Байгаль орчин

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

07-р сарын 07-ны 20 цагаас 07-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13..+15 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бороотой өдрүүдэд гол ус гатлахдаа маш болгоомжтой байгаарай, аюулгүй байдал хамгийн чухал

Зочин
Зочин

Малчид, аялагчид бүгд цаг агаарын мэдээгээ сайн харж хөдөлбөл эрсдэл багасна

Зочин
Зочин

Boroo ih oroh yum bn, zamd yavj baigaa humuus bolgoomjtoi yavaarai

Зочин
Зочин

Дуу цахилгаантай борооны үед ил задгай газар удаан байхгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Huvsgul, Hentii yvah gej baigaa humuus belen baidlaa sain hangaarai

Зочин
Зочин

Цаг агаарын анхааруулгыг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү

Зочин
Зочин

Boroonii uyeer gol us gents ihseh uchraas mash bolgoomjtoi baih heregtei

Зочин
Зочин

Бороо орж сэрүүсэх нь сайхан ч үер уснаас сэрэмжлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Malchid hadlan belcheeree sain anhaarch malaa ayulgui gazar bairluulaarai

Зочин
Зочин

Иргэд замд гарахаасаа өмнө цаг агаарын мэдээг заавал шалгаарай

Зочин
Зочин

Aadar boroo boloh yum bn, jolooch nar hurdaa tohiruulj yavaarai

Зочин
Зочин

Улаанбаатарт ч бороо орох төлөвтэй юм байна, шүхрээ мартав аа

Зочин
Зочин

Tsag agaar hurdan oorchlogddog uchraas uridchilj beldeh ni zuv

Зочин
Зочин

Boroo orsonii daraa zam haltirgaatai boldog shuu, bolgoomjlooroi

Зочин
Зочин

Байгаль дэлхийд бороо хэрэгтэй ч аюулгүй байдлаа үргэлж нэгдүгээрт тавья

Холбоотой мэдээ

Back to top button