Улс төрийн мэдээ

"Туулын хурдны зам"-ын ₮2.3 их наядыг боловсрол руу шилжүүлнэ гэх Н.Учралын болчимгүй үг

Туулын хурдны зам нь Монголын анхны хурдны авто зам бөгөөд нийт 32.2 км үргэлжлэх асфальт бетон хучилттай, зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолойтой, олон улсын стандартад нийцсэн зам юм. Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ажил түр зогсчхоод буй.

Зогсоосон гол эзэн нь Ерөнхий сайд Н.Учрал. Өдгөө гүйцэтгэгч компанид ₮500 тэрбумыг олгосон, "Туулын хурдны зам"-ын төсөв дээр хуулийн байгууллагаас шалгалт хийж байна. Хоёр сарын өмнө тус төслийг түр зогсоох үеэр Н.Учрал "Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа ажлаа үргэлжлүүлэхэд асуудалгүй" хэмээж байсан. Гэтэл өчигдөрхөн боловсролын салбарынхантай уулзах үеэрээ "2.3 их наядаар Туулын хурдны замыг барьж байснаас 2.3 их наядыг Боловсролын яаманд шилжүүлчихвэл сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдчих юм байна гэж ойлгосон" гэж яриад зогсож байх юм.

Угтаа "Туулын хурдны зам" бол нийслэлийн төсөв болон гадаад зээл, бондын эх үүсвэр байхаар төлөвлөгдсөн.

Нэг талд, Нийслэлийн урт хугацааны бодлого, төсөв, төлөвлөгөөний үндсэн дээр төвлөрүүлсэн төсөв. Боловсролын яаманд зоргоор шилжүүлчхэж болохгүй. Мөн "Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгч China Hyway group limited гэх компани Олон улсын арбитрын шүүхэд хандаж болохуйц нөхцөл байдал үүсчхээд буй. Хэрэв шүүхэд хандвал манай Засгийн газар хариуцлага хүлээнэ. Тэгэхээр Н.Учрал хаа газар очиж өөр төслийн төсвийг займчуулж өгөх талаар ярих бус "Туулын хурдны зам"-ынхаа төсөвт хурдхан хяналт, шалгалтаа хийж, алдаа байвал засаад урагшлахад санаа зовних хэрэгтэй болчхоод байна.

Ташрамд дурдахад, шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам төслийн гэрээг БНХАУ-ын компанитай нийслэлээс төлөөлөөд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хэрэгжилт, хүлээх үүрэг нийслэлд бий. Уг замын трасст өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Байгаль экологийг сүйтгэхгүй хадгалж үлдэх, татварын мөнгө буюу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах байдлаар төслийг үргэлжлүүлэх байр суурийг илэрхийлж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж дууссаны дараа асуудлыг шийдвэрлэнэ" хэмээсэн билээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар юмны болчимгүй үг байх вэ дээ. Харин ч зөв өнцөг гэж харж байна.

Зочин
Зочин

Манай Нямка наад муу ухралыг чн зүгээр ч 1 алиа бацаан гж хэлээгүймшдэ

Зочин
Зочин

Алиа бацаан

Холбоотой мэдээ

Back to top button