Х.Нямбаатар: Аудит, махтай холбоотой ажлын хэсэг, кибер, АТГ шалгалт хийж байгаа. Нэг мөсөн шалгаад, олон нийтэд мэдээлээсэй
Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны хуралд ирэх үеэрээ сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө. Тэрээр,
"Намын шат шатны байгууллагад ажиллаж байсан залуу орж ирж байгаа юм байна. Одоо намын хорооны хурал дээр нэр дэвшигчдийн нэрс гарч ирэх байх. Одоогоор ямар нэг тодорхой мэдээлэлгүй байна. Миний бие өнөөдрийн хурлаа удирдана. Нийслэлд бидэнд тулгамдсан хоёр л ажил бий. Түгжрэл, агаарын бохирдол. Өнгөрсөн жилд нийслэл агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Газын шилжилт рүү айлуудыг амжилттай шилжүүл чадвал агаарын бохирдлыг 30 хувь бууруулах боломж бий.
-Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтныг 48 цаг саатуулсан талаар мэдээлэл өгөөч?
-Б.Саранцэцэгийн холбогдох зөвшөөрлийн дагуу 48 цаг саатуулаад одоо ажлаа хийж байгаа байх. Хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа хэвлэлийнхнийг хуулийн дор шалгаж, ажилладаг байх ёстой. Бид 1948 онд Хүний эрхийн олон улсын пактад элссэн. Хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд ажилласных нь төлөө кибер халдлага үйлдсэн гэж шалгаж болохгүй байх.
-Нөөцийн махтай холбоотой асуудлын талаар та мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн жил 2000-3000 тонн мах нөөцөд гаралгүй наадам хүргэж байсан. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа 1-р сард худалдаанд гарга гэсэн үүрэг өгсөн. Ингээд гаргаад Ойрх Дорнодод үүссэн асуудлаас үүдэж 1000-2000 төгрөг нөөцийн махны үнэд нэмэгдсэн. Бид нар компаниудад татаасны мөнгийг өгөөд И-Баримтаар хяналт тавина л гэж байсан. Одоо дахиж мах яримааргүй байна. 4-р сараас хойш л шалгаж байна. Аудит, махтай холбоотой ажлын хэсэг, кибер, нийслэлийн төсвийн сонсгол, том төслүүдийн шалгалтыг АТГ хийж байгаа. Нэг мөсөн шалгаад, цэгцлэх хэрэгтэй" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүх юманд гүйдэг байсан хүмүүс нь шалгагдаж байхад өөөрийгөө л ярьдаг ханилгаагүй нөхөр юм. Өмнө Сумьяа аварга буухдаа бүх хүмүүсээ асуудалгүй аваад буусан. Хүмүүс нь асуудалгүй ажиллаж байсан гэвэл онох юм байна.
АУДИТ мах кибер гэмт хэргийг АТГ-ээр шалгуулаа!! И-баримтын сугалааг шалгуулъя. шалга шалга тэгээд мэдээлээрэй.
Энэ хулгайч яагаад мэдээлэл хийгээд яваад байна. Шоронд нь хурдан хийгээч.
Орчин цагийн аугаа их хүмүүн их богд Чингис хааны минь санагдуулам дайчин байлдагч гандан буурч дуусаж унтрашгүй миний агаа Нямбаатар энэ их хотын төлөө зүтгэчихээд бас шалгуулна аан.Идэж залгисан ч түүнийхээ оронд машааны татварыг огцом нэмж улны маниусыгаа цусгүй алсан муу гөлөг шүү яах вэ? идэж залгисан нь тогтоогдвол түүнд 25 жил өгч зөөлөн хандаарай Улаанбаатарчууд бядний чин күсэл шүү
Нямбаатарыг буцааж томилоочээ