Үйл явдал: Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна
Өнөөдөр болох үйл явдлын тойм.
09:00 цагт: УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагт: "Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба Ардчилал” бүс нутгийн хурал Гадаад харилцааны яаманд болно.
Өнөөдөр Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна-
10:00 цагт: Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үйл ажиллагааны нээлт Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд болно.
Үзэсгэлэн:
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” үргэлжилж байна.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
ОХУ: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улан-Үд хотод XVI олон улсын буриадын үндэсний “Алтаргана-2026” наадам эхэлнэ.
ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.