УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Найдалаа: Маргааш сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион зохион байгуулж, шууд дамжуулна

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй сэргээгдэх эрчим хүчний аукционы талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Таван аймагт нарны станц байгуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукцион зохион байгуулна. Энэ бол шууд худалдах, худалдан авах гэрээ хийх бус үнэд тулгуурласан сонгон шалгаруулалт. Өөрөөр хэлбэл, байршил, техникийн нөхцөл, ТЭЗҮ-г нь ЭХЯ-наас хийнэ. Бэлэн төсөл дээрээ нэг кВт цагийн эрчим хүчийг хамгийн бага үнээр, богино хугцаанд нийлүүлэх компанийг шалгаруулна. Аукцион маргааш 09.00 цагаас эхлэх бөгөөд иргэдэд нээлттэйгээр шууд дамжуулна" гэв.

Дээрх таван төсөлд анх 115 компани санал ирүүлсэн аж. Одоогоор шаардлага хангасан нь 19 компани үлдсэн бөгөөд маргаашийн аукционоор таван компанийг эцэслэж шалгаруулах юм байна. Шалгарсан компанитай 25 жилийн гэрээ байгуулах юм. Цаашид сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг ийм зарчмаар зохион байгуулна.

Мөн тэрбээр 2007-2019 байгуулагдсан сэргээгдэх эрчим хүчний худалдах, худалдан авах гэрээний талаар санал дүгнэлт боловсруулах, цаашид авах арга хэмжээний санал гаргах ажлын хэсгийн тайланг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа салхины гурав, нарны станцын долоо нэлээд өндөр дүнтэй нийт 10 гэрээ байгаа.

Өндөр үнэтэй гэрээнүүдийг судалж, худалдах, худалдан авах гэрээг шууд хийх бус нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукцион байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэдэг заалт 2019 оноос хойш хэрэгжиж байгаа. Үүнйи дагуу эхний ээлжид саяны хийсэн хийсэн хяналт шалгалтад арга хэмжээ авна. Зарим гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнэ тарифыг бууруулна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button