Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатараа огцруулж, Б.Пүрэвдагвыг дээш шидсэн Н.Учралын "тоглолттой" 7 хоног

Их наядаар яригдах төсөвтэй "Туулын хурдны зам", "Сэлбэ дэд төв"-өөр нь Х.Нямбаатарыг унагаж чадсангүй. Харин Ерөнхий сайд Н.Учрал 2500 тн нөөцийн махны мөрдлөгт өнгөрсөн бямба гарагт гарч "Хүчит шонхор" худалдааны төвөөр "самналт" хийж, ТЕГ болон бусад албан хаагчдыг өрөөндөө дуудан уулзалт хийж Х.Нямбаатарыг огцруулах шийдвэр гаргасан.

Гэхдээ хөшигний ард ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Нөөцийн махтай холбоотой тоо мэдээлэл зөрүүтэй байх магадлалтай. Бужигнаан дуусмагц залруулга хийнэ" хэмээн нөөцийн мах нийлүүлэхээр гэрээлсэн компаниудтай уулзалт хийж явна.


Хуучин нь огцорч, шинэ нь томилогдох хүртэлх процесс хэрхэн өрнөх вэ?

Он цагийн дарааллаар нь харвал,

|2026.05.16|. Бямба гарагт, Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Х.Нямбаатарыг огцруулав.

|2026.05.18|. Даваа гарагт, Хотын нэгдүгээр орлогчоор томилогдоод дөрөв хоноод байсан Б.Мөнхбатыг томилж, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тамгыг нь гардуулан өгөв. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нөөцийн махны өртгийг 3000-5000 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцалж, 13-15 мянган төгрөгөөр зургаан байршилд борлуулах зохицуулалт хийв. Энэ үеэр Х.Нямбаатар "Нийслэлчүүддээ баярлалаа, хамтран ажилласан хүмүүстээ баярлалаа" хэмээн албан ёсоор ажлаа өгч буйгаа сошиал хуудсаараа мэдэгдлээ.

Мөн энэ өдөр Ерөнхийлөгчийн "хүргэн” Б.Пүрэвдагва хотын даргад нэрээ сэвүүлээд амжлаа. Тэрбээр, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн. Мөн У.Хүрэлсүхийн охин Намуунтай үерхэж, дундаасаа нэг хүүхэдтэй болоод, зам мөрөө хөөсөн нэгэн.

Б.Пүрэвдагва 22021 онд Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Цүнх баригч гэдэг их муухай нэр л дээ. Гэхдээ цүнх барьж туршлагаждаг тохиолдол байдаг. Олон шийдвэр гаргахад тэр хүмүүсээс суралцах, том том процесст оролцох, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх, networking-оо тэлэх гээд олон давуу талууд байдаг" хэмээн ярьж байжээ.

Opendata.mn-д байршуулсан 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ,

  • Нийт орлого: ₮81 сая
  • Орон сууц, барилга байгууламж нийт дүн: ₮883 сая
  • Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1: ₮198 сая
  • Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46: ₮118 сая

Одоог хүртэл түүнээс өөр нэр дэвшигч яригдаагүй байгаа юм.

|2026.05.19|. Мягмар гарагт, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хаалттай хуралдаж, ирэх даваа гарагт |2026.05.25| Нийслэлийн МАН-ын хороог хуралдуулж, Б.Пүрэвдагвыг хотын даргад дэвшүүлэх эсэх шийдэхээр тогтсон.

Энэ өдөр Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.С-ийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж, тайлбар мэдүүлэг авч, 22.00 цагаас эхлэн 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьж шалгаж эхэлсэн. Холбогдуулан шалгасан зүйл анги нь, 10 жил хүртэлх хорих ялтай Эрүүгийн хуулийн 26.1, Кибер орчинд хууль бусаар халдах. Түүнийг баривчилсан хугацаа |2026.05.21|-ний 22.00 цагт дуусгавар болсон бөгөөд үргэлжлүүлэн хорих санал одоогоор гараагүй байгаа юм.

|2026.05.22|. Баасан гарагт, Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр шүүхээс гарлаа.

Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. АТГ-аас түүнийг гэмт хэргийн нотлох баримтыг устгах, дахин гэмт хэрэг үйлдэж, гэрч, хохирогч зэрэг бусад хэргийн оролцогч нарт нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүх хүлээн авсан байна.

Шинэ Хотын даргыг сонгох процесс ирэх долоо хоногт өрнөх нь. Учир нь даваа гарагт Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, Б.Пүрэвдагвыг хотын даргад дэвшүүлэх эсэх шийд "тодорно". Мягмар гарагт энэ асуудлаар НИТХ хуралдах юм.

