НИЙГЭМНийгэм мэдээ
Хүрээ цамын цагаан өвгөн үр хүүхэд, зон олныг урт удаан настай байхыг бэлгэддэг
Урт наст их тэнгэр буюу цагаан өвгөний дүрт цам нь их хүрээний цамд л гардаг дүр юм. Аз жаргал, баяр баясгалангийн бэлгэдэл болсон цагаан өвгөн үргэлж инээмсэглэсэн дүр байдалтай байдаг. Түүнчлэн үр хүүхэд, зон олныг урт удаан настай, өнөр өтгөн, жаргалтай байлгахын тухайд өөрийн нас, буян хишгээ хайрлахын зэрэгцээ алиа хошин байдлаар олон түмнийг хөгжөөнө.
Цагаан өвгөн мишээл таалалтай байвал олон түмэн өлзийтэй сайн байна гэж үздэг. Сүсэгтэн олон түүний таяг, мутарт нь хүрвэл урт насалдаг хэмээнэ. Монголчууд энэ дүрийг ихэд бэлэгшээн хүндэтгэдэг. Мөн цагаан өвгөнийг гарч ирэхэд цагаан зүгийн лус зэргийг баясган үйлддэг байна. "Хүрээ цам Даншиг наадам" 6 сарын 27, 28- ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.