НийгмийнНийгэм мэдээ

Б.Баярсайхан: Үндэсний сурын алтан шар зурхай дээр ханьтайгаа танилцаж байлаа

Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагааны хоёр дахь өдөр. Д.Сүхбаатарын талбай өнгө өнгийн цэцэгс, цэцэгсээс үл дутах үзэсгэлэнт одонт ээжүүдээр дүүрэн. Гадаа бороо шивэрч жиндүүхэн байх хэдий ч ээжийгээ хүлээх хүүхдүүдийн инээд, цэцгийн баглаагаа цэрвүүхэн барьж ханиа харуулдан зогсох эрчүүд, бэрээ, охиноо хүлээх эцэг эхчүүдийн хайр ерөөлд "халуу төөнөнө".

Олны дундаас өмссөн дээл, малгайн тэмдгээрээ онцгойрох бүсгүйг С.Цэрэнбуу гэдэг. Тэрбээр энэ өдөр үндэсний сурын харвааны аймгийн мэргэн цол, цэргийн эмч хэмээх хариуцлагатай албаа "Алдарт эх-II" одонгоор чимж буй. Түүний хань Үндэсний сурын харвааны Улсын мэргэн Б.Баярсайхан аж. Гэргийгээ хошуучийн дүрэмт хувцастайгаа тосож, хайр дүүрэн харцаар ханьдаа ёсолж зогсоо нь энэ. Тэдэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Гэргий С.Цэрэнбуу: 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд алдарт ээж, аймгийн мэргэн цолтон болжээ

-Эхийн алдар одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Маш их баяртай байна. Дөрвөн хүүхэд, төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг минь үнэлээд төрөөс "Алдарт эхийн" одонгоор шагнаж байгаад талархаж байна. Нэгт иргэний үүргээ сайн биелүүлж байгааг минь урамшууллаа гэж бодож байна. Хоёрдугаарт, үр хүүхдээ сайн хүн болгож, өсгөж хүмүүжүүлээрэй гэсэн үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Цаашдаа илүү хичээж үр хүүхдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлнэ. Үр хүүхдүүдээ өсгөхөд тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа. Та бүхний минь ач тус, гавьяа их байдаг шүү.

-Төрийн ордонд овог нэрээ дуудуулаад одонгоо гардах мөчид юу бодогдсон бэ?

-Үнэхээр их огшдог юм байна. Манай гэр бүлийн төлөвлөгөө ингээд болсон. Тиймээс өнөөдөр бол бидний амьдралд нь ганц тохиох мөч. Төрийн тэргүүнээс одонгоо гардаж авсандаа баяртай байна. Монголын бүх ээж, эмэгтэйчүүдэд та бүгдийн минь нөр их хөдөлмөрийн улс орон хөгждөг шүү гэдгийг хэлье.

-Малгайн тэмдгийг нь харваа аймгийн мэргэн аж. Хэзээнээс үндэсний сурын харваагаар хичээллэж эхлэв

-Би 2008 оноос хойш Үндэсний их баяр наадамд харваж байгаа. Аймгийн мэргэн, спортын мастер цолтой. Хань маань улсын мэргэн цолтой. Улсад найман удаа айрагдсан. Бид хоёул "Алдарт" спорт хорооны тамирчин.

Энэ бол миний 20 жилийн хөдөлмөр. 10 жилд нь дөрвөн хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, 10 жилд нь аймгийн мэргэн, спортын мастер цол хүртсэн. Нэмээд хоёр ромбо, нэг магистрын диплом байгаа /инээв/.

Б.Баярсайхан: Ханьдаа баярлалаа, илүү хичээж сайн сайхан амьдарна аа

-Хань "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаагаад гарч ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Ханьдаа баярлалаа. Дөрвөн сайхан хүүхэд түрүүлж өсгөөд өдий дайтай явцгааж байна. Мөн дөрвөн сайхан ээж аавдаа баярлалаа. Үр хүүхдүүд нь илүү хичээж сайн сайхан амьдарна аа.

-Та хоёр маань анх яаж танилцаж байв?

-Би үндэсний сурын харваач, улсын мэргэн цолтой. Ханьтайгаа сурын зурхай дээр танилцсан. 2010 оноос гэр бүл болоод амьдралаа бүтээж байна. Үндэсний сурын харваа миний амьдралын салшгүй нэг хэсэг, бараг бүх зүйл маань юм. Биднийг алтан шар зурхай танилцуулж, амьдрал холбосон.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм гэр бүлүүдийг харахаар монгол уламжлал ямар гоё юм бэ гэж бодогддог

Зочин
Зочин

Алтан шар зурхай дээр танилцсан гэдэг үнэхээр романтик түүх байна

Зочин
Зочин

Дөрвөн хүүхэд өсгөж мэргэн цол хүртэнэ гэдэг асар их хөдөлмөр шүү

Зочин
Зочин

Эхнэр нөхөр хоёр хоёулаа сурын харваач гэдэг сайхан юм аа

Зочин
Зочин

Алдарт эхийн одонтой аймгийн мэргэн ээж мундаг байна

Зочин
Зочин

Ийм даруухан хөдөлмөрч хүмүүс л бахархал төрүүлдэг

Зочин
Зочин

Үндэсний спортоо авч яваа гэр бүлд амжилт хүсье

Зочин
Зочин

Хайртай хүнтэйгээ спортоороо дамжиж учирна гэдэг хувь тавилан юм даа

Зочин
Зочин

Undesnii suriin sport uneheer hund tevcheer shaarddag shuu bayar hurgie

Зочин
Зочин

Altan shar zurhai deer taniltsan gedeg goy tuuh bn

Зочин
Зочин

Iim ger buliig harhaar saihan sanagdaj bn

Зочин
Зочин

Ehner nuhur 2 hoyulaa mergeen tsoltoi geheer gaihaltai yumaa

Зочин
Зочин

4 huuhedtei gehed mash ih hudulmurch ger bul bn

Зочин
Зочин

Naadamdaa sain harvaad amjilt gargaarai

Зочин
Зочин

Eej hunii hudulmuriig ingej unelj baigaa ni saihan yum

Зочин
Зочин

Iim saihan ger buld eruul enh az jargal husye

Холбоотой мэдээ

Back to top button