Хотын даргыг томилох процесс

  • Нэг. Нийслэлийн МАН -ын хороо хуралдаж нэр дэвшигчийн тодруулна.
  • Хоёр.Нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна.
  • Гурав. УЗ-тэй зөвшилцсөний дараа НИТХ-д өргөн барина.
  • Дөрөв. Тухайн нэр дэвшигчийг НИТХ-аар хэлэлцэж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд шинэ хотын даргыг батламжилна.
  • Зургаа. Ерөнхий сайд НИТХ-ын олонхоор дэмжиж өргөн мэдүүлж буй нэр дэвшигчээс эхний удаад татгалзаж болно.
  • Долоо. Хэрэв НИТХ-аас хоёр дахь удаагаа ижил нэр дэвшигчийг оруулж ирвэл Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд томилох хуулийн зохицуулалттай.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Н Учирл худлаа шүү ураныг Монголд учруулах гамшгийн нэг даалгавартай л хүн

Зочин
Зочин

Хотын дарга солигдох болгонд ард иргэд л хохирдог доо

Зочин
Зочин

Хотын асуудал шийдэгдэх үү эсвэл дахиад л фракцын тохироо юу

Зочин
Зочин

Энэ бүхний цаана эрх мэдлийн том зөрчил яваад байх шиг

Зочин
Зочин

Нэг нэгнийгээ намнасан улс төр л харагдаад байна даа

Зочин
Зочин

Нямбааг огцруулж байж Тимоны өөрийнх нь нэр хүнд шалаар болох шив. Нийслэлийн иргэд Учралыг үзэн ядсан шинжтэй байна. Eр нь ч улс төржиж бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө улс орныхоо ажлыг гацааж зүгээр ажлаа хийж яваа хүнийг халахаар дургүйцэх нь зөв

Зочин
Зочин

Нямбаатар ч их дайралт дунд ажилласан хүн дээ

Зочин
Зочин

Purevdagva hot udirdaj chadah uu gedeg l asuult bn

Зочин
Зочин

Махны үнэ буулгана гэдэг сайн мэдээ байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ха-ха-ха, харах юмсан.

Зочин
Зочин

Niisleliin darga nar soligdood bhad ajil ni uragshlahgui yum

Зочин
Зочин

Ene buhen songuuliin beltgel yum bish biz

Зочин
Зочин

Irged ni amidral deeree l hund baigaa shuu dee

Зочин
Зочин

Нямбаатарыг огцруулаагүй бол улаанбаатар хотын иргэд 2028 он гэхэд хамраараа газар хатгах байлаа гэж монголчууд яахав өнгөрсөн хойно нь л ойлгож амаа барьдаг хүмүүс.Учралд маш их баярлалаа ямар ч байсан ганц зөв ажил нь байлаа.Нямбаатарын идэж уусан цавчааны мөнгийг улаанбаатарчууд дааж давхааргүй болох байсан даа бодхоос бие арзайх юм.

Зочин
Зочин

Ээ чааваас даа, Хүүкийн экс хүргэн гэж бгаа өөр нэр цэвэр хүн олдохгүй байгаа юм байхдаа! Цүнх баригч бсан гэдгээ шууд хэлсэн бна ш тээ, ийм хүн тэгээд хэн нэгний дохиур болж л ажиллах юм бна гэж ойлголоо. МАН одоо Хүүкээс айгаад байлгүй өөр хүн тавиач! Заваан новширсон юм бэ!

zochin
zochin

Учрал ажил хиймээр бна. Худлаа поп гар болох нь дээ

Нийслэлийн шудрага иргэд
Нийслэлийн шудрага иргэд

Нямбаатарын гай хэлж барахгүй олон. Шоронд суух ёстой нөхөр. Урт цагааны өндөр барилга цагаан гантиган. Өөрийнх нь ашиг сонирхол билээ. Улаараад ирдэг новш байсан. Бөөн торгууль,авто замын татвар гэх мэтийг хэт дураарай гаргадаг байсан. Шоронд суусных нь дараа хотоос хөөж нутаг руу цөлөх хэрэгтэй. Тэнд тосгоноо хөгжүүлнэ биз. Хөдөөгийн хүмүүс тэнэг биш л дээ,Хятад руу хөөгөөд явуулна биз новшийг.

Зочин
Зочин

Нөөцийн махны асуудал чинь ийм том улс төр болчих гэж

Зочин
Зочин

Б.Пүрэвдагваг шууд гаргаж ирж байгаа нь сонин л харагдаж байна

Зочин
Зочин

Төрд залуу хүмүүс гарч ирж байгаа нь зөв ч туршлага бас хэрэгтэй

Зочин
Зочин

Хотын даргыг ингэж хурдан сольдог нь тогтворгүй харагдаж байна

Зочин
Зочин

Т.Даваадалайн хэрэг үнэн бол маш ноцтой юм байна

Зочин
Зочин

Ард түмэнд хэрэгтэй нь улс төр биш хотын түгжрэлээ шийдэх л байна

Зочин
Зочин

Хэн нь ч гарсан нийслэлийн асуудлыг бодитоор шийдээсэй

Зочин
Зочин

Uchral mash tom toglogoo hiij bgaa yum bish uu

Зочин
Зочин

Nyambaatar ch bas hiisen ajiltai hun shuu

Зочин
Зочин

Үнэхээр бүр ядчихсан тэнэг Учрал банди. Өөрөө хурдан огцроорой

Зочин
Зочин

Нутгийн өөрөө удирдах ёсны хурал одоо өөрсдийнхөө чадалыг харуулж тэнэг банди Тимонд салаавч өгөх хэрэгтэй. Нам нь бүхний дээр зайдалсан энэ заваан жишгийг нэг удаа ч болов сөрж зогс залуусаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Мангар Учрал

