С.Бямбацогт "ногоон автобусны" Ж.Сүхбаатар, АН-ын угшилтай Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ рүү зүтгүүлж эхэллээ

ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрон болж байгаа ч томилгоо хийхгүй явсаар энэ хүрсэн. Харин Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг Н.Учрал спикерийн албыг хашиж байхдаа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар "татсан". Өөрөөр хэлбэл, ҮХЦ-д хоёр сул орон тоо гараад буй.
Нөгөө талд С.Бямбацогтод УИХ-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр томилгоо хийх боломж бий. Тодруулбал, Үндсэн хуулийн 35.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.
Тэгвэл С.Бямбацогт "ногоон автобсны" хэргээр УИХ-ын гишүүнээс ч, улс төрөөс ч алсарсан Ж.Сүхбаатар, АН-ын гэх тодотголтой УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч Г.Эрдэнэбат нарыг "зүтгүүлж" байгаа аж. Нэр дэвшүүлэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Хаврын чуулган хаах дөхсөн тул уг асуудал ойрын үед хэлэлцэгдэнэ гэсэн үг.
Ж.Сүхбаатар бол УИХ-ын гишүүн бөгөөд Түгжрэлийн сайд асан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу сайдын ажил хашиж байгаад "Ногоон автобусны" гэх тодотголтой хэргээр ажлаа ч өгч, шүүх цагдаагаар явах болсноос хойш сураг алдарсан.
Саяхан Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ирээд байгаа бол өдгөө ҮХЦ-д нэр нь яригдаж эхэллээ. Тэрбээр ногоон автобусны хэргээсээ цагаадсан тэрбээр дүү Ж.Түвшинбаяраа сонгон шалгаруулалтгүйгээр “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилуулж дөнгөсөн байдаг.
Ажил, мэргэжлийн тухайд, МУИС-ийн эрх зүйч мэргэжилтэй бөгөөд "Улаанбаатар-Эрдэм" гэх хувийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүний туслах болсноор улс төрд хөл тавьсан нэгэн.
Г.Эрдэнэбат хуульчийн тухайд АН-ын угшилтай. Тэрбээр УЕП-ын орлогч байсан төрийн хууль цаазын шадар зөвлөхийн хэргэм цолтой. 2026 оны хоёрдугаар сард буюу Н.Учралын үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ирээд буй. Үүнийг Н.Учралын татаас гэж харж болох ч АН, МАН-ын тохироо гэж үзвэл үнэнд дөхнө.
Ямартаа ч хугацаа нь дууссан ч суудлаасаа хөдөлдөггүй Г.Баясгалангийн халаа сэлгээ яригдаж, боломжит орон тоонд АН, МАН-аас нэг нэг хүний нэр оруулж ирж буй нь сонгуулийн жил дөхсөнийг тодруулж байна.
П.ДАВААЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ardchilsan nam ajlaa xii. ingej tenegtvel ardchilsan nam axiad garaxgui shuu. oron nutgiin songuul budaa.
bayartsogtiig solixgui bol daxiad budaa bolno shuu
vanga shig xelchiii
үхээрүүд хамт зайлцгаа, Монгол төрийг цэвэрлэ
Эрдэнбат эби гн биздээ эрүүдэгч
Учрал ёстои шал түүхии тэнэг саид юм баина Ер нь энэ улс төрчид зөвхөн наираа хахууль амлалтаар л төриин хүнииг сонгодог нь асар их амь бөхтэи баина Иим баихад Монгол өөдлөхгүи нь аргагүи
Очиж очиж тэр хэлмэгдүүлэгч Эрдэнэбатаас өөр хүн алга уу Бямбацогтоо Учралаа????????????
МАН, АН дсонгогдох шударга хүн олдохгүй. БҮГД авлигачид.