ТББХ ээлжит бус хурал зарласан ч ирц бүрдээгүй байна

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаана. Нэгт чуулганыг өмнөх жилүүдээс долоо хоногийн өмнө хаахаар болсон. Хоёрт, парламент наадам дөхүүлж байгаад овоорсон хуулийн төслүүдээ "машинддаг". Энэ жил ч энэ үйл явдал давтагдаж байна.
Хуулийн машины гол хэсэг нь ТББХ болж хувирав. Чуулган хаахын өмнөх өдрүүдэд ээлжит бусаар хуралдаж, яаралтай горим гэх тохируулгатай хуулийн төслүүдийг хэлэлцсэн болоод парламент руу "давуулж" байна. Өнөөдөр ч мөн ээлжит бусаар хуралдахаар ирц бүрдэхийг хүлээж байна
Түүнчлэн өнөөдөр ХЗБХ хуралдах товтой. 09:00 цагт зарласан хурлын хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа бол 14:00 цагаас тус байнгын хороон дээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэсчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдана.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.