УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ

Өнөөдрөөс эхлэн иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах "E-ZASAG" платформ ашиглалтад орж байна. Тус системд иргэд санал гаргаад 20 мянга хүрвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.
Энэхүү систем нь:
- Иргэдийн санал, хүсэлт, санаачилгыг цахимаар хүлээн авах,
- Нийтийн хэлэлцүүлэг, санал асуулгыг ил тод зохион байгуулах,
- Иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргах,
- Төр, иргэн, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах,
- Иргэдийн саналын хэрэгжилт, шийдвэрлэлтийн явцыг нээлттэй мэдээлнэ.
Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхдээ иргэдийн санал авах, хэлэлцүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын цахим систем e-zasag.mn -ээр дамжуулан зохион байгуулах, байгууллагын вэб сайтдаа "e-zasag.mn" цэс үүсгэж, системийн холболт хийх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарт даалгажээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.