Зочин
Зочин

Uchral gej hudlaa poporson muu ats chin yu hiigeed bn ene l###r uls udirdah chadamj bhgui ee pizfa chin

Зочин
Зочин

ymbaatar dahin ner debshih heregtei

Нийслэлийн шудрага иргэд
Нийслэлийн шудрага иргэд

Энэ нам төвтэй хөгийн юмнаасаа энэ хэдэн нөхөд салах огт шинжгүй шүү. Хэдэн он билээ. Хотын даргын нийт хотод төрсөн иргэд болон доод тал нь 20 жил оршин сууж байгаа иргэд сонгохоор байна. Ерөнхийлөгчийн сонгодог шиг гэхдээ Хотын 9 дүүрэг хүрээнд л. Эрх барьж буй намаас үл хамааран. Орон нутгийн хувьд ч ялгаагүй тийм тогтолцоо руу шилжих орох цаг нь болсон.
Ажлаа тайлагнадаг дараа нь сонгосон иргэддээ.

Зочинолдо
Зочинолдо

марзганасан заваан амьтад улс орноор айлгүйтэж тоглоод өөдгүй гэж

Зочин
Зочин

Йим бацаан биднийг удирдах гэж ичмээр. Монгол ч хэцүүдлээ. Мөдхөн нөгөө цугласан хэдэн төгрөг ийг хуваагаад гусчина. Хот өнгөрсөн захаас нь түц ээ шидээд эхэлж

Зочин
Зочин

Йим бацаан биднийг удирдах гэж ичмээр. Монгол ч хэцүүдлээ. Мөдхөн нөгөө цугласан хэдэн төгрөг ийг хуваагаад гусчина. Хот өнгөрсөн захаас нь түц ээ шидээд эхэлж

Энхмаа
Энхмаа

Хүрэлсүх Элбэгэпштейний заавраар ажиллаж,суганы үс Учралаараа Монголыг самруулж байна

Энхмаа
Энхмаа

Учрал хотын даргыг огцруулж өөрийн хүнээ тавьж байгаа юм бол ИТХ гэж баых хэрэггүй.Тараах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ Хүрэлсүг монгол орныг минь өөрийн хүмүүсээр эзэн суулгаж самрах нь ээ. Энэ далд ороосой

Зочин
Зочин

Хотын даргад үеэл, эсхүл хүргэн өөр хүэ алга уу тээ

Зочинзочиг
Зочинзочиг

Хэдэн дарга сайд солигдсоор хийсэн ажилгүй байсаар байгаад дараагийн сонгууль боллоо. Энэ хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэсэн танилцууллагагүй байхгүй мөртлөө, мөнгө идсэн хэрэг их гарах юм даа.

Зочин
Зочин

Сайхан жүжиглэх юм даа
Унагаах арга л байсан бна

Ахмал
Ахмал

Монголд. -Мэдлэг болосролтой - хэлтэй устай
АРХИТЕКТОР - мэргэжилтэй УИХ - ын Гишүүн Г.ЛУВСАНЖАМЦЫГ - ХОТЫН ДАРГА- д дэвшүүлбэл мөн ч хэрэгтэй- НЭР-ЦЭВЭР-залуу шүү дээ !!! ХҮНЭЭ ОЛЖ ТОМИЛООЧ ЭЭ !!! Заавал -ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮРГЭН- ЦҮНХ БАРИГЧ - хэрэгтэй юмуу !!! Учир-шалтгаан юуны учир юм бол доо !!! Гайхаж байна !!!

монгол1
монгол1

Энэ Учрал хөөрхий өвчин тусаад нилээн эвгүй блчихсон явсан гэтэл одоо албан тушаалыг яаж улаан цагаан наймаалдагыг харууллаадаа.Махны үнэ бууна гэсэн *асан солиотой гар огцроосой

Зочинзочин
Зочинзочин

Учрал гэж нэр л байдаг, хүрэлсүх л бүхнийг шийдэж байгаа.

Зочин
Зочин

Энэ хүний намтраас үзэхэд цүнх барихдаа л нэлээд туршлага хуримтлуулсан бололтой. Ийм хүн нийслэл хотыг маань олигтой авч явж чадах уу? Уг нь Нямбаатар овоо ажиллаж байсан юмсан.

Зочин
Зочин

Н.Учрал ёстой хүчтэй хөдөлж эхэлж байх шиг байна

М.АМАР настан
М.АМАР настан
Reply to  Зочин

Хүчтэй өндөрт гарвал бэртэж унадаг жамтай.Учралаас хавьгүй чадалтай хүмүүс нурж байхыг харж явлаа даа.

Зочин
Зочин

Shine hotiin darga ajlaa sain hiigeesei l gej bodoj bn

Холбоотой мэдээ

Back to top button