаны зуучилж байсан энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

teneg iranuud kkk

Холбоотой мэдээ

Back to top button