Дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт ахин ҮХЦ-ийн босго давав
ҮХЦ энэ сарын 29-нд их суудлын хуралдаан зарлав. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн саналын хуудсыг дутуу бөглөвөл хүчингүйд тооцдог заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ. Уг асуудал ийн хоёр дахь удаагаа ҮХЦ-ийн босго давж байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэж заасан байдаг. Уг заалтын “… дутуу …” гэсэн нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргаан өнгөсрөн онд үүссэн юм.
Улмаар тус хэсгийн “... дутуу ...” гэснийг ҮХЦ-ийн 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр тухайн өдрөөс эхлэн түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байдаг.
Харин УИХ-аас Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж аваагүй билээ. 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байдаг.
Дээрх маргааныг дахин хянан шийдвэрлэх ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09.30 цагаас ҮХЦ-ийн хуралдааны танхимд нээлттэй хйихээр товложээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud