НИЙГЭМНийгэм мэдээ

Наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Сар хүрэхгүй хоногийн дараа буюу ирэх долоодугаар сарын 10-нд Улсын баяр наадам эхэлнэ. Тэгвэл энэ жил 26 мянган ширхэг наадмын тасалбар худалдаалах юм байна. Тодруулбал, ирэх долоодугаар сарын тавны өдрөөс эхлэн цахимаар худалдаалж эхлэх аж.

Энэ оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Түүнчлэн “Мөнхөд орших монгол” нэрийн дор зохион байгуулагдах аж.

Дашрамд дурдахад, Үндэсний их баяр наадмаар зургаан өдөр бүх нийтээрээ амрахаас хоёр өдөр нь амралтын өдөр таарч байгаа юм. Тухайлбал, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4-р зүйлд "Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд амарна" гэж хуульчилсан. Энэ жилийн тухайд дээрх зургаан өдрийн хоёр нь бямба, ням гарагийн амралтын өдөр таарч буй учир ажлын дөрвөн өдөр бүх нийтээрээ амрахаар болж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэн нь гялс далд ортол нь нэг минутанд аваад байгаа юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button