НИЙГЭМНийгэм мэдээ

Наадам: 1024 бөх барилдаж, дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр морины сэрвээний өндөр хэмжинэ

Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хорооноос баяр наадамтай холбоотой мэдээлэл өглөө. Энэ жил Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож буй.

Энэ үеэр Үндэсний бөхийн салбарын хорооны дарга н.Батбямба "Бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу дөрвөн хоногт ирнэ. Долоодугаар сарын 7-ноос хойш хур бороо орох төлөв байхгүй байгаа. Тиймээс Төв Цэнгэлдэхийн ногоон зүлгийг солихгүй. Өмнөх жилүүдэд бөхчүүдийн допингийн шинжилгээ маш их хэл ам дагуулж, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. Энэ удаад бид урьдчилсан допингийн шинжилгээ авсан бөгөөд одоогоор нэг ч бөхөөс допинг илрээгүй" гэлээ.

Түүнчлэн ирэх жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч, цаашдын наадмын допингийн шинжилгээг дотооддоо хийх зохицуулалтыг бүрдүүлж байгаа аж.

Жил бүр хурдан морины сэрвээний өндөр, намтай холбоотой маргаан гардаг. Тэгвэл энэ жил дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтлөн орж шалгуулдаг байхаар зохицуулжээ. Улмаар туршилтуудыг хийсэн бөгөөд уяачид өргөнөөр оролцож, хүлээн зөвшөөрсөн байна.

Харин наадмын тасалбар болон урилгыг Наадмын комиссоос тогтоосон үнийн дагуу борлуулах аж. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбар ₮150 мянга. Харин долоодугаар сарын 11-ны орой болох давтан үзвэр ₮50-80 мянгаар худалдаалахаар болжээ. Мөн 208 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон байна.

Дашрамд дурдахад энэ жил 1024 бөхийн барилдах бөгөөд долоодугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын даваа болно. Харин долоодугаар сарын 11-ний өдөр 3-5 даваа, 12-ны өдөр 5-10 даваа болох юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Жил бүрийн бөхийн барилдаан Хэл ам таталсан хогийн Уламжлал бараг тогтлоо.Допингийн шинжилгээг Нээлттэй ил тод л явуулчих.Тэр өрөө рүү хэн ч орохгүй бүх Процесс Камерын хяналтын дор Бөх өөрөө ороод л Дээжээ лацдаад болоо ш дээ.Хүн оролцохоороо л НО-той болдог нь ЖАМ шүү

Холбоотой мэдээ

Back to top button