Шатахууны асуудлын улмаас оросууд Хятад цахилгаан машин худалдан авах нь эрс нэмэгджээ
Украин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд өгч буй цохилтоо эрчимжүүлснээр сүүлийн хэдэн долоо хоногт бензин, дизель түлшний нийлүүлэлт буураад байгаа. ОХУ-ын зарим бүс нутагт шатахууны үнэ Европ дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ.
ОХУ-ын асар том газар нутаг, эрс тэс уур амьсгал, цэнэглэх станцын тоо бага зэрэг хүчин зүйлсийн үр дүнд тус улсын цахилгаан автомашины салбар тийм ч том биш. Гэхдээ шатахууны асуудал хурцдаж байгаа тул зарим жолооч цахилгаан автомашин руу шилжиж эхэлсэн байна.
Тодруулбал Хятад автомашин худалддаг “EN Cars” компанийн үүсгэн байгуулагч Евгений Забелин “Reuters” агентлагт хэлэхдээ өдөрт хоёроос гурван цахилгаан автомашин борлуулж байгаа гэжээ. Тэд хэдхэн долоо хоногийн өмнө сард хоёроос гурвыг л зардаг байсан аж.
Тэр "Шатахууны нөхцөл байдал хүндрэх болсноос хойш эрэлт хэд дахин нэмэгдсэн" гэжээ. Хятадын хямд үнэтэй болон тансаг зэрэглэлийн загварууд аль алийг нь л хүмүүс худалдан авах сонирхол нэмэгдсэн гэдгийг тэр онцолсон байна.
“Autostat” судалгааны агентлагийн гүйцэтгэх захирал Сергей Удалов хэлэхдээ цахилгаан болон цэнэглэдэг хайбрид автомашины борлуулалт өсөж байгаа гэсэн юм. Гэхдээ үйлдвэрлэгчид, импортлогчид шатахууны хямралыг урьдчилан тооцоолоогүй, хангалттай нөөц бүрдүүлээгүй учир нийт борлуулалтын хэмжээ одоогоор харьцангуй бага хэвээр байна.
Хэрэв шатахууны хямрал үргэлжилбэл ойрын хугацаанд борлуулалт мэдэгдэхүйц өсөж, хамгийн их ашиг хүртэх улс нь БНХАУ байх болно гэж тэр үзэж байна. Энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд ОХУ-д шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 12 гаруй хувиар өссөнөөр цахилгаан автомашины эрэлт аль хэдийн нэмэгдэж эхэлсэн байсан аж.

“Autostat”-ийн мэдээллээр ОХУ-д хамгийн их борлуулалттай цахилгаан болон хайбрид автомашины брэндүүд нь Хятадын үйлдвэрлэгчид болох “Geely”, “Dongfeng”, “GAC”, “Chery” байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэдэг хамгийн өндөр борлуулалттай “Evolute” цахилгаан машин хүртэл “Dongfeng”-ийн нийлүүлсэн эд ангиудыг ашигладаг юм.
ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамны мэдээллээр энэ оны эхний таван сард нийт 24,600 шинэ цэнэглэдэг хайбрид автомашин борлуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 125 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин бүрэн цахилгаан автомашины борлуулалт 19 хувиар нэмэгдэж, 4,460-д хүрчээ.
Шатахууны хомсдол хурцадсан зургаадугаар сард борлуулалт улам хурдтай нэмэгдсэн байна. “Autostat”-ийн тэргүүн Сергей Целиков хэлснээр өнгөрсөн долоо хоногт 1,754 шинэ цэнэглэдэг хайбрид автомашин улсын бүртгэлд бүртгүүлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 30 хувиар, харин энэ оны долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм
Цахим газрын зургийн үйлчилгээ үзүүлдэг “2GIS” компани мэдээлснээр 2026 оны долоодугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд ОХУ дахь цахилгаан автомашин цэнэглэх станцын тоо 20 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hujaa mashin gej golood bsan humuus odoo l heregteiig ni oilgoj bga yum bn
Hujaa mashin gej golood bsan humuus odoo l heregteiig ni oilgoj bga yum bn
Хятадын машин чанаргүй гэдэг ойлголт аажмаар өөрчлөгдөж байх шиг
Shatahuunii une ingej usuhuur songolt bhgui bolдог yum daa
Оросууд хүртэл цахилгаан машин руу шилжиж байхад манайх ч бодох хэрэгтэй
Hyatad EV delhiig ezelj bn daa
Үнэ нь өсөөд ирэхээр хүмүүсийн бодол ч өөрчлөгддөг юм байна
Geely Chery 2 bol odo unendee ih l deeshilsen
Хэрэглээ л хамгийн том шалгуур байдаг юм байна
Шатахуун тасалдахаар цахилгаан машины давуу тал илүү мэдрэгдэж байна
EV avsan humuus odoo l bayrlaj bgaa bh daa
Хятад үйлдвэрлэгчид энэ боломжийг сайн ашиглаж байна
Shatahuunii hyamral urgeljilbel borluulalt bur usuh bh
Huuchin oilgolt uurchlugduj bn daa
Хятадын автомашины хөгжил үнэхээр хурдан байна
Оросын зах зээл бараг Хятадын машинд бүрэн шилжих нь дээ