Нийгмийн

Маргааш ҮАБЗ хуралдаж, Оюу Толгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл маргааш 14:00 цагт хуралдах урьдилсан тов гарчээ. Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эцэслэхээр талуудын харилцан тохирсон хугацаа дуусахад ажлын хоёр хоног үлдээд байгаа юм. ҮАБЗ-ийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Тодруулал, Засгийн газраас 2026 оны эхний хагаст багтаан Рио Тинто групптэй хэлэлцээ хийж, Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах зорилго тавин ажиллаж буй. Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ ажлыг хариуцаж байгаа боловч нөхцөл байдал хүнд, талуудын байр суурь маш хатуу байгаа талаар хэлж буй.

Оюу Толгой ордыг эзэмшигч талууд буюу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хооронд хийж байгаа зээлийн хүүг бууруулах хэлэлцээ 2025 оны аравдугаар сарын 30-нд эхэлсэн. Хэлэлцээ хийж дуусах албан ёсны хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар долдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан юм.

Өмнөх линк:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button