Б.Мэргэн: Хүмүүс мөстэй юу, хүйтэн үү гэж байнга асуудаг. Иймд "Эксийн чинь сэтгэлээс хүйтэн смүүти" гэх хариултыг бодож олсон
"Эксийн чинь сэтгэлээс хүйтэн смүүти" гэх самбар "Blue Sky Tower"-ын гадна талбайд буй нь нүдэнд тусав. Маш цомхон нэг тавиур, дээр нь жижиг шүхрээр нарнаас халхавчлан, мөстэй саванд тусгайлан бэлтгэсэн жимснүүдийг найман төрлөөр өржээ. Жижиг нь 10 мянга, том нь 12 мянган төгрөгийн үнэтэй, оргинал жимтэй смүүтиний бизнесээ Б.Мэргэн нэг сарын өмнө эхлүүлжээ.
-Нэр маш сонирхолтой, сайн маркетинг харагдаж байна. Яагаад ингэж нэрлэх болов?
-Нэг төрлийн брэндинг. Дийлэнх хүмүүс ирмэгцээ "Миний дүү энэ хүйтэн үү, мөстэй юу" гэж асуудаг. Тэр асуултуудад ганц хариулт өгөх зорилгоор "Таны эксийн сэтгэлээс хүйтэн" гэдэг нэр бодож олсон юм. Ирэх долоо хоногт явуулын смүүти худалдаалж эхэлсний нэг сарын ой тохиох гэж байна.
-Та ямар мэргэжилтэй вэ. Яагаад явуулын смүүтиний бизнес эхлүүлэхээр шийдсэн бэ?
-Би МУИС-ыг гадаад орон судлалын мэргэжлээр төгссөн. Өмнө нь сошиал маркетинг, пи-ар чиглэлээр ажиллаж байсан. Нэгт цагт баригдахгүй, хоёрт хувийн бизнес эрхэлж үзье гэх үүднээс эхлүүлсэн. Хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхэнд зов гэдэг үг бий шүү дээ. Илүү эрх чөлөөтэй байгаа.
Инстаграмм, Тик ток дээр бэлэн жимс смүүти хийхэд бэлэн болгоод тавьчихсан, түүгээрээ смүүти хийж зарж байгаа бичлэгээ байршуулдаг Солонгос эгчээс санаа авсан. Бэлэн орцоо харуулж, бүтээгдэхүүнээ хийж борлуулах санаа зөв байсан. Хүмүүс ирээд "энэ юу вэ" гэж асуух нь маш цөөн. Доторх найрлага нь бүгд ойлгомжтой, яг л шилэн данс шиг.
Сүүдрэвч бүхий лангуутай, зөөх багтаамж сайтай байсан бол хэрэглэгчээ харж байхад нь жимсээ арилгаж, зүсээд смүүтигээ хийж өгөх санаатай байсан. Нүүдлийн байдалтай байгаа учир өглөө нь цех дээрээ бэлтгээд наашаа зөөж авч ирж байгаа.
-Өглөө жимсээ бэлдээд ирдэг тухайгаа ярилаа шүү дээ. Таны өдөр хэрхэн эхэлдэг вэ. Энэ төрлийн бизнесийг ганцаар хийх боломжгүй. Хэнтэй хамтарч байна?
-Өдөр бүрийн цагийн менежмент адилгүй. Өнөөдөр бол арай орой гарч ирлээ. 17.00 цаг болж байна. Орой 23.00 цагаас хэтрэхгүй буучихна. 50 орчим смүүтиний бэлдэцтэй ирсэн.
Зарим өдрүүдэд оффис ажилтай хүмүүсийн цайны цагаар ажиллаад, бэлтгэсэн жимснүүдээ смүүти хийж зараад буух тохиолдол ч байдаг.
Мэдээж энэ төрлийн бизнесийг хамтрагчтай байж амжилттай хийнэ шүү дээ. Эхнэр маань тусалж байгаа. Цех дээрээ жимснүүдээ гараар ангилж, сорчлоод, угааж зүсээд, савлаад аваад ирдэг гэсэн үг. Ингэхдээ зориулалтын хөргүүрт хийж авч ирдэг. Аль болох олон төрлийн жимс хольж гаргахыг хичээдэг. Одоогоор найман төрлийн амттайгаар худалдаалж байгаа.
-Таны эхлүүлсэн смүүтиний бизнес бол улирлын чанартай шүү дээ. Бусад улирлуудад юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Хүйтрэхээр хийхээр бодсон зүйл бий. Одоогоор хэлэхэд эрт байна. Хүнсний чиглэлээр л үйл ажиллагаагаа эрхэлнэ гэж бодож буй.
-Танай смүүтийг заавал худалдаж авах шалтгааныг гурван үгээр илэрхийл гэвэл?
-Эрүүл, амттай, хүйтэн. Тэгээд л бол оо.
Төгсгөлд нь хэлэхэд манайхыг зорьж ирж үйлчлүүлдэг, үйлчлүүлэх хүмүүс минь эрүүл байхыг хичээгээрэй. Эрүүл хүнс хэрэглэхдээ өөрөөсөө битгий мөнгө харамлаарай. Мөн надад тусалж байгаа бүх хүмүүст баярлалаа. Нэн ялангуяа эхнэртэй баярлалаа, хайртай шүү.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэрийг хараад инээд хүрсэн ч маркетингийн хувьд их овсгоотой санаа байна
Энгийн смүүтиг хүртэл хүмүүсийн анхаарал татахуйц болгож чаджээ амжилт хүсье
Залуус ингэж өөрийн хөдөлмөрөөр бизнес эхлүүлж байгааг харахад сайхан санагддаг
Эхнэртэйгээ хамтраад хөдөлмөрлөж байгаа нь бүр гоё үлгэр жишээ байна
Нэр нь хөгжилтэй ч бүтээгдэхүүн нь чанартай байвал хүмүүс дахин дахин авна
Ийм жижиг бизнесүүдийг хүмүүс дэмжих хэрэгтэй шүү
Үнэхээр сонирхолтой санаа байна очиж амсаж үзмээр санагдлаа
Нэр нь л хүмүүсийг татаж байна даа ухаалаг шийдэл болжээ
Ингээд улам олон салбартай болоосой амжилт хүсье
Залуу хүний сэтгэлгээ өөр болжээ ийм санаанууд хэрэгтэй
Залуу хүний сэтгэлгээ өөр болжээ ийм санаанууд хэрэгтэй
Marketing ni ih ovsgotoi sanaa bn humuus martahgui de
Amt ni sain bol dahin dahin avah hun ih garah bh aa
Une ni ch bolomjiin yum neg ochij avch uzie gej bodloo
Ner ni ineedtei ch gesen marketing talaasaa mash onovchtoi boljjee