УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн сүүлийн жилд тохиож буй наадам ба гоёчлол

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн тохиож байна. Төрийн наадмыг хоёр түүхэн тэгш ой тохиосон шиг өргөн дэлгэр зохион байгуулахаар зэхэж буй.

1024 бөх зодоглуулж, гурван өдөр сунган барилдуулахаас эхлээд баяр наадам зохион байгуулах журмаа нааш цааш болгож тоонд хэт төвлөрсөн асар нүсэр зүйлс хийж байгаа билээ. Өнгөндөө үүнийг Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойнх гэх. Цаанаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн сүүлийн жилд зориулсан гоёлчлолууд гэх агуулга наадам дөхөх тусам тодорсоор.


У.Хүрэлсүх бол Монгол Улсын түүхэнд анх удаа зургаан жил суусан Төрийн тэргүүн болж үлдэнэ. Энэ түүхийн эзэн болохын тулд ч тэр зохих өмнөтгөлийг намын сайн дүү, журмын нөхдөөрөө хийлгэсэн. Хэдийгээр хэмжээгүй эрхтэй мэт аяглаж ирсэн ч тэрбээр хуульт ёсны дагуу дараа жилийн наадмын наана албаа шилжүүлнэ.

Тодруулбал, Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн хоёр дахь хэсэг, 30 дугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн заасан байдаг.

Хэдийгээр эртнээс сонгууль угтсан системээ угсарч, өөрт налахуйц хүмүүсээр томилгоонууд хийсэн ч цагаан дээр хараар “…зөвхөн нэг удаа” гээд биччихсэн. Тийм ч учраас сонгуулийн цуурай ойртох тусам Ерөнхийлөгч өндөр сэнтийдээ хоргодож буйгаа нууж ядаж буй нь анзаарагдана.

Хамгийн наад тод жишээ бол Үндэсний их баяр наадмыг асар болгож “хүндрүүлж буй явдал.

Нэг. Тоонд анхаарч агуулгаа гээсэн 1024 бөх

Баяр наадмын тухай хуулийг уншвал 10 жил тутам, Их Монгол Улс байгуулагдсан болон Ардын хувьсгалын тэгш ой тохиосон жил 1024 бөх барилдуулна гэдгийг тодорхой заасан байгаа. Гэвч энэ жил цагийг нь тулгаж 1024 бөх барилдуулахаар шийдвэрлэхийн зэрэгцээ гурван өдөр барилдуулна гэх.

Дагаад нэгийн даваатай өдөр цэнгэлдэхэд 9 хөлт цагаан туг залж амжаагүй байна, бөхийх тоо хүргэхгүй байх цэрэг гаргана, түрүүлсэн бөхийн цол гэрлийн хурдаар ахина, цолны найраа газар авна гэх мэт олон ээдрээтэй асуудал үүссэн ч эс тоон зүтгэв.

Хоёр. Төрийн далбааны өдрөөр 8500 хүнтэй цэргийн ёслол, техникийн дэлгэмэл парад зохион байгуулна

Жил бүрийн долоодугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд болдог Төрийн далбааны хүндэтгэлийн парадад энэ жил тун ч хүч хаяж байгаа. 8500 гаруй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагч, 90 гаруй цэргийн зэсвэгт техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмж оролцсон техникийн парад болох юм

Энэ үеэр Монгол Улсын батлан хамгаалах , аюулгүй байдлыг хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай тоног төхөөрөмж, дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машинууд, дронуудыг танилцуулна. Эл ажлыг У.Хүрэлсүхийг даган дуурайгч Батлан хамгаалахын сайд Д.Батлут гардана.

Гурав. Дэлхийн адууны өдрийг Монголд тэмдэглэнэ.

Энэ жил Монгол Улсад анх удаа дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт нээлтийн арга хэмжээ  болно. Нийт 10 мянган морьтны их жагсаал, хүчит бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ зэрэг явагдах юм.

Агуулга, ач холбогдлыг нь үгүйсгээгүй ч мөн л Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн жилд тохиож буй наадамд зориулсан хийцлэл. Түүний санаачилгаар өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан билээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Ард түмэн нь ядуурч өек нь гангарч бүдүүрч таргалж попрох нь хэрээс хэтэрлээ эргүү дагз

Зочин
Зочин

Наадам бол ард түмний баяр болохоос биш нэг хүний имиж бүрдүүлэх талбар байж болохгүй

Зочин
Зочин

1024 бөх барилдуулах нь сайхан ч хамгийн чухал нь зохион байгуулалт, шударга байдал

Зочин
Зочин

Naadam tom boloh ni zuv ch heterhii uls turjuulj haragdval saihan setgegdel turuhgui

Зочин
Зочин

Humuus bayarlah gej naadam huleedeg bolohoos alban tushaalin surtalchilgaa huleedeggui

Зочин
Зочин

Humuus bayarlah gej naadam huleedeg bolohoos alban tushaalin surtalchilgaa huleedeggui

Зочин
Зочин

Төрийн арга хэмжээ даруухан атлаа утга учиртай байвал илүү үнэ цэнтэй

Зочин
Зочин

Tom hemjeenii arga hemjee hiih ni amarhan harin ur dung ni humuus l dugnene

Зочин
Зочин

Наадам жил бүр сайхан болдог, гол нь улс төрөөс хол баймаар байна

Зочин
Зочин

Yostoi naadam shig naadam hiih heregtei geh hun baigaa, zardal bagasgah heregtei geh hun ch baigaa

Зочин
Зочин

Ард түмэн баярлах эрхтэй ч төсвийн мөнгийг зөв зарцуулах нь бүр ч чухал

Зочин
Зочин

Erunhiilugchiin suuliin jil gedgees iluu uls ornii erh ashig negdugeert baih yostoi

Зочин
Зочин

Их наадам сайхан болоосой, харин улстөржилт нь бага байгаасай

Зочин
Зочин

Heterhii olon arga hemjee hiih bish chanartai zohion baiguulalt hamgiin chuhal

Зочин
Зочин

1024 buh barildah ni sonirholtoi ch huuli juram ni oilgomjtoi baih heregtei

Зочин
Зочин

Naadmiin daraa ch humuusiin amidral saijrahgui bol tom toonuud neg ih utgagui

Холбоотой мэдээ

Back to top button