Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг барилдуулна
Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хороо хуралдаж, гарсан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө. Үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын давааг энэ сарын 10-ны өдөр барилдууна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Уг хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, долдугаар 10-ны өдөр 11-17 цагийн хооронд үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг зохион байгуулна. Энэ барилдааныг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Хоёр, гурвын давааг долдугаар сарын 11-ны өдөр, дөрвөөс дээш давааг 12-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан байна.
Мөн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас салбар хороонд албан бичиг хүргүүлсэн. Үүнд тодорхой нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхээ хасуулсан шийтгэлтэй холбоотой жагсаалтыг ирүүлсэн. Энэ жилийн наадамд Н.Өсөхбаяр арсланг барилдуулах шийдвэр гараагүй. Шийтгэлийн хугацаа нь дуусаагүй бөхчүүдийг бүртгэхгүй гэв. Харин Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлын талаарх шийдвэр Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаас гарна. Хүй долоо худаг долдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдар Дэлхийн адууны өдөрт зориулан 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.