Монгол улсын ерөнхийлөгч у.хүрэлсүх сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдийн хамт уулзлаа.

Нийслэлийн нийт хүн амын 23 хувь буюу 340 гаруй мянган иргэн оршин суудаг Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Тухайлбал,-“Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж, “Баянхошуу дэд төв”-ийн ажил дууслаа.
-“Толгойт дэд төв-ийн бүтээн байгуулалт 60 хувьтай, зургаан хороонд гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр барилгажуулж байна. Өнгөрсөн онд гэхэд л 185 газрыг чөлөөлөн үерийн далан, цэцэрлэг, сургууль шинээр барьсан.
-Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Үр дүнд нь сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрсэн.

-Усан спорт сургалтын хоёр төв, хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, Жишиг нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн амбулатори, “Эрүүл үрс” төв-ийг мөн ашиглалтад оруулаад байна.
-Дүүрэг цаашид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулан, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, “20 минутын хот” бодлогын хүрээнд олон төвт дүүрэг болохыг зорьж байгаа юм.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархал илэрхийллээ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.