Гадаад

Монтреалд болсон халдлагын үеэр хоёр хүн амиа алджээ

Канадын Монтреал хотод болсон буудлагын үеэр хоёр хүн амь үрэгдсэний нэг нь цагдаагийн алба хаагч байсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр уг халдлага цагдааг чиглэсэн байж болзошгүй гэжээ.

Хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд мөн буудалцааны үеэр амиа алдсан байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тус хотод цагдаагийн алба хаагч буудуулсан анхны тохиолдол болсон талаар албаны эх сурвалжууд хэлсэн юм. Монтреал хотын хамгийн олон хүнтэй дүүрэгт үдээс хойш гарсан энэхүү халдлагын сэжигтэн цагдааг онилон гал нээсэн бөгөөд сэжигтний бичсэн байж болзошгүй 100 гаруй хуудастай тунхаг маягийн бичгийг цагдаа нар олж илрүүлсэн байна.

Буудалцааны үеэр 34 настай Мохамед Ламин Бенредуан гэх цагдаагийн албан хаагч амиа алдаж, одоогоор сэжигтний хэн болохыг эрх баригчид хараахан зарлаагүй байгаа аж.

Халдлагын үеэр нэг энгийн иргэн хөнгөн бэртэж, өөр нэг цагдаагийн алба хаагч эмэгтэй хүндээр шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэхүү халдлага нь урьдчилан төлөвлөсөн халдлага гэж үзэж буй юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button