УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТӨК-иудын шинэчлэлийн хүрээнд Франклин Тэмплтон компанитай санамж бичиг байгуулав

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Франклин Тэмплтон компани хооронд Харилцан ойлголцлын хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь ТӨК-иудын реформын эхлэл болж буйг Засгийн газраас онцлов.

Санамж бичигт Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Темплтон Ассет Менежмент компанийн Гүйцэтгэх захирал, Темплтон Глобал Инвестмэнтс компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Манраж Сехон нар гарын үсэг зуржээ.

Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд гаргахаар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн 12 байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ хүрээнд Франклин Темплтон компани хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх үе шатны замын зураглалыг тодорхойлох зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа. 

Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн өмчит 108 компани үйл ажиллагаа явуулж, 60.7 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 60 их наяд төгрөгт хүрчээ. Эдгээр компанийн зарим нь стратегийн ач холбогдолтой, зарим нь зах зээлийн өрсөлдөөнд шууд оролцож байгаа ч нийт дүнгээрээ засаглал, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, олон улсын хөрөнгө оруулалтын бэлэн байдлын хувьд хангалттай түвшинд хүрээгүй байна.

Засгийн газраас "яаран төрийн өмчийг хувьчлах бодлого баримтлахгүй. Эхний ээлжид ТӨК-иудыг олон улсын аргачлалаар үнэлнэ. Засаглал, санхүү, үйл ажиллагааны бэлэн байдлыг нь сайжруулсны дараа дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр ажиллана" гэж мэдэгдлээ.

Франклин Темплтон нь дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 75 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд 2026 оны тавдугаар сарын байдлаар 1.78 их наяд долларын хөрөнгө удирдаж байна. Тус компани Румын Улсад болон болон Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлд бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан туршлагатай аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button